Хөх юунаас болж хэлбэрээ алдаж, унждаг вэ?

Он цаг улиран өнгөрч, нас ахихын хэрээр арьсанд үрчлээс сууж, хөх унжиж эхэлдэг. Гэхдээ үүнийг та удаашруулж, олон жил залуу сайхан төрхөө хадгалж, чанга, сэргэр хөхтэй явах боломжтой. Ингэхийн тулд та ердөө зөв байрлалаар унтаж, арьсаа үргэлж чийгшүүлж байх хэрэгтэй юм. Бид та бүхэндээ хөх унжих болон биед үрчлээс үүсэхээс сэргийлэх аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Хөх юунаас болж хэлбэрээ алдаж, унждаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гарынхаа доод талд дэр байрлуулах

Энэхүү арга нь хөх унжих, давхар үрчлээтэхээс сэргийлэх аж. Та унтахдаа хоёр хажуу талдаа дэр тавьж байгаарай. Ингэснээр та ийш тийш хөдөлж, байн байн сэрэхгүй. Мөн судалгаагаар, тус байрлалаар унтсан хүмүүс хамгийн тухтай амарч чаддаг болохыг тогтоожээ. Нурууны өвчтэй хүмүүсийг ч мөн энэхүү аргаар унтахыг зөвлөдөг байна. 

Гарынхаа доод талд дэр байрлуулах

2 Өөрийгөө эд зүйлсээр хүрээлүүлэх

Тус арга нь бага зэрэг хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь цагаасаа өмнө үүсч болзошгүй үрчлээсээс танийг сэргийлэх болно. Бид унтаж байхдаа ийш тийш хөрвөөж байдгаас болж, биед үрчлээс үүсдэг байна. Иймд та өөрийгөө тойруулан сагстай хувцас, ном гэхчлэн ойр байрлах зүйлсийг хүрээлүүлэн тавиарай. 

Өөрийгөө эд зүйлсээр хүрээлүүлэх

3 Өвдөгний дор дэр хийх

Та өвдгөн доороо дэр байрлуулж, өндөрлөх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлт сайжрах болно. Тус арга нь үрчлээс үүсэхээс сэргийлээд зогсохгүй, стресс бухимдлыг тайлж, өвдөгний өвдөлтийг намдаадаг байна. Мөн хэт их алхаж, ядарсан үедээ энэхүү аргыг ашиглаж, унтаарай. 

Өвдөгний дор дэр хийх

4 Хүзүүн доороо алчуур хийж унтах

Хүнийг унтах явцад толгой, хүзүү хамгийн тухтай байх ёстой. Тиймээс та  хүзүүн доороо алчуур ороож хийж болох бөгөөд энэ нь хүзүүнд үрчлээс үүсэхээс сэргийлж, тухтай унтах боломжийг олгоно. 

Хүзүүн доороо алчуур хийж унтах

5 Зөв матрас сонгох

Судлаачдын хэлж байгаагаар, хатуу гудас, матрас дээр унтах нь нурууны өвдөлтийг намдааж, тухтай амрахад туслахаас гадна биед үрчлээс үүсэхээс сэргийлнэ. Үүнээс гадна цусны эргэлтийг ч давхар сайжруулах аж. 

Зөв матрас сонгох

6 Дотуур хувцсаа зөв сонгох

Бүсгүй та биеэ чанга, залуухан хэвээр хадгалж үлдэхийг хүсч байвал дотуур хувцас сонгохдоо анхаарлаа хандуулж байгаарай. Хэрэв та сонссон бол сүүлд "үрчлээний эсрэг үйлчилгээтэй хөхний даруулга" гэж гарсан бөгөөд энэ нь бүсгүйчүүдийн дунд эрэлт өндөр байгаа юм. Нэмж хэлэхэд, та аль болох зөөлөн материалтай хөхний даруулга сонгож, хэт барьсан хэмжээтэйг өмсөхгүй байхыг хичээгээрэй. 

Дотуур хувцсаа зөв сонгох

7 Арьсаа чийгшүүлэх

Та өглөө, оройдоо арьсаа чийгшүүлж бага зэрэг чийгшүүлэгч тос түрхэж байгаарай. Мөн их хэмжээний ус ууж байх ёстойг мартаж болохгүй. Үрчлээс үүсэх шалтгааны 95 хувийг арьс хуурайшилт эзэлдэг байна. 

Арьсаа чийгшүүлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()