Эргээд харамсахгүйн тулд эдгээр зуршлуудаа яг одооноос хая!

Та өглөө бүр халуун кофе уудаг уу? Эсвэл кино үзэхдээ заавал попкорн иддэг үү? Энэ бүхэн бидний амьдралд бараг л зуршил болсон. Шинэ  зуршлыг ердөө 21 хоногийн дотор л тогтоох боломжтой гэсэн яриа байдаг. Тэгвэл Лондонгийн их сургуулийн багш Филлипп Лалли болон түүний хамтрагчид хүн 66 хоногийн дараа аливаа зүйлийг автоматаар хийдэг гэж туршилтаар батласан байна.  Харин хэрэггүй зуршлаасаа салахад үүнээс ч илүү их хугацаа шаардагдах ч та ямар ч тохиолдолд энэхүү нийтлэлд дурдах зуршлуудыг хаях хэрэгтэй.

Эргээд харамсахгүйн тулд эдгээр зуршлуудаа яг одооноос хая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өлөн дээрээ кофе ууж болохгүй

Сүүлийн үед бараг хүн бүр өлөн дээрээ кофе ууж өглөөг эхлүүлдэг болсон.Хэдийгээр кофе давуу тал ихтэй ч сул тал бас бий. Ялангуяа ходоодны шарх үүсэх, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө.

Үүнээс гадна таныг хоолны талаар бодох үед ходоодны шүүс ялгардаг. Кофе уух үед ч гэсэн ходоодны шүүс ялгарах хэдий ч хүнд хоол орж ирэхгүй байгаан улмаас ходоодны шүүс хэт ихээр ялгарч, ходоодны ханыг гэмтээнэ.

Тиймээс өглөөний цайгаа уусны дараа эсвэл өдрийн цайны дараа кофе уух нь тохиромжтой.

Өлөн дээрээ кофе ууж болохгүй

2 Попкорн бүү ид

Кинотеатрт кино үзэж байгаа бараг хүн бүр попкорн иддэг болов уу. Тэгвэл шүдний эмч нарын үзэж байгаагаар попкорн нь шүдэнд маш муу нөлөөтэй гэнэ.Учир нь зөөлөн хэсгүүд нь шүдний завсар үлдэж,бид түүнийг төдийлөн сайн цэвэрлэж авч чаддаггүй юм байна. Үүнээс гадна попкорн нь тослог, илчлэг ихтэй учир эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Попкорн бүү ид

3 Шүршүүрт орсны дараа алчуураа өлгүүр дээр битгий өлгө. Мөн угаалгын өрөөний хөшгөө хойш нь татах хэрэггүй.

Бид шүршүүрт орсны дараа биеэ арччихаад алчуураа өлгүүр дээр өлгөх нь элбэг байдаг. Тэгвэл нойтон алчууранд олон төрлийн нян хуримтлагдах таатай нөхцөл бүрддэг гэнэ.Харин хөшгийг татсанаар хөшигний завсар хөгз үүсэх магадлалтай. Тиймээс алчуур болон хөшгөө яаралтай хатаах хэрэгтэй.

Шүршүүрт орсны дараа алчуураа өлгүүр дээр битгий өлгө. Мөн угаалгын өрөөний хөшгөө хойш нь татах хэрэггүй.

4 Савтай усыг машинд үлдээж болохгүй

Хэрвээ та машинтай бол машиндаа савтай ус авч явдаг болов уу. Гэтэл энэ нь ялангуяа зуны цагаар маш осолтой.

Учир нь ус нь нартай үед линз мэт үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хар даавуун дээр байвал нарны элчийг илүү их өөртөө татна.Тиймээс ус нь гал гаргах аюултай юм байна.

Савтай усыг машинд үлдээж болохгүй

5 Машины хянах самбар дээр хөлөө тавихгүй байх

Ихэнхи зорчигчид автомашинд зориулалтын бус байдлаарсуух дуртай байдаг. Олон кинон дээр гол дүрийн баатрууд хөлөө машины хянах самбар дээр тавьж суудаг.

