Байгаль дэлхийн тухай та бидний урьд нь сонсоогүй 14 баримт

Одоо үед интернетэд бидний мэдэхийг хүссэн бүх зүйлс байдаг болсон. Зураг, нийтлэл, бичлэг, тэр бүү хэл бид сансар огторгуйг ч утаснаасаа харж чадна. Гэхдээ л дэлхий дээр хараахан нууц нь тайлагдаагүй, биднийг гайхшруулдаг зүйлс байсаар л байна. Ингээд бид танд хүмүүсийн төдийлөн мэддэггүй хачирхалтай 14 баримтыг танилцуулж байна.

Байгаль дэлхийн тухай та бидний урьд нь сонсоогүй 14 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Silkie” тахианы үүлдэр

Чихмэл тоглоом шиг харагддаг энэхүү тахианы өд нь яг л торго шиг. Түүнчлэн арьс, яс нь хар, чихний омог нь цэнхэр өнгөтэй. Бусад тахианууд сарвуундаа 4 хумстай байдаг бол энэ үүлдэр 5 хумстай байдаг. Нэг “Silkie” тахиа 25 ам.долларын үнэтэй.

“Silkie” тахианы үүлдэр

2 Цэнхэр халимын жинхэнэ зүрх

Энэ зураг дээр байгаа цэнхэр халимын зүрх бол одоогоор бидний харах боломжтой цор ганц жинхэнэ зүрх юм. Учир нь халимнууд үхэхдээ бүгд далайн хамгийн гүн ёроолд живж алга болдог. 2014 онд л нэг удаа үхсэн цэнхэр халимын бие далайн эрэг дээр гарч ирж байжээ. Судлаачид  чадах бүхнээ хийсний хүчинд тэр халимны зүрхийг муудахаас нь  сэргийлж, хадгалж чадсан юм.

Уг зүрх 200 кг жинтэй, дундаж машинтай ойролцоо хэмжээтэй бөгөөд нэг удаа цохилохдоо 220 литр цус шахдаг аж. Гэхдээ бусад араатан амьтдаас ялгаатай нь халимын зүрх маш удаан буюу 1 минутад ердөө л 4-8 удаа цохилдог.

Цэнхэр халимын жинхэнэ зүрх

3 Вернер фон Брауны “The Mars Project” ном

Вернер фон Брауны (Wernher von Braun) “The Mars Project” зөгнөлт номондоо Ангараг гараг руу хэрхэн аялж, колоничлох тухай бичсэн байдаг. Харин нэг бүлэгт нь засгийн газар 10 хүнтэй баг бүрдүүлэх хэрэгтэй, тэр багийн ахлагч нь “Илон” нэртэй хүн байна гэж бичжээ. Таны бодлоор энэ нь “Tesla”-ийн Илон Маскийн (Elon Musk) нэртэй тохирч байгаа мэт санагдаж байна уу?

Вернер фон Брауны “The Mars Project” ном

4 “Thor”-ийн алх

Техник технологи өндөр хөгжсөн энэ үед “Thor”-ийн алх бодит байх боломжтой. Яаж вэ гэвэл алхан дотор цахилгаан гүйдлээр ажиллах маш хүчтэй соронз хийж, бариул дээр нь хурууны хээ уншигч байрлуулах юм. Зөвхөн хурууны хээ таарсан үед л алхыг өргөж чадна.

“Thor”-ийн алх

5 “Fremdschämen” Герман үг

“Fremdschämen” нь "Хэн нэгний байр байдлаас болж таагүй мэдрэмж авах" гэсэн утгатай Герман үг юм. Энэ үгийг та хэн нэгний өмнөөс ичсэн үедээ хэрэглэж болно.

“Fremdschämen” Герман үг

6 Эрвээхий цус сордог

Эрвээхий яст мэлхийний нулимсыг уух дуртайг та өмнө нь сонссон байж магадгүй юм. Харин та бүх төрлийн эрвээхий боломж олдвол цус уудаг гэдгийг мэдэх үү? Тэдэнд эрдэс бодис, глюкоз, натри болон бусад шим тэжээлт бодисууд ихээхэн хэрэгтэй байдаг тул цус сорохоос татгалздаггүй гэнэ.

Эрвээхий цус сордог

7 Муур бол шингэн

Физикийн хэлээр шингэн бол агуулж буй савныхаа хэлбэртэй болж чаддаг зүйл юм. Шингэнийг их хүчээр дарж, ямар ч хэмжээний даралттай болгосон эзлэхүүн нь бараг л өөрчлөгддөггүй. Харин муур энэ тодорхойлолтод нийцэж чаддаг юм. Муур яг л шингэн шиг ямар ч хэлбэртэй болж чаддаг. Эрдэмтэд муурыг хэрхэн ангилах тал дээр олон санал дэвшүүлж байсан ч шингэн шиг эсвэл хатуу биет шиг гэж ангилахаар болсон гэдэг.

