Зүүдний тухай сонирхолтой баримтууд

Зүүд бол хүний амьдралд тохиолддог хамгийн тайлагдашгүй үзэгдлийн нэг бөгөөд хүн энэ үеэр хүссэн бүхнээ хийж, өөрийн хүслээр байж чаддаг билээ. Таныг унтаж байх зуур тархи ажилладаг гэвэл итгэх үү? Ингээд эрдэмтдийн хийсэн зүүдний тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
Зүүдний тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Дунджаар хүн бүхий л амьдралынхаа 6 жилийг буюу 2100 хоногийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.



2. Зүүдэндээ юу ч хардаггүй хүн гэж байхгүй. Зүүдэлдэггүй хэмээн ярьдаг хүмүүс үнэндээ зүүдээ санадаггүй бөгөөд ихэнхи хэсэг нь сэрснээс хойш 5 минутын дараа мартагддаг ажээ.



3. Ихэнхи зүүд эерэг байдаг учир та өглөөг өөдрөгөөр угтдаг байна. Хэрвээ та таагүй байдалтай сэрсэн бол стрессээс  болж байгаа бөгөөд хэтэрхий их стресст орох нь таны нойронд нөлөөлдөг. Энэ нь таныг шөнө дахин дахин сэрэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Ингэх нь таныг өглөө өөдрөг угтахад саад болдог.



5. Хүн унтмагцаа зүүдэлсэн зүүдний эхний хэсгийг илүү санадаг байна.



6. Хараагүй төрсөн хүмүүс илүү тод зүүд зүүдлэдэг бөгөөд ихэнхидээ үнэр, мэдрэмж, хэлбэр, дуу авиа зэргийг мэдэрдэг ажээ.



7. Настай хүмүүс ихэнхидээ хар цагаан зүүд зүүдэлдэг байна. Харин сүүлийн үед хар цагаан зүүд зүүдлэгсдийн тоо багасаж байгаа.



8. Зүүд суралцахад тустай бөгөөд таныг унтаж байх үед мэдээлэл тархины бүхий л хэсгүүдээр тардаг. Тиймээс таны тархи илүү их мэдээллийг боловсруулах боломжтой юм байна.



9. Хэн нэгэнд хууртаж байна гэж зүүдлэх нь хамгийн элбэг зүүдлэгддэг гэнэ. Зохиолч, шинжээч Лори Куинн Лоуенберг үзэхдээ: "Хэн нэгэнд хууртагдаж байна гэж зүүдлэх хамгийн гол шалтгаан нь түүний эргэн тойронд өөрт нь таалагдахгүй зүйл хийж буй хүмүүс их байдаг" гэжээ.



10. Хүмүүс "ямар нэгэн зүйлээс унаж байна" гэж зүүдлэхдээ өөрөөсөө цочдог гэнэ.



11. Заримдаа зүүд нь бодит мэт байдаг учир тархи танд зугатах, цочих гэх мэт дохиоллыг дамжуулдаг байна. Хүн нэг шөнө дунджаар 3-5 удаа зүүдлэдэг бөгөөд зарим хүмүүс 7 төрлийн зүүд зүүдлэх нь ч бий. Хэдий чинээ та их унтана төдий чинээ таны зүүд урт, бас олон давтамжтай байдаг ажээ.



12. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс зүүдэндээ дур тавих, сексийн сэрэл нь хөдлөх үе ч байдаг. Энэ үед хүмүүсийн бэлэг эрхтэнд очих цусан хангамж ихэсдэг учир ийм зүйл тохиолддог байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()