Мексикчууд бурхандаа ингэж талархал илэрхийлдэг

Ретаблос гэдэг нь Латин Америкчууд өөрийн талархлаа бурханд илэрхийлж буй явдлыг харуулдаг зураг юм. Зурган дээр тухайн үйл явдлыг дүрслэн зурах бөгөөд харин доор нь тайлбарыг нь бичсэн байдаг. Заримдаа талархалын зургийг зурж өгсөн зураачийн нэр нууцлаг үлддэг ч, ихэнхидээ иргэд өөрсдөө зурсан байх нь олонтой. Ингээд Мексикийн ард иргэд бурхандаа хэрхэн талархал илэрхийлдэг тухай сонирхолтой мэдээллийг орчуулан хүргэж байна.

Мексикчууд бурхандаа ингэж талархал илэрхийлдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

“Хесус Мальвердад намайг үхлээс аварсанд талархаж байна. Биднийг Калифорнид хүрэх үед хөтөч маань хэт их хар тамхи хэрэглэснээр мансуурсан байсан юм. Би Хесуст итгэж байсан учир амьд гарч чадсан. Энэхүү зургаар би тэр гайхамшгийг харуулж байна. Зураач: Альфредо Вильчис, 1990”.

2

“Миний хүү Рамиро марихуана их хэмжээгээр татдаг байсан. Би Гваделупсын бурхнаас хүүг минь энэ муу зуршлаас нь салахад туслаач гэж гуйсан юм.  Ийнхүү гуйсны дараа тэрээр нисэж буй муурнуудыг харах болсон бөгөөд тэд түүнтэй ярилцахыг хүсэж байжээ. Миний хүү маш их айсан учир дахин марихуана татах талаар бодохоо больсон. Энэ гайхамшигт баярлалаа”.

3

“Хесус Мальверде биднийг үргэлж хамгаалж, ивээн тэтгэдэг байдалд тань баярлалаа. Олон цагийн турш бид хүнд тулаантай тулгарсан хэдий ч бууны сум дуусмагц зугатааж амьд гарсан бөгөөд бараагаа ч авч үлдэж чадсан юм. Пабло Аурийя. Үл мэдэгдэх зураач, 1975 он”.

4

“Их хэмжээний марихуаны ургац илгээсэнд Хесус Мальвердад баярлалаа.  Үүний ачаар бид үхэр болон гахай худалдаж авч чадсан. Хуан болон Хосефа Мирта. Зураач Сельва Прието Саласар”.

5

“Эхнэр минь юунаас болж намайг зүрхний шигдээс өвчин туссан талаар мэдээгүйд агуу Есүс танд баярлалаа. Хадам эхийгээ унтахаар хэвтэх үед нь би түүнийг хардаг байсан бөгөөд гэнэтхэн зүрх минь өвдсөн юм.

Тэрээр хувцсаа тайлж өөрийнхөө зургийг дардаг байсан. Энэ нь миний сэрлийг маш их хөдөлгөж байсан учир би тэсээгүй. Гэхдээ одоо миний бие сайжирсан бөгөөд би огтхон ч өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Энэ бол гайхамшигтай байсан. Нууцаар харагч. Зураач: Альфредо Вильчис, 2002 он”.

6

“Тоглолт дуусаад буцах замдаа би дээрэмчидтэй таарсан бөгөөд тэд миний гутлыг тайлахыг оролдож байсан. Гэвч тэд тайлж чадаагүй бөгөөд нэг нь буу гаргаж ирээд над руу тулгасан. Би бууг булаан авч түүнийг цохисон боловч хажуу талаас хэн нэгэн намайг хутгалсан. Би шууд унасан бөгөөд өөрийгөө үхэж байна л гэж бодсон.

Тэр хоёр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байсан бололтой. Ингээд тэд намайг гүйцээхээр шийдэж буудах гэж оролдож байх үед би Агуу Архангельд залбирсан юм. Үүний ачаар миний хуучин танил намайг ирж аварсан. Зураач: Альфредо Вильчис”.

7

“Миний нөхөр Макарио намайг зодохгүй байгаад Ивово бурхан танд баярлалаа. Үүнээс гадна тэрээр хэтрүүлэн уухаа больсон бөгөөд бид аз жаргалтай амьдарч байна. Фелиса Монтес. 1960 он”.

8

“Надад бэлгийн эрч хүчийг нэмсэн Ариун Хукиланад баярлалаа. Одоо би эхнэрийнхээ хэрэгцээг бүрэн гүйцэд хангаж чадаж байгаа. Ямар ч эм тан надад нөлөөлөхгүй байсан бөгөөд би бүр виаграг ууж үзсэн юм. Харин одоо бид аз жаргалтай амьдарч байна. Бидний гэрлэлтийг аварсан чамд баярлалаа. Роберто Койоакан. 1990 оны сүүл”.

9

“2001 оны 9 сарын 11-нд Нью-Йоркийн ихэр цамхаг руу халдсан дайралтын үеэр намайг аварсан Ариун Гваделуп чамд баярлалаа. Лаура Экиртус”.

