Линз зүүх ийм аюултай

2016-04-29, 12:18
26,423

Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд харааны болон гоёлын контакт линзийг ихээр зүүж  хэрэглэх болжээ. Зарим нь ямар үед зүүж болох, болохгүй, ашиглалтын хугацаа зэргийг мэдэхгүйгээс болж хараагаа муутгах, нүдээ үрэвсүүлэх зэрэг сөрөг үр дагавруудыг ихээр гаргаж байна. Иймээс та бүхэндээ сануулга болгох үүднээс доорх мэдээг бэлтгэлээ. 

Линз зүүх ийм аюултай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хонконгд амьдардаг 11 настай нэгэн охин (нэрээ нууцалсан) линз зүүдэг байжээ. Гэвч удалгүй түүний нүд аргаж загатнан, бүр сүүлдээ цустай нулимс гардаг болов. 

Эмчид үзүүлж, рентген зураг авахуултал нүднийх нь дээхэн талд нэгэн хатуу биет гацаж, бараг хараагүй болгох шахаад байжээ. Энэ нь түүний авахаа мартаад, гацааж орхисон нүдний линз байв. Хамгийн аймшигтай нь 2 жил гаруй ийм байдалтай явсан бөгөөд жаахан л цаг алдсан бол бүрэн хараагүй болох байсан гэнэ. 

Линзийг өдөрт хамгийн дээд талдаа 6-8 цаг л зүүх ёстой байдаг. Түүнчлэн зориулалтын бус шингэнээр чийглэх, бохир гараар барих, савыг нь солилгүй удах зэрэг нь нүдийг үрэвсүүлэх гол шалтгаан болдог аж. Гадуур зарагдаж байгаа линзнүүдийн хугацааг нэг жилээс, жил хагасын хугацаатай гэж хэлдэг ч Европын орнуудаар зарагддаг линзнүүдэд тийм их хугацаа байдаггүй байна. Тиймээс мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу баталгаатай газраас, чанартай линз авахыг охид залуустаа зөвлөе!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()