Тавхан минутын дотор үсээ дэгжин болгох аргууд

Охид бүр л үсчин оролгүйгээр гэрийн нөхцөлд, богино хугацаанд үсээ загварлаг харагдуулахыг хүсдэг. Гэвч заримдаа хэрхэн янзлахаа мэдэхгүй төөрөлдөх нь бий. Ингээд урин цаг ирсэнтэй холбоотойгоор охиддоо зориулан гоёмсог үстэй болох маш амархан 15 аргыг танилцуулж байна.

Тавхан минутын дотор үсээ дэгжин болгох аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Доороо бэхэлж боох

Стиль: Энгийн, баяр ёслолын
Хэрэглэгдэх зүйлс: Өнгөгүй резин, невидинк

Дээд хэсгийн үсээ толгойныхоо ард боогоод 2 талаасаа туг үс авч зурагт заасны дагуу мушгиж, невидинкээрээ бэхэлнэ. Та энэ үс засалтыг өдөр тутамдаа хийж болох ба гоёлын зүү болон цэцэгтэй хавчаар зүүгээд баярын арга хэмжээнд ч оролцож болно шүү.

Доороо бэхэлж боох

14 Дээрээ боож, сүлжих

Стиль: Өдөр тутмын
Хэрэглэгдэх зүйлс: Резин

Үсээ бүгдийг нь хамж дээшээ боогоод, гурван хэсэг хувааж доош сүлжих явцдаа төгсгөл бүрийг нь резинээр бооно. Гэхдээ резинүүд зөвхөн голд нь байхыг анхаараарай.  Дараа нь үсээ сүрлэг харагдуулахын тулд сүлжээснүүдийнхээ 2 талаас зөөлөн татаж өгнө. Шаардлагатай гэж үзвэл үсний лакаар бэхжүүлээрэй.

Дээрээ боож, сүлжих

13 Хөвсийлгөж боох

Стиль: Өдөр тутмын
Хэрэглэгдэх зүйлс: Резин

Үсээ зурагт заасны дагуу 2 хуваагаарай. Та доод хэсгээ резинээр боосныхоо дараа дээд талаа угаар нь боож сайтар тараан хөвсийлгөх хэрэгтэй шүү.

Хөвсийлгөж боох

12 3үрхэн хэлбэртэй боох

Стиль: Өдөр тутмын
Хэрэглэгдэх зүйлс: Резинүүд

Баруун зүүн талаасаа туг үс авч толгойныхоо ард резинээр боогоод дахин баруун зүүн талаасаа үс авч зурагт заасны дагуу хооронд нь холбож резинээр тогтооно. Энэхүү зүрхэн хэлбэртэй үс засалт нь үнэхээр романтик харагддаг учраас та болзоонд явахдаа туршаад үзээрэй.

3үрхэн хэлбэртэй боох

11 Франц маягийн гэзэг

Стиль: Өдөр тутмын
Хэрэглэгдэх зүйлс: Резин
Үсээ доош унжуулан 2 хуваагаад эрүүн доороо сүлжинэ. Сүлжих бүрдээ авч буй үснийхээ хэмжээг нэмэх хэрэгтэй шүү. Улмаар доод хэсгээ резинээр боосны дараа үснийхээ үзүүрээс барьж толгой дээгүүрээ давуулан ардаа аваачина. 

Франц маягийн гэзэг

10 Тэгш бус хэмтэй зангилаа

Стиль: Өдөр тутмын
Хэрэглэгдэх зүйлс: Өнгөгүй резин, үсний хөөс
Үсээ нэг тал руу нь унжуулж самнаад зурагт үзүүлсний дагуу хуваана. Хэлбэрт оруулахын тулд үсний хөөс түрхээд самнаарай. Дараа нь хуваасан үсээ зураг дээрх шиг 2 удаа зангидаад доод хэсгийг нь өнгөгүй резинээр боож, задгайлсан үсээ бага зэрэг сэгсийлгэнэ.

Тэгш бус хэмтэй зангилаа

9 Цэцгэн хэлбэрээр шуух

Стиль: Өдөр тутмын
Хэрэглэгдэх зүйлс: Резин, невидинк
Үсний дээд хэсгээ тусад нь резинээр боож 2 хуваагаад эргүүлж мушгиад  үзүүрээ дахин резинээр бооно. Дараа нь толгойн орой дээрээ тойруулж шуугаад шпилкээр тогтооно.

