Хэрвээ та өглөө бүр эдгээрийг хийдэг бол яг одоо болих хэрэгтэй

Зуршил гэдэг бол хоёрдогч "та" гэж философич Аристотель (Aristotle) хэлсэн байдаг. Тиймээс өдөр тутамдаа хийж байгаа зүйлсдээ анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Жишээ нь гэхэд бид өглөө босоод, нойрноосоо гүйцэд сэрж амжаагүй байхдаа, юу ч бодолгүй аливааг хийдэг. Гэвч эдгээр нь таны эрүүл мэнд болоод сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байж болох юм. Бид та бүхэндээ өглөө босоод хийж болохгүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Ихэнх хүмүүс эдгээрийг өглөө бүр хийдэг нь харамсалтай. 

Хэрвээ та өглөө бүр эдгээрийг хийдэг бол яг одоо болих хэрэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүршүүрт орохгүй байх

Та өглөө бүр шүршүүрт орж амждаг уу? Үнэнийг хэлэхэд өглөө бүр шүршүүрт ордог хүн тун цөөхөн болов уу? Бид ихэвчлэн нүүрээ болон үсээ бүлээн усаар угаагаад л гарч явдаг шүү дээ. Тэгвэл энэ нь тийм ч зөв алхам биш юм. Та маргааш өглөөнөөс эхлэн хүйтэн шүршүүрт орох боломжгүй бол, хүйтэн усаар нүүр болон үсээ угааж байгаарай. Энэ нь таныг сэргээж, тухайн өдөр эрч хүчээр дүүрэн байхад туслана. 

Шүршүүрт орохгүй байх

2 Халуун шүршүүрт орох

Халуун шүршүүр нь тайвшруулах үйлчилгээтэй учир шүршүүрт орсны дараа та буцаад унтахыг хүсэх болно. Харин хүйтэн бүлээн ус нь тархины үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжих бөгөөд арьсыг хуурайшуулдаггүй. Мөн өдөр бүр хүйтэн шүршүүрт ордог хүн жилд 4 кг-ийг хасаж чаддаг төдийгүй арьсаа чангалж, үрчлээнээс сэргийлж чадна.

Халуун шүршүүрт орох

3 Утсаа оролдох

Ихэнх хүмүүс өглөө сэрмэгцээ гар утсаа оролдож эхэлдэг. Өглөөг  хэрхэн угтсанаас хамаарч, бидний тухайн өдрийн сэтгэл санааны байдал өөрчлөгддөг учир нүдээ нээмэгцээ хэн нэгний амьдралыг сонирхох хэрэггүй. Харин үүний оронд дуртай хөгжмөө сонсож, өөрт хэрэгтэй эрүүл өглөөний цайг бэлдэхэд цаг заваа зарцуулаарай.

Утсаа оролдох

4 Хувцас сонгохдоо цаг зарцуулах

Өглөө бүр ажилдаа өмсөх хувцсаа сонгох гэж ихэнх цагаа зарцуулах хэрэггүй. Нэрт бизнесмэн, зохион бүтээгч Стив Жобс (Steven Jobs) үргэлж хар цамц өмсдөг байсан бөгөөд тэрээр мөнгөө биш харин цаг заваа хэмнэж байсан юм.

Хувцасныхаа шүүгээнд, зөвхөн ажилдаа өмсөх хувцас өлгөх зай гаргаарай. Хэрвээ та ажилдаа зөвхөн хар хүрэм, цагаан цамц өмсдөг бол ажлын хувцасны хэсэгтээ энэ хувцсыг л өлгөх хэрэгтэй. Мөн турахаараа өмсөнө, эсвэл толбыг нь арилгаад өмсөнө гэсэн хувцаснуудаа хаяж, улирал нь болоогүй хувцсаа өөр газар хадгалахыг зөвлөе.

Хувцас сонгохдоо цаг зарцуулах

5 Хуурай өглөөний цай уух

50 гр өглөөний хуурай хоолонд 4 цайны халбага элсэн чихэр агуулагдсан байдаг.  Их хэмжээний  элсэн чихрийг өлөн дээрээ идэхэд эрч хүч амархан нэмэгдэх ч, төд удалгүй ядарч эхэлнэ. Үүнээс гадна сүү, йогурт, жимс зэрэг нь өглөө идэхэд тийм ч таатай хоол биш.

Зөв хооллолтын мэргэжилтэн алдарт Челси Эмер хэлэхдээ: "Өглөөний цайнд хуурай хоол идсэнээс нэг зүсэм пицца идэх нь илүү тустай" гэжээ. Пиццанд уураг, нүүрс ус, өөх тос байдаг учир өглөөний хоолыг илүү тэнцвэртэй болгож өгдөг. Хамгийн гол нь нэг зүсмийг идээд болих хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Хуурай хоолыг омлет, ээдэм, өөхгүй мах, овьёосны каш зэргээр сольж болно.

Хуурай өглөөний цай уух

6 Цай уусны дараа шүдээ угаах

Өглөөний цайгаа уусны дараа шүдний эмаль нь маш эмзэг болдог учир, хоол идсэний дараа шүдээ угааж болохгүй. Энэ нь шүдийг гэмтээх аюултай. Хоол идсэнээс 30 минутын дараа шүдээ оо-гоор угааж болно.

Цай уусны дараа шүдээ угаах

7 Хар кофе уух

Өглөө сэрмэгцээ хар кофе уух нь стрессийн даавар болох кортизолыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна ходоодны үрэвсэл, шархтай ч болох магадлалтай. Өглөө сэрснээсээ хойш 3-4 цагийн дараа л кофе ууж болно хэмээн судалгаагаар баталжээ. Хэрвээ та кофегүй өглөөг угтаж чаддаггүй бол ядаж сүүтэй уух хэрэгтэй. 

Хар кофе уух

8 Сэрмэгцээ ороо хураах

Өглөө босоод шууд ороо хураах нь тоосны шавж хуримтлагдах таатай нөхцлийг  бүрдүүлдэг хэмээн эрдэмтэд онцолжээ. Тиймээс өглөө босоод, хөнжлөө сэгсэрч, цонхоо онгойлгож хэсэг хугацаанд байлгах хэрэгтэй. Үүний дараа ороо хураахад асуудалгүй. 

Сэрмэгцээ ороо хураах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()