Үнэн хэрэгтээ энэ нь маш осолтой байрлал юм. Зөвхөн осол гарсан тохиолдолд бус хүчтэй тормоз гишгэхэд л та өвдгөөрөө нүүрээ цохино. Үүнээс үүдээд нүүрний яс хугарч, удаан хугацааны турш эмчлэх шаардлага ч гарах магадлалтай.

Машины хянах самбар дээр хөлөө тавихгүй байх

6 Батгаа бүү шах

Арьс хэт их тослогжиж, арьсны нүх сүв ньбитүүрснээр нүүрэн дээр батга гарч, үрэвсдэг.Хэрвээ таны дархлаа сайн бол батгыг цагаан эс эдгээдэг. Харин та батгыг шахах үед нүх сүвний хана нь гэмтэх бөгөөд арьс нянд илүү мэдрэг болдогбайна.Хэрвээ та нүүрнийхээ арьсанд санаа зовж байвал арьс, өнгөний эмчид хандах нь хамгийн зөв сонголт болно.

Батгаа бүү шах

7 Бүх зүйлийн зургийг утсан дээрээ битгий ав

XXI зуунд хүн бүр ухаалаг гар утсыг ашиглах болсон бөгөөд утасныхаа тусламжтайгаар гайхалтай сайхан гэрэл зургуудыг дарах болсон. Гэхдээ Фэрфилдын их сургууль (Fairfield University) -ийн багш Линда Хенкелийн судалгаанаас харахад хүн зураг дарах гэж оролдох үедээ чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөдөг гэнэ. Учир нь тухайн хүн зураг дарж байх үедээ зөвхөн зургандаа анхаарал хандуулдаг бөгөөд дарж байгаа зүйлээ төдийлөн анхаарахгүй. Хэдийгээр зураг тань дурсгал болж үлдэх ч та энэ талаар муухан санах болно.

Судалгаанд хоёр бүлэг хүмүүс оролцсон бөгөөд нэгдүгээр бүлгийнхэн зүгээр л музейг сонирхож байсан бол хоёрдугаар бүлгийнхэн үзмэрүүдийн зургийг дарж байсан юм. Үүний үр дүнд музейн талаар анкет бөглүүлэхэд хоёрдугаар бүлгийнхэн маш муу хариулжээ.

Энэ бүгдээс дүгнэлт хийхэд та зураг дарах гэж оролдох үедээ бусад зүйлд огтхон ч анхаарал хандуулж чаддаггүй гэнэ.

Бүх зүйлийн зургийг утсан дээрээ битгий ав

8 Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон амин дэмээр өөрийгөө битгий эмчил

Ихэнхи хүмүүс С амин дэм нь ханиаднаас хамгаалж, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эмийг бүрэн орлож чадна гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ тийм биш юм байна.

Хэрвээ та тэнцвэртэй хооллож чаддаг бол амин дэм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндийг илүү сайн болгох нь мэдээж.Хамгийн гол нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эм биш учир өвдсөн тохиолдолд танд тус болохгүй гэдгийг мартаж болохгүй.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон амин дэмээр өөрийгөө битгий эмчил

9 Утсаа цэнэглэж байх үедээ дэрэн доороо бүү хий

Утас цэнэглэгдэж байх үедээ халдаг учир гал гарах аюултай. Хэдийгээр орчин үед бүх зүйлийн чанар сайжирч байгаа ч одоог хүртэл халдаг гар утас бий. Үүнээс үүдээд гар утас өөрөө эсвэл түүний залгуур нь халж, шатах магадлалтай.Тиймээс утсаа цэнэглэж байхдаа дэрэн доороо битгий хийгээрэй.

Утсаа цэнэглэж байх үедээ дэрэн доороо бүү хий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()