Аялалд явахдаа бидний гаргадаг 10 алдаа

Чемоданыг зөвхөн аялал зугаалгаар явахад ашиглаж болно гэж хэн хэлээ вэ? Эмэгтэй хүний цүнх жижиг байх тусмаа их зүйл багтаадаг гэлцдэг. Үнэн ч бай, худал ч бай чемодан дотор маш их зүйл багтааж болдог нь баталгаатай юм. Харин ихэнх хүмүүс зөвхөн яаж зайгаа ашиглаж, хэрэгцээтэй бүх зүйлээ ганцхан чемоданд хийхийг мэддэггүйд л гол учир нь оршиж байгаа юм. Та доорх аргуудыг ашиглан, гэртээ хоосон хөглөрч байдаг чемоданаа хувцасны шүүгээ болгон ашиглахад болохгүй нь юу байх билээ? 

Аялалд явахдаа бидний гаргадаг 10 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эвхсэн хувцас

Хувцсаа давхарлаж бус ороож хийвэл хувцас үрчийхгүй, мөн зай хэмнэдэг. Ингэж хийвэл 3 богино өмд, 3 өмд, 3 жинс, 1 банзал, 2 усны хувцас, 3 хоолойтой цамц, 10 бэлтгэлийн хувцас, 5 цамц, 4 даашинз багтана. 

Эвхсэн хувцас

2 Том хувцас

Вакуум уутыг ашиглан том хувцас, хүүхдийн хувцас, зөөлөн тоглоом, ор дэрний хэрэглэлээ авч явж болно. Ингэснээр маш их зай хэмнэх юм. Мөн аяллын үеэр бохирдсон хувцсаа хадгалж болох давуу талтай. 

Том хувцас

3 Цэгцлэх

Эхлээд гутлаа чемоданы хажуугаар өрнө. Дараа нь том хэмжээтэй хувцаснуудаа чемоданы ёроолоор хавтгайгаар нь дэвсэнэ. Үрчийдэггүй хувцаснуудаа хуйлан доогуур нь өрөөд дээгүүр нь жижигхэн, амархан үрчийдэг хувцаснуудаа хийнэ. Хамгийн дээр нь будаг, гоёл чимэглэл, бичиг баримт зэргээ хийгээд дэвссэн том хувцсаараа ороон хуйлна.

Цэгцлэх

4 Шүхэр

Та шүхэр авч явах гэж байгаа бол хэрэггүй гэж зөвлөе. Шүхэр их зай эзэлдэг. Харин оронд нь борооны цув авч яваарай. Бүр нэг удаагийн хэд хэдэн цув байвал сайн. Цаг агаар муудсан үед хэрэглээд л хаяад байж болно шүү дээ.

Шүхэр

5 Гоо сайхны бүтээгдэхүүн

Аялалд явахдаа бүсгүйчүүд маань аль болох их будаг шунх авч явахыг хичээдэг. Гэхдээ том савтай гоо сайхны бүтээгдэхүүн бус аялалд зориулагдсан жижиг савлагаатайг нь авч яваарай.

Гоо сайхны бүтээгдэхүүн

6 Жижиг хувцас

Флаш диск, үсний хавчаар, трико, оймс, нарны шил, нүдний шил зэргийг гутландаа юм уу, жижиг хэтэвчинд хийгээрэй. Харин бөгж, ээмэг зэргээ эмийн хайрцганд хийж болно.

Жижиг хувцас

7 Өлгүүр

Сорочкан цамц, хослол, гоёлын даашинз зэргийг хуйлж, эвхэж  хийж болохгүй. Оронд нь өлгүүрт өлгөж, уутанд хийгээрэй. Ингэвэл хичнээн хол аялсан ч, хүрэх газартаа очоод шууд өмсөж болохуйц хадгалагдсан байх болно.

Өлгүүр

8 Эм тан

Аяллын цүнхэндээ гэртээ байдаг бүх эмээ хийх хэрэггүй. Хамгийн үр дүнтэй гэсэн эмнүүдээ сонгох нь зүйтэйн зэрэгцээ нэг эмнээс нэг хавтгайг авахад л хангалттай. Ингээд эмнүүдээ цаасан уутанд хийгээд гутал дотроо авч яваарай.

Эм тан

9 Хоосон зай

Чемодандаа хоосон зай үлдээвэл хувцас үрчийх болно. Тиймээс зайгаа дүүргэхийн тулд жижиг хувцас хийх юм уу, цаас хумьж хийгээрэй.

Хоосон зай

10 Хэрэгтэй зүйл

Аялалд зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлээ л авч яваарай. Аяллын номыг гар утасныхаа аппликэйшнээр орлуулж, үс хатаагчийг зочид буудлаасаа хэрэглэж болно. Углааш, усны шил, нарны тос, хүүхдийн тоглоом, малгай зэргийг очсон газраасаа худалдаад авчихаж болно шүү дээ. 

Хэрэгтэй зүйл

11 Эцэст нь хэлэхэд...

  • Утас цэнэглэгч, чихэвч зэргээр хэтэвчээ ороогоорой 
  • Нүдний шил зэрэг хагардаг эд зүйлийг оймсонд хийгээд гутландаа авч яваарай
  • Гуталныхаа шороог унгагахгүйн тулд үсний уутанд хийгээрэй
  • Хөхөвчнийхөө хэлбэрийг алдагдуулахгүйн тулд аяганд нь оймс хийгээрэй
  • Шампунь, тос зэргээ асгахгүйн тулд амсарт нь уут хийж, таглаарай
  • Хүзүүний зүүлтээ орооцолдуулахгүйн тулд соруулан дундуур шургуулаарай

Эцэст нь хэлэхэд...

Аяллын үеэр хэрэгцээтэй зүйлээ бүгдийг нь авч явж яагаад болдоггүй билээ? Хамгийн гол нь овор багатай, авсаархан ачаатай байхад л болох учраас та бидний хүргэсэн дээрх аргуудыг заавал туршиж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()