Сүнстэй учирч байсан алдартнууд

Аливаа улс үндэстэн бүрт сүнсний тухай ямар нэгэн ам дамжсан яриа байдаг. Учир битүүлэг гэрэл, байшин доторх хөлийн чимээ, ойр ойрхон давтамжтай сонсогдох хачин жигтэй авиа гэх мэт хүн болгонд л өөрийн сүнстэй учирсан хачирхалтай гэмээр түүхтэй байдаг байх. Тэгвэл олны танил эрхмүүдийн иймэрхүү зүйлстэй буюу сүнс, хий үзэгдэлтэй учирч байсан түүхийг дэлгэж байна.

Сүнстэй учирч байсан алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Файруса Балк (Fairuza Balk)

Нэлээд хэдэн жилийн өмнөөс л жүжигчин Файруза Балкыг ямар нэгэн ид шидийн хүчтэй гэх цуу яриа гарсан билээ. Тэрээр “Озын шидтэн” хэмээх алдартай киноны үргэлжлэл болох “Оз руу буцаж очсон нь” кинонд Дороти Гэйлийн дүрд тоглож байсан. Тэгвэл тэрээр “Оддын сүнстэй учирсан түүхүүд” нэвтрүүлэгт өөрийн сүнс харсан түүхээ хуваалцсан байна. 

Файруса Балк (Fairuza Balk)

Тэрээр нэгэн өдөр гэртээ унтаж байгаад гэнэт ямар нэгэн чимээнээр сэржээ. Яах аргагүй том өрөөнд нь хэн нэгний хөлийн чимээ гарсан байна. Найз залуугаа явж байна гэж бодоод том өрөө рүү ороход нь тэнд хэн ч байсангүй. Гайхаад бусад өрөөнүүдээрээ хайж яваад гал тогооны өрөөнд орж ирээд ихэд цочирдсон байна. Учир нь өрөөний голд хамаг сав суулга нь хөгөлөрчихсөн байсан ба өрөөний буланд нэгэн хар зүйл эргэлдэж байжээ. Бүсгүй энэхүү явдлаа найз залуудаа хэлж тэд байшингийн эзэнд болсон явдлыг хэлэхэд, тэднийг энэ байшинд амьдрахаас өмнө нэгэн залуу хос энд зэрлэгээр алуулсан тухай хэлсэн байна.

2 Жоан Ривэрс (Joan Rivers)

Холливүүдийн алдарч жүжигчин Жоан Ривэрс олны дунд хурц хэл яриа, гоо сайхны мэс заслаараа ихээхэн алдартай болсон билээ. Нөхөр нь нас барсаны дараахан тэрээр байшиндаа шинээр засвар хийжээ.

Жоан Ривэрс (Joan Rivers)

Олон жил ханилсан нөхөр нь өөд болсонд сэтгэл санаагаар их унасан байна. Байраа засаж бага ч атугай тайвшрахын тулд хамаг мөнгөө зарцуулж байв. Засварын ажил түр зогссон учраас тэрээр нэгэн орой байраа шалгахаар нохойгоо дагуулаад явсан байна. Байшиндаа ирээд дотогш орох гэтэл нохой нь түүнийг дагаж явахгүй үүдэнд үлджээ.

Зуны орой байсан гэхэд байшингийн дотор темпратур хэтэрхий хүйтэн байсныг мэдэрсэн бөгөөд хана нь хачин жигтэй бичигнүүдээр дүүрсэн байжээ. Гайхаад жижүүрт юу болсон талаар хэлэхэд юу болсоныг сайн мэдэхгүй, магадгүй байрны өмнөх эзний сүнс байсан байх хэмээсэн байна. Ингээд тэрээр хүндлэл үзүүлж, зочны өрөөндөө цэцэг тавьсан гэдэг. 

3 Киану Рийвз (Keanu Reeves)

Киану эхнэр хүүхдээ алдаж, дүү охиныхоо хорт хавдартай 10 жил тэмцэж, маш олон зовлон зүдгүүрийг амссан нэгэн. Тэрээр Нью-Йоркод тохиолдсон үйл явдлын талаар хэлэхдээ:

Манай гэр бүлийнхэн Австралиас нүүхэд би 6 юмуу 7 настай л байсан байх. Дүү маань унтлагын өрөөнд унтаж байхад эмээ минь түүний хажууд сууж байлаа. Гэтэл хаалганы хажууд өлгөөтэй байсан хүрэм гэнэт л амь орсон мэт хөдөлсөн. Ямар ч хөл, гаргүй хоосон хүрэм. Тэгээд л алга болчихсон. Би жаахан хүүхэд байсан учраас нэг их ч айлгүй, сонирхолтой юм аа л гэж бодсон. Харин эмээрүүгээ хартал тэр үнэхээр айчихсан байлаа. Тэгээд л би энэ жинхэнэ байсныг мэдсэн юм.