Цэцгэн хэлбэрээр шуух

8 Эргүүлж шуух

Стиль: Өдөр тутмын, гоёлын
Хэрэглэгдэх зүйлс: Резин, шпилька,  гоёлын хавчаар
Үсээ боогоод нүх үүсгэж хуруугаа оруулаад үснийхээ доод хэсгийг татна. Зурагт үзүүлсний дагуу доод хэсгийн үсээ хуйлаад шпилкээр тогтоогоорой. Мөн та гоёлын хавчаар зүүгээд баяр ёслолд оролцож болно шүү. 

Эргүүлж шуух

7 Үсэн зангиа

Стиль: Гоёлын
Хэрэглэгдэх зүйлс: Үсний хавчаар, резин, невидинк
Баруун зүүн талаасаа туг үс авч толгойныхоо ард зурагт үзүүлсэн шиг нугалаад резинээр бооно. Боолттой хэсгээ 2 тийш нь тэнцүү хувааж зүүн талыг нь түр хавчаад, баруун талыг нь зураг дээрх шиг невидинкээр тогтооно. Дараа нь зүүн талдаа давтаарай. Мөн дунд хэсгээсээ үс авч голыг нь давуулан резинээ далдлаарай.

Үсэн зангиа

6 Зугаатай долгион

Стиль: Гоёлын
Хэрэглэгдэх зүйлс: Шпилька, невидинк, нарийхан бариултай сам
Тэгш бус хэмтэйгээр үсээ хуваагаад дух хэсгээсээ үс авч зургийн дагуу самны бариулаар ороож шпилкээр бэхэлнэ. Мөн та үснийхээ долгионы хэвийг алдагдуулахгүйн тулд невидинкээр тогтоож болно.

Зугаатай долгион

5 Франц сул шуулт

Стиль: Өдөр тутмын, гоёлын
Хэрэглэгдэх зүйлс: Шпилька, невидинк
Үсээ бүхэлд нь хөвсийлгөөд гараараа бага зэрэг самнаж зурагт үзүүлсний дагуу үзүүрээс нь эхлэн бөөрөнхийлж шууна. Хуйханд хүрэнгүүт нь хуйлсан үсээ шпилька болон невидинк ашиглан тогтоогоорой.

Франц сул шуулт

4 2 сүлжиж шуух

Стиль: Өдөр тутмын
Хэрэглэгдэх зүйлс: Резин, шпилька
Үсээ 2 хувааж резинээр боогоод тус бүрийг нь дахин 2 хуваагаад сүлжих юм уу, эргүүлнэ. Дараа нь хооронд нь зөрүүлж шуугаад шпилкээр тогтооно. 

2 сүлжиж шуух

3 Тэгш бус хэмтэй шуух

Стиль: Гоёлын
Хэрэглэгдэх зүйлс: Резин, шпилька
Үсээ хажуу талдаа боогоод задгай хэсгийг нь хөвсийлгөн бага зэрэг мушгиж, үс боосон резин рүүгээ оруулна. Дараа нь шпилк ашиглан задрахааргүй тогтоогоорой.

Тэгш бус хэмтэй шуух

2 Сагс мэт сүлжих

Стиль: Өдөр тутмын, гоёлын
Хэрэглэгдэх зүйлс: Резин, шпилька
Үсээ босоогоор нь тэнцүү 2 хуваагаад, тус бүрд нь толгойныхоо араас эхлэн нүүр хүртлээ сүлжинэ. 2 сүлжсэн үсээ дээш болгож, толгой дээрээ тавиад, ар талд нь шпилкээр тогтооно

Сагс мэт сүлжих

1 Грек маягийн засалт

Стиль: Өдөр тутмын, гоёлын
Хэрэглэгдэх зүйлс: Обрушка, шпилька
Зураг дээрх шиг обрушка зүүгээд доод хэсгийн үсээ хуйлан авч обрушканыхаа цагирганд оруулна. Шаардлагатай бол шпилкээр тогтоож болно шүү.

Грек маягийн засалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()