Бие давхар болсноо хэрхэн мэдэх вэ?

Хэрвээ та жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй, сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх нь жирэмсэлсний шинж байж болно. Харин зарим эмэгтэйд жирэмсэлсэн ч гэсэн, сарын тэмдэг ирэх ёстой хугацаандаа үзэгдэх төдий гарч болзошгүй. Мэдээж биений юм ирэхгүй саатаж эхлэхэд та эргэлзэж эхэлнэ. Тэгвэл энэхүү нөхцөлд эргэлзээгээ гаргаж, бие давхар болсоноо мэдэхэд тань туслах хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Бие давхар болсноо хэрхэн мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сарын тэмдгийн хугацаагаа алдана

Хамгийн эхний шинж тэмдэг бол та өөрийн сарын тэмдгийн хугацааг алдана. Зарим үед хэт ядрах, биеийн эсэргүүцэл муудах, эм тариа зэргээс шалтгаалж эрт, орой ирэх үе байх ч, ирэх ёстой хугацаанаас 7-10 хоног хоцорвол жирэмсэн болсон байх магадлал өндөр юм. 

Сарын тэмдгийн хугацаагаа алдана

2 Сарын тэмдэг үзэгдээд өнгөрнө

Хэрвээ сарын тэмдэг тань ирэх ёстой хугацаандаа ирсэн ч, маш багаар ердөө үзэгдээд өнгөрвөл бие давхар болсон байх магадлалтай байна. Тиймээс өөрийн биеийг чагнаж, ажиглаарай.

Сарын тэмдэг үзэгдээд өнгөрнө

3 Дотор муухай оргиж, бие тавгүйрнэ

Ойролцоогоор жирэмсний 6 долоо хоног өнгөрсний дараагаас дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, манарах шинж тэмдгүүд илэрч болдог. Хэрвээ танд дээрх шинжүүд илэрч эхэлсэн бол эмчид, эсвэл тестээр шалгах нь зүйтэй.

Дотор муухай оргиж, бие тавгүйрнэ

4 Энгийн үеийнхээс илүү их ядарна

Унтсан ч гэсэн нойр ханахгүй, үргэлж ядраад тааралдсан газраа зүүрмэглээд байвал, бие давхар болсон байх магадлалтай. Учир нь биед болж буй гормоны өөрчлөлтөөс болж, бие тавгүйрч ядрах, эмзэг болох шинжүүд илэрдэг.

Энгийн үеийнхээс илүү их ядарна

5 Ааш зан хувирамтгай, тогтворгүй болно

Сэтгэл санаа тогтворгүй болж, уйлж баярлах нь зэрэгцээд ирэх зүйл бишгүй л олон тохиолддог. Энэ үед үнэхээр яахаа мэдэхгүй, хүнд байдалд орчихдог шүү дээ. Гэнэтхэн л амьдрал үнэхээр утгагүй санагдаж, нялх хүүхэд эмзэг болсон бол жирэмсэн эсэхээ шалгаад үзэхэд гэмгүй юм. 

Ааш зан хувирамтгай, тогтворгүй болно

6 Ойрхон шээс хүрнэ

Жирэмсэн үед шээс ойр ойрхон хүрдэг. Хүүхэд томрох тусам энэ байдал ихэсдэг. Учир нь энэ үед давсганд ачаалал ирж, шээсээ барьж чаддаггүй юм. Хэрвээ ойрхон, ойрхон шээс хүрч байгаа бол эмчид хандаарай.

Ойрхон шээс хүрнэ

7 Эмзэг мэдрэмтгий болох

Хөх, арьс, сэтгэл санаа гээд л таны бие тэр чигтээ маш эмзэг мэдрэмтгий болдог. Уурлаж бухимдах, баярлах гомдох зэрэгцээд ирэхээр үнэхээр хэцүү шүү дээ.

Эмзэг мэдрэмтгий болох

8 2 зураас

Хамгийн найдвартай, бас хурдан аргуудын нэг бол жирэмсний тестээр шалгах юм. Ургийн эрт үед тестээр мэдэгдэхгүй үе байх ч, хэрвээ 2 дахь зураас бүдэг байвал, та жирэмсэн болсон гэсэн үг юм. 

2 зураас

9 Эмчийн үзлэг

Хэрвээ тест эерэг хариу гарсан бол та энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болжээ. Таны хэвлийд одоо бяцхан, өхөөрдөм хүүхэд бий болж байна. Эмэгтэйчүүдийн эмчид хандаж, нарийн үздэгт хамрагдаарай!

Эмчийн үзлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()