Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид бусдаас сонссон зүйлсдээ итгэж, тухайн өнцгөөр бүхнийг харж, сэтгэх нь бий. Харин худал үгс, цуу яриа олон жил дамжин яригдсаар сүүлдээ яг үнэн мэт ойлгогддог сөрөг талтай аж. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийх үүднээс үнэн гэж боддог буруу ойлголтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 ДОХ оршин байдаггүй

ДОХ (Дархлалын олдмол хомсдол) нь тусгай ретровирусуудын нэг төрөл юм. Ретровирусууд нь ихэвчлэн амьтны биед агуулагддаг бөгөөд хамгийн анх хүний биеэс илэрсэн ретровирус нь ДОХ юм. Олон хүмүүс ДОХ нь оршин байдаггүй гэж итгэдэг боловч, 2008 онд нэгэн эрдэмтэн ДОХ нь бодитоор оршин байдаг нэгээхэн вирус болохыг олж тогтоосноор, Нобелийн шагнал хүртсэн аж. 

ДОХ оршин байдаггүй

2 Бидний тархи хүчин чадлынхаа ердөө 10 хувийг ашигладаг

Хүний тархи хүчин чадлынхаа ердөө 10 хувийг ашигладаг, ухаан муутай хүмүүс бүр 5 хувиа л ашигладаг талаар бид өмнө нь хангалттай сонссон. Тархи бидний үйл ажиллагаанаас хамаарч янз бүр ажилладаг бөгөөд ном уншихад тархины нэг хэсэг ажиллаж байснаа үнсэлцэхэд өөр хэсэг ажилладаг байна. Иймд та хүсвэл тархиа 100 хувь ажиллуулж ч чадна гэсэн үг юм. Хэрвээ бид үнэхээр тархиныхаа 10 хувийг л дөнгөж ашигладаг байсан бол араатан амьтнаас дутахгүй ухаантай байх байсан гэнэ шүү.

Бидний тархи хүчин чадлынхаа ердөө 10 хувийг ашигладаг

3 Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд аюултай

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бүр аюултай гэх нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь, эрдэмтэд генийн хувьд өөрчилж буй бүтээгдэхүүнээ хүрээлэн буй орчин болон хүний бие организмд хэрхэн нөлөөлж байгааг судалж, аюултай бол зогсоодог. Мөн илүү хүнд нөхцөлд илүү хурдан ургуулах үүднээс генийг нь өөрчилж, хэдэн мянган сортоос хамгийн сайныг нь шилж шинэ үр гаргаж авдаг билээ. Тиймээс генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бүрийг аюултай хэмээх хэвшмэл ойлголтоос салж, тэдгээрийг ч мөн хүний эрүүл мэндэд тохируулан гаргаж байгааг санаарай.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд аюултай

4 Дэлхийн дулаарал бол худал зүйл

1905 оноос хойш манай гаригийн дундаж температур цельсийн 0.86 хэмээр нэмэгджээ. Энэ нь маш том өөрчлөлт бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахгүй бол 2040 онд 2 хэмээр, 2100 онд 4 юм уу 5 хэмээр дулаарах тооцоог гаргажээ. Дэлхий дулаарч байгаагаас болж манай гаригийн уур амьсгалын систем өөрчлөгдөж байна. Тиймээс дэлхийн дулаарал болохгүй, энэ бүгд худал хэмээн хэтэрхий тайван суух хэрэггүй л болов уу.

Дэлхийн дулаарал бол худал зүйл

5 Бороонд гүйвэл бага норно

Шүхэргүй үед бороо орж байвал, хүмүүс гүйж, аль болох бага норох гэж хичээдэг. Хурдан гүйснээр борооны дуслуудад бага оногдож, бага норно гэж итгэдэг хүмүүсийн бодлыг, эрдэмтэд няцаасан байна. Тэдний явуулсан саяхны нэгэн туршилтаар алхвал харин бага нордог болохыг тогтоосон аж. Туршилтанд оролцогчдыг вакуум орчинд хиймлээр бороо оруулсан нөхцөлд ижил хугацаанд гүйлгэж, алхуулахад алхсан үедээ арай бага норж байсан гэнэ шүү. 

Бороонд гүйвэл бага норно

6 Үндэс угсаа генд оршдог

Үндэс угсаа нь тухайн хүний генд агуулагдаж байдаг гэж хүмүүс боддог. Гэвч ДНК-гийн шинжилгээгээр хүний яс үндсийг тогтоож болдоггүй аж. Өөрөөр хэлбэл яс үндсээр нь ялгах нь зүгээр л хоёр өөр соёлыг ялгасан нийгмийн ангилал юм байна. Тиймээс яс үндэс нь биологийн ялгаатай байдал буюу төрөлхийн ялгаатай байдал биш, өөр өөр газар амьдарснаас бий болсон зүйл ажээ. Жишээ нь, ижил гентэй эгч дүү хоёрыг өөр өөр газарт өсгөхөд тэд ялгаатай болсон байна. Тэгэхээр хар, шар, цагаан, улаан хүмүүс нь өөр өөр газарт амьдарснаас үүдэж тэндхийн цаг агаарын байдалд бие организм нь дасан зохицож, ялгаатай хэл соёлтой болсон ажээ.

Үндэс угсаа генд оршдог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()