1
“Silkie” тахианы үүлдэр
Чихмэл тоглоом шиг харагддаг энэхүү тахианы өд нь яг л торго шиг. Түүнчлэн арьс, яс нь хар, чихний омог нь цэнхэр өнгөтэй. Бусад тахианууд сарвуундаа 4 хумстай байдаг бол энэ үүлдэр 5 хумстай байдаг. Нэг “Silkie” тахиа 25 ам.долларын үнэтэй.
2
Цэнхэр халимын жинхэнэ зүрх
Энэ зураг дээр байгаа цэнхэр халимын зүрх бол одоогоор бидний харах боломжтой цор ганц жинхэнэ зүрх юм. Учир нь халимнууд үхэхдээ бүгд далайн хамгийн гүн ёроолд живж алга болдог. 2014 онд л нэг удаа үхсэн цэнхэр халимын бие далайн эрэг дээр гарч ирж байжээ. Судлаачид чадах бүхнээ хийсний хүчинд тэр халимны зүрхийг муудахаас нь сэргийлж, хадгалж чадсан юм.
Уг зүрх 200 кг жинтэй, дундаж машинтай ойролцоо хэмжээтэй бөгөөд нэг удаа цохилохдоо 220 литр цус шахдаг аж. Гэхдээ бусад араатан амьтдаас ялгаатай нь халимын зүрх маш удаан буюу 1 минутад ердөө л 4-8 удаа цохилдог.
3
Вернер фон Брауны “The Mars Project” ном
Вернер фон Брауны (Wernher von Braun) “The Mars Project” зөгнөлт номондоо Ангараг гараг руу хэрхэн аялж, колоничлох тухай бичсэн байдаг. Харин нэг бүлэгт нь засгийн газар 10 хүнтэй баг бүрдүүлэх хэрэгтэй, тэр багийн ахлагч нь “Илон” нэртэй хүн байна гэж бичжээ. Таны бодлоор энэ нь “Tesla”-ийн Илон Маскийн (Elon Musk) нэртэй тохирч байгаа мэт санагдаж байна уу?
4
“Thor”-ийн алх
Техник технологи өндөр хөгжсөн энэ үед “Thor”-ийн алх бодит байх боломжтой. Яаж вэ гэвэл алхан дотор цахилгаан гүйдлээр ажиллах маш хүчтэй соронз хийж, бариул дээр нь хурууны хээ уншигч байрлуулах юм. Зөвхөн хурууны хээ таарсан үед л алхыг өргөж чадна.
5
“Fremdschämen” Герман үг
“Fremdschämen” нь "Хэн нэгний байр байдлаас болж таагүй мэдрэмж авах" гэсэн утгатай Герман үг юм. Энэ үгийг та хэн нэгний өмнөөс ичсэн үедээ хэрэглэж болно.
6
Эрвээхий цус сордог
Эрвээхий яст мэлхийний нулимсыг уух дуртайг та өмнө нь сонссон байж магадгүй юм. Харин та бүх төрлийн эрвээхий боломж олдвол цус уудаг гэдгийг мэдэх үү? Тэдэнд эрдэс бодис, глюкоз, натри болон бусад шим тэжээлт бодисууд ихээхэн хэрэгтэй байдаг тул цус сорохоос татгалздаггүй гэнэ.
7
Муур бол шингэн
Физикийн хэлээр шингэн бол агуулж буй савныхаа хэлбэртэй болж чаддаг зүйл юм. Шингэнийг их хүчээр дарж, ямар ч хэмжээний даралттай болгосон эзлэхүүн нь бараг л өөрчлөгддөггүй. Харин муур энэ тодорхойлолтод нийцэж чаддаг юм. Муур яг л шингэн шиг ямар ч хэлбэртэй болж чаддаг. Эрдэмтэд муурыг хэрхэн ангилах тал дээр олон санал дэвшүүлж байсан ч шингэн шиг эсвэл хатуу биет шиг гэж ангилахаар болсон гэдэг.
