Шөнөжин сууж ажиллах шаардлага гарсан үед нойроо хэрхэн сэргээх вэ?

Хаврын улирал ирэхэд оюутан залуус, сурагчид маань заримдаа шөнөжингөө сууж шалгалтандаа бэлдэх хэрэг гардаг билээ. Гэвч энэ нь тийм ч хялбар зүйл биш бөгөөд шөнөжингөө нойргүй хоносны эцэст маргааш нь яг л шүүсийг нь шахсан нимбэг мэт болчихсон байдаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөөг танд хүргэе.

Шөнөжин сууж ажиллах шаардлага гарсан үед нойроо хэрхэн сэргээх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Нойртой холбоотой зуршлуудаасаа зайлсхий

Хүн бүрт орой унтахын өмнө хийдэг зуршил гэж байдаг бөгөөд үүнд унтлагын хувцсаа өмсөх, сүү уух, ном унших гэх мэт төрөл бүрийн зүйлс багтана. Энгийн үед эдгээр зуршлуудыг хийснээр та тархиндаа унтах боллоо гэсэн дохиог өгч буй хэрэг болно. Харин хэрвээ унтахгүй байхаар шийдсэн бол эдгээр зүйлсийг битгий хийгээрэй.

2. Хэтрүүлэн идэх хэрэггүй

Бага зэрэг өлсөх нь таныг сэргэг байхад тустай бөгөөд тархи ямар нэг зүйл идэх бодолд автаж, таныг унтуулахгүй.

3. Гэрлээ тодосго

Судалгаанаас харахад тод гэрэл нь нойр хүрэх үйл явцыг бууруулдаг гэжээ. Өрөөний гэрэл, ширээний гэрэл гээд боломжит бүх гэрлээ асаагаарай. Гэхдээ үдэшлэгийн үеэр энэ аргыг хэрэглэж болохгүй шүү.

4. Ор болон буйдангаас хол байгаарай

Хэрвээ таны нойр маш их хүрч байвал та хатуу сандал дээр суугаад ч унтаж чадна. Харин зөөлхөн ор буйданг хараад та өглөө хүртэл сэрүүн байх нь юу л бол. Тиймээс тухгүй, хатуу суудалтай газар сонгоорой.

5. Зөв хувцас сонго

Эвтэйхэн байсан ч унтлагын хувцас өмсөх хэрэггүй. Харин унтахад эвгүй хувцас сонгож өмсөх хэрэгтэй бөгөөд жишээлбэл энэ нь шинэ жийнс байж болох юм. Үүнээс гадна үдээстэй гутал өмсөхөд та 5 минут ч унтаж чадахгүй.

6. Цахим сүлжээнд хэн нэгэнтэй маргалд

Facebook хуудас дээр хэн нэгэнтэй хэрүүл өдөх хэрэгтэй. Нөгөө хүн чинь мөн л хэрүүл гуйсан сэтгэгдэл бичвэл шууд л таны нойр сэргэх болно.

7. Урьд өдөр нь сайн унтаж амар

Санаанд оромгүй боловч үр дүнтэй аргуудын нэг юм. Урьд шөнө нь дутуу нойртой хоносон тохиолдолд маргааш нь та цоглог байна гэдэг бараг л байж боломгүй зүйл учир урд өдөр нь сайн гэгч нь нойроо аваарай.

8. Кофе эсвэл кофеин агуулсан зүйл уух

Кофеин нь нойр хүрэх үйл явцыг удаашруулдаг юм. Гэхдээ та кофег хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд унтах цаг чинь болсон ч унтаж чадахгүй байх болно. Харин бага багаар уусан үед дараа нь амархан унтана.

9. Халуун ногоотой хоол ид

Өөрийгөө чимхэж нойроо сэргээхийн оронд халуун ногоотой хоолыг идээрэй. Энэ нь таны амны хөндийд байх мембрануудад хүчтэй цочрол өгөх тул та унтах тухай мартах болно.

10. Нүүрс устай бүтээгдэхүүн ид

Элсэн чихэр маш хурдан боловсорч богино хугацаанд энергиэр таныг хангаж өгнө. Тиймээс шөнөжингөө суух шаардлагатай бол амттан бэлдээрэй.

Хэрвээ ядарч эрч хүч тань суларч байвал нэг чихэр эсвэл амттан идэх цаг иржээ.

11. Хүйтэн усаар нүүрээ угаа

Нүүр болон гарын шуугаа хүйтэн усаар угаа. Хүйтэн ус нь бие организмд хүчтэй цочрол өгч нойрмог байдлыг арилгана.

12. Бохь зажил

Судалгаанаас харахад бохь зажлах нь таныг унтуулахгүй гэжээ. Тархи хоол тун удахгүй ходоонд орлоо гэсэн мэдээллийг авч,  ээлжит хоолоо хүлээж, тайвширч чадахгүй аж. Хүссэн зүйлээ зажлаж болох хэдий ч бохь урт хугацааны турш нөлөөлөх болно.

13. Ус уу

Бие усаар дутагдах нь ядаргаанд  хүргэдэг учир ам чинь цангаж байгаа эсэхийг сайн ажиглаарай. Тэгээд ч давсаг дүүрэн байхад унтаж чадах нь юу л бол.

14. Скуат хий

Дасгал сургуулилт хийх нь таныг илүү сэргэг болгодог учир цаг тутам 15 удаа суулт хийх, эсвэл суниалт хийх нь таныг илүү сэргэг байхад нөлөөлнө.

15. Тархиа завгүй байлга

Бүх зүйлийг тань мартуулдаг хобби танд байгаа л болов уу. Зарим хүмүүсийн хувьд энэ нь толгой эргүүлсэн тоглоом, зарим хүмүүсийн хувьд компьютерын тоглоом байх магадлалтай. Хэрвээ кино эсвэл тоглоом сонгосон бол сонирхолтой, шинэлэг зүйлийг үзээрэй.

16. Анхаарлаа сарниул

Нойргүй хонох шаардлагатай шөнөдөө төрөл бүрийн зүйлийг хийж үзээрэй. Нэг ажлаас нөгөө ажилд шилжих гэх мэтээр анхаарлаа сарниулж, нойроо сэргэг байлгах хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()