Муур бол шингэн

8 “KFC”-ийн нууц жор

“KFC”-ийн шарсан тахианы жорд 11 төрлийн нууц ургамал, амтлагч ордог. Майк Эдетте гэх “Twitter”-ийн хэрэглэгч “KFC”-ийн албан ёсны хаягийг амтлагчийн нэртэй 5 эмэгтэй, ургамлын нэртэй 6 эрэгтэй дагасан байгааг олж мэдээд, энэ тухайгаа олон нийтэд мэдэгдсэн нь гэрлийн хурдаар тарж байжээ. Үүнийг нь мэдсэн “KFC” түүнд талархаад, хурандаа Сандерсийн нуруун дээр үүрүүлээд ойд явж байгаа түүний зургийг бэлэглэсэн байдаг.

“KFC”-ийн нууц жор

9 Та зөвхөн төмс, тос идээд л амьдраад байж болно

Хэрэв та ертөнцийн сүйрэлд бэлтгэх шаардлагатай бол зөвхөн төмс болон тос хадгалж үлдэх хэрэгтэй. Төмс нь нүүрс ус, уураг, мяндаслаг бодис болон витаминыг зохистой хэмжээгээр агуулдаг ба өөх тосны хэмжээ л хангалтгүй байдаг. Мөн нэгэн хоол, хүнсний мэргэжилтний зөвлөж байгаагаар жингээ хасаж байгаа хүмүүс төмс, тосоор богино хугацаанд хоолны цэсээ бүрдүүлж болох гэнэ.

Та зөвхөн төмс, тос идээд л амьдраад байж болно

10 “Талархлын тосгон”

Их Британид 52 ширхэг “талархлын тосгон” байдаг. Тэдгээр тосгодоос Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон хүмүүс бүгд эсэн мэнд гэртээ эргэж ирж байсан учир тийм нэртэй болсон байна. Мөн 13 ширхэг "давхар" талархлын тосгон бий. Тэдгээр тосгодоос Дэлхийн хоёрдугаар дайнд явсан хүмүүс бүгд эсэн мэнд эргэж ирсэн байдаг аж. 

“Талархлын тосгон”

11 5-р зууны рэп дэмбээ

V зуунд өнөөгийнхтэй адил "Rap battle" явагддаг байсан гэвэл та итгэх үү. Энэ тулаанд оролцож буй найрагчид нь нэг нэгнээ шүлгээрээ доромжилж гутаахыг оролддог байсан гэнэ.

5-р зууны рэп дэмбээ

12 Хамгийн жижиг цасан хүн 2.7 микрометр өндөртэй

Хүний үсний зузаан 75 микрометр байдаг бол энэ цасан хүн ердөө 2.7 микрометрийн өндөртэй юм. Үүнийг хийхийн тулд эрдэмтэд цахиурын гурван бөмбөрцөг хэлбэрийн кварцыг давхарлажээ. Эдгээр кварцын тус бүрийнх нь хэмжээ 0.9 микрометр аж. Нүд, амыг ионы цацрагаар, харин гар, хамрыг нь хөнгөн цагаанаар хийжээ. Шинжлэх ухаан бас хөгжилтэй байж чаддаг шүү!

Хамгийн жижиг цасан хүн  2.7 микрометр өндөртэй

13 Матар хөгширч үхдэггүй

Зарим амьтад бараг хөгширдөггүй. Жишээ нь, матар хөгширч үхдэггүй бөгөөд өссөөр л байдаг гэнэ. Гэхдээ 1000 насалсан матар олж харах бараг боломжгүй л дээ. Ихэнх амьтад өлсөж, өвчин тусах, бусад амьтдад бариулах зэргээр үхдэг.

Матар хөгширч үхдэггүй

14 Хамгийн хүнд жинтэй хүн

Жон Брауэр хамгийн хүнд жинтэй үедээ 635 кг байсан ба 12 настай байхдаа 133 кг жинтэй байжээ. Мэдээж энэ илүүдэл жин нь маш олон асуудлуудыг дагуулдаг байв. Жишээ нь, түүнийг эмнэлэгт байхад орных нь гудсыг 13 хүн нийлж сольдог байсан гэдэг.

Хамгийн хүнд жинтэй хүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()