10

“Намайг биеэ үнэлэлтээс гаргаж гэрлэх санал тавьсан залууг илгээсэнд Сан-Хуанска танд баярлалаа. Одоо би түүнтэй аз жаргалтай амьдарч байгаа. София Искьердо Руис, Гвадалахара, 1955 он”.

11

“Хөршийн маань гахайнууд миний байцааг үргэлж идэж байсан юм. Тиймээс би Агуу Францискод залбирдаг байсан бөгөөд үүний ачаар хөрш маань гахайнуудаа хашаанд байлгах болсон. Талархал илэрхийлье”.

12

“Сэтгэлийн эзэн та бидний газар нутгаас зэрлэг амьтдыг хөөж явуулсанд баярлалаа. Тэд бидний малыг идэж байсан юм. Талархал илэрхийлж энэхүү зургийг зурлаа”.

13

“Миний эхнэрт хэн нэгэн намайг эмийн санч хүүхэнтэй сээтэн хаясан гэж ховлосноос болоод тэр надаас салахыг хүссэн. Ариун Сапопоны ачаар би энэ бүх зүйл цуу яриа гэдгийг ойлгуулж чадсан”.

14

“Сүйт бүсгүйн эцэг эх маань намайг хайртай бүсгүй дээрээ ирлээ хэмээн дургүйцдэг байсан учир би нууцаар тагтан дээр түүнтэй уулзах болсон юм. Тагт руу гарахад би шат ашигладаг байсан бөгөөд нэг шөнө хадам ээж маань миний шатыг түлхээд унагачихсан. Розария бурхан таны ачаар хадам ээж минь шат унагаасандаа гэмшиж намайг сүйт бүсгүйтэйгээ хүссэн үедээ уулзахыг зөвшөөрдөг болсон”.

15

“Би маш тарган байсан учир манай гэрийнхэн намайг хэзээ ч нөхөрт гарч чадахгүй гэдэг байлаа. Харин би үргэлж залбирч байсны ачаар надад хотын маань хамгийн царайлаг залуусын нэг дурласан юм. Бид сүй тавьж, харин дараа нь хуримаа хийсэн. Тэр намайг дэлхийн хамгийн сайхан эмэгтэй гэдэгт итгэдэг. Одоо бид аз жаргалтай сайхан амьдарч байгаа бөгөөд хайрынхаа ачаар бага боловч жин хассан”.

16

“Бид загсанд явсан юм. Гэтэл бидний завь живж эхэлсэн бөгөөд бидний эргэн тойронд аварга загаснууд хүрээлж байлаа. Розарияд залбирсны ачаар завь маань бүр мөсөн усанд живхээс өмнө бид эрэг дээр гарч чадсан. Баярлалаа”.

17

“Манай заан үргэлж дуулгавартай байсан хэдий ч 1962 оны 4 сарын 3-ны өдөр үзүүлбэрийнхээ өмнө гэнэтхэн дуулгаваргүй болж, галзуурч эхэлсэн юм. Бид гэмтэж бэртээгүй бөгөөд заан маань эцэст нь тайвширч чадсанд Гваделуп бурханд баярлалаа”.

18

“Намайг ажлаас халах үед би гэр бүлээ хэрхэн тэжээхээ мэдэхгүй болсон байлаа. Энэ үед надад шөнийн цагаар тако худалдаалж болох юм байна гэсэн бодол орж ирсэн юм. Ингээд би бүх юм минь бүтээсэй, амжилттай болоосой хэмээн Фаддейд залбирсан бөгөөд үүний ачаар бүх зүйл амжилттай болж, би маш олон үйлчлүүлэгчтэй болсон. Магдалено Ромеро, Пуэбла”.

19

“Кактус цэцгийн зүү миний баруун нүд рүү орсон бөгөөд үүнийг эдгэхэд тусалсан Аточид баярлалаа. Х. Хесус Арайс. 1939 оны 6 сарын 5. Сан-Луис-Потоси”.

20

“Матар гахайг минь барьж идээгүйд баярлалаа”.

21

“Би дөрвөн мууртай. Харин миний сүйт залуу 5 нохойтой. Бид гэрлэсэн хэдий ч хэн хэн нь гэрийн тэжээвэр амьтнаа орхихыг хүсэхгүй байлаа. Сапопаны ачаар бидний амьтад хоорондоо эв зүйгээ олсон. Тиймээс танд баярлалаа”.

22

“Хульета Моралесийг хэт том хөхтэй, секси харагдахаа больсон хэмээн эмсийн хүрээлэнгээс халжээ. Харин тэрээр том хөхөнд дуртай үйлчлүүлэгч нарыг олж чадсан байна. Агуу Еленагийн ачаар түүний ажил, амьдрал сайн байгаа учир тэрээр талархал илэрхийлжээ”.

23

“Эрх чөлөөг хайрласан бурхан чамд баярлалаа. Гэмт хэрэгтэн. 2015 оны 11 сарын 3. Чалько”.

24

“Байрны түрээсний мөнгө цуглуулж явахдаа Робледо буудуулжээ. Гэхдээ бууны сум түүний хажуугаар шүргэж өнгөрсөн бөгөөд тэрээр Францискод талархал илэрхийлж энэхүү зургийг  зориулжээ”.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()