Орчин үеийн "Робинзон Крузо" нарын түүх

Хэрвээ та зэрлэг байгальд ганцаараа хаягдсан бол амьд үлдэхийн төлөө хамгийн эхэлж юу хийж, тулгарсан асуудлуудад хэрхэн шийдэл олох байсан бэ? Ингээд та бүхэнд Даниель Дефогийн алдарт "Робинзон Крузо" зохиолд гардаг шиг эзэнгүй арал, зэрлэг байгальд ганцаараа хаягдсан хүмүүсийн бодит түүхийг сонирхуулж байна.

Орчин үеийн "Робинзон Крузо" нарын түүх

1 13 сарын дараа олдсон загасчин

2014 оны эхээр Маршаллын арлуудын нэгэн хадан хясаан дээрээс өөрийн жижиг загасчны онгоцтой жил гаруй хугацаанд ганцаараа амьдарсан Хосе Сальвадор Альваренгаг олсон байна. Тэрээр өөрийн амьдардаг Мексикийн эргээс 6000 бээрийн зайтай Номхон далайд төөрсөн байжээ.

Тэрээр 2012 оны 12-р сард 15 настай нэгэн хүүг дагуулж нэг өдрийн аварга загасны анд гарсан гэнэ. Гэвч далайн шуурга дэгдэж завиа удирдаж чадахааргүй болсон тул хувь заяагаа бурханд даатгацгаажээ.

Түүний хамтрагч 15 настай загасчин Эсекиэль Кордоба амьд гарч чадаагүй байна. Тэр хоёр яст мэлхийний цус ууж, түүхий мах идэж байсныг хүүгийн бие организм хүлээж авч чадаагүй бөгөөд тэрээр азгүй явдал тохиолдсоноос сарын дараа нас баржээ.

Харин Альваренга одоо гэр бүлийнхээ хамт амьдарч, эмчилгээ хийлгэсэн хэвээр байгаа гэнэ. Түүнийг хамтрагчийнхаа махыг амьд гарахын тулд идсэн гэж зарим хүмүүс хардсан бөгөөд өөрөө түүнийг эрс эсэргүүцсэн аж.

13 сарын дараа олдсон загасчин

2 Хөлөг онгоцны сүйрлийн хохирогч болохыг хүссэн нь

Шинэ Зеландын иргэн Том Нил нь 1961 - 1977 оны хооронд буюу 16 жилийн турш Номхон далайд орших Күүкийн арлуудын ойролцоох Суворовын шүрэн арал дээр амьдарсан байна.

Тэрээр хүүхэд байхаасаа эхлэн Робинзон Крузогийн түүхэнд дуртай байсан бөгөөд өөрийгөө хэрхэн сүйрсэн завьнаас амь гарч, зэрлэг байгальтай тэмцэн амьдарч байгаагаа төсөөлдөг байжээ.

Нил 18 насандаа Шинэ Зеландын тэнгисийн цэргийн хүчинд алба хаахаар болж Күүк арал дээр анх ирж байсан гэнэ. Цэргийн албаа хаасныхаа дараа тэрээр арал дээр байрлах нэгэн дэлгүүрт ажилтнаар орж, зохиолч Роберт Дин Фрисбитэй танилцсанаар Суворовын арлын талаар анх олж мэдсэн байна. Тэнд эхлээд очиж үзэхэд яг л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан хэмээн өөрөө дурссан байдаг.

1952 оны 10 сард Нил өөрт шаардлагатай гэсэн зүйлсээ 2 муурны хамтаар авч арал дээр иржээ. Арал дээр тэрээр урцанд амьдарч, загас, хавч, наргил модны самар, талхны мод, гадил, өөрийн гараар ургуулсан хүнсний ногоо зэргээр хооллож байсан аж. Зарим үед тэрээр өөрийг нь сонирхож ирсэн жуулчидтай уулздаг байжээ.

Нил 1977 он хавдар туссан учир арлыг орхихоос өөр аргагүй болжээ. Үүнээс 8 сарын дараа тэрээр амьсгал хураасан бөгөөд түүнийг Күүк арал дээр оршуулсан аж.

Хөлөг онгоцны сүйрлийн хохирогч болохыг хүссэн нь

3 Камераас өөр юу ч үгүйгээр 60 хоногийн турш эзэнгүй арал дээр амьдарсан нь

Английн армийн хуучин ахмад Эд Стэффорд Номхон далайн эзгүй арал дээр камераас өөр юу ч үгүйгээр амьдарч, өөрийн адал явдлаа бичлэг болгон буулгаж авсан байна. Дараа нь түүний бичлэгийг "Discovery"  суваг худалдан авч “Нүцгэн тэмцэл. Эд Стаффорд” хэмээх цуврал нэвтрүүлгийг гаргажээ.