8
“KFC”-ийн нууц жор
“KFC”-ийн шарсан тахианы жорд 11 төрлийн нууц ургамал, амтлагч ордог. Майк Эдетте гэх “Twitter”-ийн хэрэглэгч “KFC”-ийн албан ёсны хаягийг амтлагчийн нэртэй 5 эмэгтэй, ургамлын нэртэй 6 эрэгтэй дагасан байгааг олж мэдээд, энэ тухайгаа олон нийтэд мэдэгдсэн нь гэрлийн хурдаар тарж байжээ. Үүнийг нь мэдсэн “KFC” түүнд талархаад, хурандаа Сандерсийн нуруун дээр үүрүүлээд ойд явж байгаа түүний зургийг бэлэглэсэн байдаг.
9
Та зөвхөн төмс, тос идээд л амьдраад байж болно
Хэрэв та ертөнцийн сүйрэлд бэлтгэх шаардлагатай бол зөвхөн төмс болон тос хадгалж үлдэх хэрэгтэй. Төмс нь нүүрс ус, уураг, мяндаслаг бодис болон витаминыг зохистой хэмжээгээр агуулдаг ба өөх тосны хэмжээ л хангалтгүй байдаг. Мөн нэгэн хоол, хүнсний мэргэжилтний зөвлөж байгаагаар жингээ хасаж байгаа хүмүүс төмс, тосоор богино хугацаанд хоолны цэсээ бүрдүүлж болох гэнэ.
10
“Талархлын тосгон”
Их Британид 52 ширхэг “талархлын тосгон” байдаг. Тэдгээр тосгодоос Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон хүмүүс бүгд эсэн мэнд гэртээ эргэж ирж байсан учир тийм нэртэй болсон байна. Мөн 13 ширхэг "давхар" талархлын тосгон бий. Тэдгээр тосгодоос Дэлхийн хоёрдугаар дайнд явсан хүмүүс бүгд эсэн мэнд эргэж ирсэн байдаг аж.
11
5-р зууны рэп дэмбээ
V зуунд өнөөгийнхтэй адил "Rap battle" явагддаг байсан гэвэл та итгэх үү. Энэ тулаанд оролцож буй найрагчид нь нэг нэгнээ шүлгээрээ доромжилж гутаахыг оролддог байсан гэнэ.
12
Хамгийн жижиг цасан хүн 2.7 микрометр өндөртэй
Хүний үсний зузаан 75 микрометр байдаг бол энэ цасан хүн ердөө 2.7 микрометрийн өндөртэй юм. Үүнийг хийхийн тулд эрдэмтэд цахиурын гурван бөмбөрцөг хэлбэрийн кварцыг давхарлажээ. Эдгээр кварцын тус бүрийнх нь хэмжээ 0.9 микрометр аж. Нүд, амыг ионы цацрагаар, харин гар, хамрыг нь хөнгөн цагаанаар хийжээ. Шинжлэх ухаан бас хөгжилтэй байж чаддаг шүү!
13
Матар хөгширч үхдэггүй
Зарим амьтад бараг хөгширдөггүй. Жишээ нь, матар хөгширч үхдэггүй бөгөөд өссөөр л байдаг гэнэ. Гэхдээ 1000 насалсан матар олж харах бараг боломжгүй л дээ. Ихэнх амьтад өлсөж, өвчин тусах, бусад амьтдад бариулах зэргээр үхдэг.
14
Хамгийн хүнд жинтэй хүн
Жон Брауэр хамгийн хүнд жинтэй үедээ 635 кг байсан ба 12 настай байхдаа 133 кг жинтэй байжээ. Мэдээж энэ илүүдэл жин нь маш олон асуудлуудыг дагуулдаг байв. Жишээ нь, түүнийг эмнэлэгт байхад орных нь гудсыг 13 хүн нийлж сольдог байсан гэдэг.