Киану Рийвз (Keanu Reeves)

4 Шер (Cher)

Алдарт дуучин Шер нас барсан нөхрөө өөрийг нь одоог хүртэл дагадаг гэж боддог аж. Тэрээр:

"Би сүнсэнд хайртай. Би бүр түүнийг одоо ч хүртэл намайг дагаж явдаг ч гэж боддог. Манайд нэгэн үзэсгэлэнтэй лааны суурь байдаг юм. Итгэмээргүй санагдаж болох ч тэр заримдаа лааны суурийг маань асааж өгдөг. Тиймээс би сүнсэнд хайртай. Зарим хүмүүсийн сүнсэнд бүр ч их хайртай" гэжээ.

Шер (Cher)

5 Петер Жэксон (Peter Jackson)

Тэрээр Лондонд гэгээн Жэймсийн театраас холгүйхэн нэгэн байранд эхнэртэйгээ амьдардаг байж. Английн 4-р сувагт орсон ярилцлагадаа тэрээр:

Нэгэн өглөө сэрээд өрөөнд ямар нэгэн биет байхыг харсан. Тэр нь эмэгтэй хүн маш аймшигтайгаар орилж байгаа юм шиг царайтай, илүү сайтар харвал 50 орчим насны хүн байсан. Тэгээд орны хөлд зогсож байснаа гэнэт өрөөгөөр явж ханаруу уусан алга болсон. Ийм зүйл харсан би орон дээрээ хөшсөн мэт суугаад хоцорсон. Гэтэл эхнэрийгээ өрөөнд орж ирэхэд нь юу харсан тухайгаа хэлэхэд тэрээр огт нүд цавчилгүйгээр орилж байгаа юм шиг царайтай эмэгтэй байсан уу гэж надаас асуусан юм.

Хэсэг хүмүүс гэгээн Жэймсийн театрыг сэргээн засварлаж байхад үзэгчдээс муу үнэлгээ аваад амиа хоролсон нэгэн эмэгтэйн сүнсийг харсан гэлцдэг юм билээ” гэжээ.

Петер Жэксон (Peter Jackson)

6 Меган Фокс (Megan fox)

Холливүүдийн сайхан бүсгүйчүүдийн нэг Меган Фоксын сүнстэй учирсан түүхийг уншаад таны нуруугаар хүйт даана гэдэгт итгэлтэй байна. Тэрээр хэлэхдээ:

“Би Мексикт байхдаа нэгэн зочид буудалд буудалласан юм. Тэгээд өглөөний цайгаа өглөө 7:30-д авахаар захиалсан байлаа. Гэтэл маргааш өглөө нь 7 цаг зочид буудлын үйлчлэгчийг ширээтэйгээ орж ирээд кофе аягалахыг нь сонссон. 30 минутын дараагаар буюу 7:30-д зочны өрөөндөө ороод харахад ямар ч ширээ, кофе, хоол... бүр юу ч байсангүй. Гэтэл хонх дугарч хаалгаа онгойлгоход өрөөний жинхэнэ үйлчилгээ ирсэн... ”

Меган Фокс (Megan fox)

7 Майли Сайрус (Miley Cyrus)

Английн Элле сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийн Лондон дахь байранд нь сүнс шүгэлсэн байсан талаар хэлжээ:

“Энэ үнэхээр аймшигтай байсан. Манай байрыг орон сууц болгохоос өмнө тэнд нарийн боовны газар байсан юм билээ. Тэнд байхад үргэлж л аймшигтай зүүд зүүдэлж, хачин жигтэй зүйлс болдог байлаа. Нэгэн удаа дүү маань усанд орж байгаад аймшигтай чангаар орилоод эхлэв. Би гүйгээд очиход ус нь хамгийн халуун дээрээ гоожиж байлаа. Ус нь зүгээр л халуун болчихсон биш бариул нь гэнэт л халуунруугаа эргэчихсэн гэсэн. Тэгээд дүү маань шалз улаан юм болчихсон зогсож байсан.”