Юу ч үгүй арал дээр ирснийхээ дараа тэрээр эхлээд загас барих чадварт суралцах хэрэгтэй болсны зэрэгцээ наргил модны самраар цангаагаа тайлж байжээ.

2 долоо хоногийн дараа тэрээр гал асааж сурсан байна. Харин дараа нь зэрлэг ямаа агнаж, хангалттай хооллох боломжтой болжээ.

Стэффордын хувьд арал дээр хамгийн хэцүү байсан зүйл нь олон нийтийн харилцаанаас хол байсан явдал гэсэн байна. Заримдаа тэрээр өөрийгөө энэхүү том арлын нэгэн элсэн ширхэг хэмээн бодож, сэтгэлээр унаж байсан гэнэ.

Камераас өөр юу ч үгүйгээр 60 хоногийн турш эзэнгүй арал дээр амьдарсан нь

4 Нутгийн удирдлагуудын эсрэг тэмцсэн нь

69 настай Дэвид Бёргис нь өөрийн хүслээр английн Эксмурын парк дахь ойн гүнд гарын доорхи материал ашиглаж өөртөө байшин барьж, хуурай навчаар гудас, мөчрөөр шат, цонхны хүрээ хийн багагүй хугацаанд амьдарчээ. Тэрээр байшин барьсан газраа өөрийн өмч болгохыг хүссэн боловч Эксмурын удирдлагууд түүнийг хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй аж.

Харин 2011 оны 12 сард тэрээр паркын удирдлагуудтай тохиролцоонд хүрч энэхүү байшиндаа үргэлжлүүлэн амьдрах эрхтэй болсон байна. Гэхдээ Дэвид хүйтний улиралд паркийн ойролцоо байх найзындаа амьдардаг байжээ.Тэрээр ямар зорилготойгоор ингэж хүмүүсээс тусгаарлагдан амьдарч байгаагаа тайлбарлаагүй аж.

Нутгийн удирдлагуудын эсрэг тэмцсэн нь

5 "LOST" цувралыг дууриан туршилт хийсэн хосууд

Адал явдал сонирхогч, 25 настай Люси Ирвинг “Хамтдаа нэг жилийн турш эзэнгүй арал дээр амьдраад хангалттай хөлс авах эхнэр хайж байна” гэсэн зарыг сонингоос олж харжээ. Ингээд 1982 онд Люси өөрийн 49 настай шинэхэн нөхөр болох Жеральд Кингслэндийн хамтаар Индонезийн эргийн ойролцоох Туин арал дээр ирсэн байна.

Хосуудын амьдрал анхнаасаа таатай байсангүй. Учир нь Кингслэнд эзгүй арал дээр хатуу дэглэм тогтоох хүсэлтэй байсан бөгөөд тэгэх тоолонд нь Люси түүнийг шоолж байжээ. Гэхдээ л өөрсдөөс нь өөр хэн ч байхгүй тул тэд нэг нэгнээ дэмжин амьдрахаас өөр аргагүй болсон юм.

Гэтэл тэр үед арал дээр ган болж, хосууд өлсөж үхдгийн даваан дээр байх үед ойролцоо арлын хүмүүс тэднийг аварсан байна. Жилийн дараа Люси өөрийн арлын нөхрөөсөө салж (тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байв) дахин хэзээ ч уулзаагүй гэнэ. Үүний ачаар Люси байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурсан ажээ.

"LOST" цувралыг дууриан туршилт хийсэн хосууд

6 10 сарын дараа аврагдсан анчид

2005 оны 10-р сард 5 эр Мексикийн Сан Бласын боомтоос аварга загас агнахаар хөдөлсөн байна. Аялал эхэлснээс хэдэн цагийн дараа далайн хүчтэй шуурга дэгдэж, тэдний завийг Номхон далайн уудам руу туун аваачжээ.

Эхний өдөр загасчдын хажуугаар хөлөг онгоц явсан бөгөөд тэд тусламж хүсэж орилж, гараараа даллаж байсан ч анзааралгүй өнгөрсөн байна.

10 сарын дараа Тайваний нэгэн загасчлалын онгоц тэднийг олж Маршаллын арлуудын Мажурогийн боомт дээр аваачжээ.Тэр үед тэднээс 27 настай Иисус Видана Лопес, 37 настай Сальвадор Ордоньес, 27 настай Лусио Рендон нар л амьд үлдсэн байсан аж.

Тэд түүхий загас, шувуугаар хооллож, борооны усаар амны цангаагаа тайлдаг байжээ. Мексик рүү буцаж ирэх үед тэр гурвыг баатар мэтээр хүлээн авчээ.

Загасчдын нэгийг гэрт нь эхнэр нь төдийгүй 6 сартай охин нь хүлээж байсан гэнэ.

10 сарын дараа аврагдсан анчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()