Хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийлгүйгээр турах шалгарсан арга

Жингээ хасч, гоолиг сайхан биетэй болохын тулд бид төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийж, үнэтэй эм бэлдмэл хэрэглэдэг билээ. Гэвч эдгээр аргууд нь бодож байсан шиг үр дүнгээ үзүүлэхгүй байх нь бий. Иймд бид турахаар хичээж байгаа болон турах бодолтой бүх хүмүүст зориулан эрүүл аргаар жингээ хасах 20 үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та заавал туршиж үзээрэй!

Хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийлгүйгээр турах шалгарсан арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөө эрт босох

Өглөө 05:00-06:00 цагийн хооронд эрт босох нь хүнд эрч хүч бэлэглэдэг. "Эрт боссон хүн нэгийг дуулна" гэж ярьдаг билээ. Энэ нь тухайн өдрийг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгодог байна. 

Өглөө эрт босох

2 Нимбэгтэй халуун ус уух

Өглөө бүр нимбэгтэй халуун ус ууснаар хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулаад зогсохгүй, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Нимбэгтэй халуун ус уух

3 Давстай халуун усанд хамраа утах

Өглөө бүр зориулалтын ууршуулагчийн тусламжтайгаар давстай халуун усанд хамраа утаж байгаарай. Ингэснээр хамрын хөндийн өвчлөлөөс сэргийлж, толгой өвдөхийг зогсооно.

Давстай халуун усанд хамраа утах

4 Өглөө бүр биеэ угаах

Өглөө бүр "зориулалтын угаагч" ашиглан, биеэ угааж хэвшсэнээр цусны эргэлтийг сайжруулж, хорт бодисыг гадагшлуулах ач тустай ажээ.

Өглөө бүр биеэ угаах

5 Хавирганыхаа доод хэсэгт гүнждийн тосоор массаж хийх

Хавирганыхаа доохон талд гүнждийн тосоор массаж хийж, хоол боловсруулах эрхтний тогтолцоогоо сайжруулаарай. 

Хавирганыхаа доод хэсэгт гүнждийн тосоор массаж хийх

6 Толгойндоо кокосын тосоор массаж хийх

Толгойндоо кокосын тос ашиглан, массаж хийвэл хүний сэтгэл санаанаас үүдэлтэй мэдрэмжийг сайжруулж, үсийг чийгшүүлдэг ажээ. 

Толгойндоо кокосын тосоор массаж хийх

7 Өдөрт нэг удаа 30 минут дасгал хийх

Өдөрт нэг удаа ердөө 30 минутыг дасгал хөдөлгөөн /гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт/ хийхэд зарцуулаарай. Үр дүнд нь таны бие организм уян хатан, тэсвэр тэвчээртэй болох юм.

Өдөрт нэг удаа 30 минут дасгал хийх

8 Амьсгалын дасгал 10 минут хийх

Амьсгалын дасгал хийснээр алдагдсан энерги, эрч хүч нөхөгдөж, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирна. Түүнчлэн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хэвийн болдог ажээ.

Амьсгалын дасгал 10 минут хийх

9 Бясалгал хийх

Өглөө, орой тус бүр 20-30 минут бясалгал хийж, эрүүл мэнддээ анхаарч, алдагдсан энергээ нөхөж аваарай.

Бясалгал хийх

10 Өлссөн үедээ юм идэх

Өлсөх нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог доголдуулдаг. Бидний бие организм өдөрт нийт 3 удаа хоол, 2 удаа хөнгөн зууш идэхийг шаарддаг байна. Тиймээс та өлссөн үедээ зөв тохируулан хооллож байгаарай. Харин орой 19:00 цагаас хойш болж өгвөл битгий юм идээрэй.

Өлссөн үедээ юм идэх

11 Тохирохгүй хоол хүнсийг хамтад нь идэхүй байх

Хамтад нь идэж болохгүй хоол хүнсийг идэж, хэрэглэснээр хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар "фермент"-ийн хэмжээ ихэсдэг байна. Энэ нь бие дэх хорт бодисын хэмжээ нэмэгдэх үндэс болдог ажээ. Хамтад нь идэж болохгүй хоол хүнсийг та ЭНД дарж үзнэ үү.

Тохирохгүй хоол хүнсийг хамтад нь идэхүй байх

12 Цагаан гаа идэх

Даршилсан цагаан гааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулна.

Цагаан гаа идэх

13 Хоол идэх үедээ халуун юм уух

Халуун шингэн зүйл бодисын солилцоог идэвхтэй болгодог учраас турахад ач тустай байдаг. Түүнчлэн бөөрний үйл ажиллагааг дэмжиж, цусан дахь сахарын хэмжээг бууруулж, амттан идэх дуршлыг багасгадаг.

Хоол идэх үедээ халуун юм уух

14 Өдөрт 2-3 удаа хооллох

Эрдэмтэн судлаачид хүн өдөрт 2-3 удаа зайлшгүй хооллож байх ёстой болохыг олж тогтоожээ. Ингэснээр өвчин зовлон тусахаас сэргийлэх үндэс болдог байна. 

Өдөрт 2-3 удаа хооллох

15 Шар тос хэрэглэх

Шар тосонд агуулагдах "fat" буюу өөх тос нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах үйлчилгээтэйгээс гадна, төрөл бүрийн өвчний үрэвслийг намдаадаг ач тустай ажээ. Шар тосны ашиг тусыг ЭНД дарж мэдэж аваарай.

Шар тос хэрэглэх

16 Хоолоо сайтар болгож идэх

Хоолоо сайтар болгож идэх нь уураг, амин дэмийг биедээ авах үндэс болохоос гадна, ходоодонд шингэхэд ямар нэгэн асуудал үүсгэдэггүй байна. Тиймээс та хоолоо аль болох сайн болгосныхоо дараа идэж байгаарай.

Хоолоо сайтар болгож идэх

17 Эквалитын тосонд нүүрээ утах

7 хоногт нэг юм уу хоёр удаа эквалитын тосоор 10 минутын хугацаанд нүүрээ утаарай. Ингэснээр харшилтай болохоос сэргийлэхээс гадна, хамрын хөндийг цэвэрлэдэг байна.

Эквалитын тосонд нүүрээ утах

18 Хүрэн манжин, өргөст хэмх болон луувангийн жүүс уух

Лууван /300 мл/, хүрэн манжин /100 мл/ болон өргөст хэмх /100 мл/-ний жүүсийг хольж, дээр нь 1-2 хоолны халбага "масло" хийгээд, өглөөний цайндаа уугаарай. Мөн хэрвээ та хүсвэл өдрийн цайндаа уусан ч болох юм. 

Хүрэн манжин, өргөст хэмх болон луувангийн жүүс уух

19 "Gyavanprash" бэлдмэлийг хэрэглэх

Энэтхэгчүүдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг уг бэлдмэл нь дархлааны системийг сайжруулаад зогсохгүй, найрлагандаа хүний бие организмд маш хэрэгцээтэй амин дэмүүд болох витамин С болон "антиоксидант" агуулдаг байна.

"Gyavanprash" бэлдмэлийг хэрэглэх

20 "Трифала" самар хэрэглэх

Орой орондоо орохоосоо өмнө "Трифала" самарнаас нэг атгыг идэх нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг ажээ. 

"Трифала" самар хэрэглэх

Та бидний бэлтгэн хүргэсэн дээрх аргуудыг хэрэгжүүлж, амьдралын зөв хэвшлийг бий болгосноор яг л гоолиг сайхан биетэй болоод зогсохгүй, жин хасахад тань туслах болно. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()