Ээж үүнийг мэдээд намайг дүү Ноа-гаа айлгах гээд л энэ бүгдийг хийгээд байна гэж бодоод ихэд дүргүйцсэн. Дараа нь манай авга эгч бидэн дээр ирж хэд хоносон юм. Түүнийг айлгахгүйн тулд болсон явдлын талаар юу ч хэлээгүй. Гэтэл түүнд мөн л хачин жигтэй зүйлс тохиолдож эхэлсэн. Нэгэн удаа тэр гэрээс гарахдаа цонхоо хаагаад, хаалгаа цоожлоод гарсан боловч буцаж орж ирэхэд нь бүх цонх хаалга нь онгорхой байсан гэнэ лээ."

Майли Сайрус (Miley Cyrus)

8 Ариана Грандэ (Ariana Grande)

Ариана Гранде 2013 онд Комплекс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн сүнстэй учирсан түүхээ хуваалцаж байсан юм. Түүнээс ямар нэгэн харь гаригийн биеттэй учирч байсан эсэхийг нь асуухад тэрээр:

“Харь гаригийнхнийг харж байгаагүй ч сүнстэй бол учирч байсан шүү. Бид хэдэн долоо хоногийн өмнө Кансас хотод байхдаа нэгэн сүнстэй харшруу явсан юм. Тэр үед үнэхээр догдолж байлаа. Маргааш орой нь тамруу нэвтрэх 7 газрын нэг гэгддэг мөхлийн оршуулгын газарт очихоор явсан. Хашаа руу ороход машин дотор муу муухай энерги тархсан мэт санагдаж, чөтгөрийн бэлгэ тэмдэг гэгддэг хүхрийн үнэр үнэртсэн. Үүний дараа гэнэтхэн л машинд хаанаас ч юм бэ ялаа ороод ирсэн. Ялааг мөн л чөтгөрийн бэлгэ тэмдэг гэж үздэг юм билээ.”

Ингээд нэг л эвгүй санагдаад байсан тул бид айгаад буцсан юм. Би явахаасаа өмнө “Биднийг өршөөгөөрэй. Бид амгалан тайван байдлыг тань алдагдуулах гээгүй юм шүү” гэж шивнэсэн. Тэгээд нэг зураг автал зурган дээр хоорондоо их ялгаатай төрхтэй 3 царай гарсан байв. Яг л сургааль номлол дээр гардаг чөтгөрийн төрх мэт.

Маргааш нь зургаа менежер рүүгээ явуулах гэтэл “Энэ файлыг илгээх боломжгүй. 666 мегабайт” гэх бичиг гарч ирсэн. Би үүнийг чин сэтгэлээсээ хэлж байна. Надад бүр “чөтгөрүүд” гэдэг нэртэй зураг, скрийншот бүхий хавтас ч байсан. Гэхдээ хачин жигтэй зүйлүүд тохиолдох болсон учир устгачихсан юм."

Ариана Грандэ (Ariana Grande)

Та энэ бүгдийг уншаад сүнс, хий үзэгдэл байдаггүй гэдэгт одоо ч хүртэл итгэсэн хэвээр байвал шинжээчдийн гаргасан сүнсний талаарх дараах баримтуудыг уншаад бодол тань өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. 

  • Амьтад дундаас муур, нохой 2 л сүнсийг илүү сайн мэдэрч чаддаг байна. Хараа, сонсголын чадвар зэрэг нь хүнийхээс хамаагүй илүү сайн хөгжсөн байдаг учир ямарваа нэгэн "гадны биет"-ийг мэдэрч чаддаг гэдэг нь батлагдсан байна. 
  • Сүнс лимон, шарсан мах, хиншүү хярвасны үнэр зэрэг хурц үнэрэнд мэдрэмтгий байдаг. Тиймээс манай Монголчууд орон гэртээ аль болох хиншүү гаргахыг цээрлэдэг билээ. 
  • Дэлхийн суут хүмүүсийн нэг болох Альберт Эйнштэйн (Albert Einstein) сүнс бол бодит хэмээн дүгнэсэн байдаг. Тэрээр хүний бие дэх энерги нь махан биеэ орхин одохдоо сүнс болон хувирдаг хэмээх тайлбарыг үлдээсэн нь сүнсэнд итгэдэггүй олон хүний эргэлзээг гаргасан байдаг. 

Та сүнс харж байсан уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()