Орон орны хамгийн хачирхалтай татварууд

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд маш өвөрмөц, хачин жигтэй татварын систем үйлчилж байжээ. Тухайлбал Орос улсад сахлын татвар, Англид цонхны татвар, Францад давсны татвар гэх мэт. Өдгөө эдгээр нь түүх болон үлдсэн ч зарим улсад одоо хүртэл хачин жигтэй татварын хууль үйлчилсээр байна. Тэдгээрийн ихэнх нь цаанаа тусгай бодлоготой, хүндэтгэх шалтгаантай байдаг бол зарим нь ямар ч учир утгагүй мэт байдаг. Тэгвэл хачин гэмээр сонирхолтой 13 татварын талаарх мэдээллийг хүргэе.

Орон орны хамгийн хачирхалтай татварууд

1 Австри улсын гипсний татвар

Цанын спортод дурлагсдын хувьд Австрийн Альпийн нуруу бол мөрөөдлийн газар л гэсэн үг. Тиймдээ ч анхлан суралцагчаас эхлээд мэргэжлийн тамирчид хүртэл олноор зорин очдог. Гэвч тэдний ихэнх нь аяллаа бэртэл, гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэнээр дуусгадаг нь нууц биш.

Үүний улмаас тус улсын Засгийн газрын зүгээс жуулчдад зориулан эмнэлгийн үйлчилгээний тусгай татвар болох гипсний татварыг хэрэгжүүлэх болжээ.

Австри улсын гипсний татвар

2 БНХАУ-ын савхны татвар

Хятадад жил бүр 45 тэрбум нэг удаагийн хос савх үйлдвэрлэгддэг. Ийм их хэмжээний савх үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 25 сая модыг устгах хэрэгтэй болдог байна. Улмаар Хятадын Засгийн газар ой мод устаж, байгаль орчинд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа тухай сэрэмжлүүлжээ.

Ингээд 2006 онд ой модыг хамгаалах зорилгоор нэг удаагийн савханд 5% -ийн татвар ногдуулсан байна. Эрх баригчдын зүгээс үүгээрээ дамжуулан ард иргэддээ уламжлалт модон савх биш, дахин ашиглах боломжтой хуванцар савх ашиглахыг уриалжээ.

БНХАУ-ын савхны татвар

3 АНУ, Нью-Йорк хотын бөөрөнхий талхны татвар

Нью-Йорк хотод нэгэн хачирхалтай татварын төрөл байдаг нь талхны татвар юм. Хэрвээ та жинхэнэ утгаар нь зүсэж бэлдсэн, хэлбэрт оруулсан талхыг тухайн дэлгүүрт нь сууж идэхийг хүсвэл 8 хувийн татвар төлөх хэрэгтэй. Хэрвээ төлөхгүй бол талхаа аваад гэртээ зүсэж идэх ёстой аж.

АНУ, Нью-Йорк хотын бөөрөнхий талхны татвар

4 Илүүдэл жингийн татвар

Японы алдарт татварын хуулиар жил бүр 40-75 насны хүн бүрийг бэлхүүсний тойргоо хэмжүүлэхийг шаарддаг байна. Хэрвээ эрэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 85 см, эмэгтэйчүүдийнх 90 см-ээс хэтэрсэн байвал торгууль төлөх ёстой болдог байна.

Энэхүү татвар нь таргалалтыг бууруулах, цус харвалт, чихрийн шижин зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Илүүдэл жингийн татвар

5 Английн хатуу самрын татвар

Англид шарж, давсалсан хатуу самарт 20 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) ногдуулдаг. Гэвч энэ гурван шаардлага гурвуулаа хангагдаж байх ёстой бөгөөд хэрэв хатуу самрыг шарж, давслаагүй бол татвар төлдөггүй.

Английн хатуу самрын татвар

6 Зугаа цэнгэлийн татвар

Энэтхэгт шөнө кино үзэх нь нэлээд өртөг өндөртэй. Тэнд та кино үзэх, томоохон арилжааны шоу, үзэсгэлэн, парк зэрэгт орохдоо тусгай татвар төлөх хэрэгтэй болдог. Татварын хэмжээ нь муж улсаас хамаардаг бөгөөд үзвэр үйлчилгээний хэлбэрээс шалтгаалан 5% хувиас 28 хувийн хооронд хэлбэлздэг байна.

Зугаа цэнгэлийн татвар

7 АНУ-ын Алабамагийн хөзрийн татвар

Алабама бол АНУ дахь хөзөрт татвар ногдуулдаг ганц муж юм. Эндээс хөзөр худалдаж аваад дээд тал нь 10 цент төлдөг байна. Худалдагчийн хувьд 1 долларын татвар төлж, жилийн татварын лиценз хэмээн 3 доллар төлөх ёстой байдаг. Гэхдээ уг татвар нь 54 болон түүнээс доош ширхэгтэй хөзөрт хамаардаг байна.

АНУ-ын Алабамагийн хөзрийн татвар

8 Унгарын хүнсний бүтээгдэхүүний татвар

2011 оноос Унгар улсад давс, элсэн чихрийг ихээр агуулдаг чипс, жигнэмэг, бялуу, энергийн ундаа зэрэг савласан хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар болжээ. Энэ татварыг албан ёсоор “Нийгмийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний татвар” гэж нэрлэдэг ба тухайн барааны үндсэн үнэ дээр ойролцоогоор 20 цент нэмэгддэг байна.

Унгарын Засгийн газрын зүгээс татвар авах болсон шалтгаанаа тайлбарлахдаа иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, чихэр, давстай бүтээгдэхүүн биш органик хүнс сонгон хэрэглэдэг болгох зорилготой хэмээн тайлбарлажээ. Гайхалтай нь зорилго биеллээ олж, хэрэглэгчдийн 59-73% нь татвар ногдуулсан бүтээгдэхүүний хэрэглээгээ бууруулсан байна.

Унгарын хүнсний бүтээгдэхүүний татвар

9 Цацраг туяагаар биеэ борлуулахад төлдөг татвар

2010 оноос хойш, АНУ хиймлээр биеэ борлуулахыг хүссэн иргэддээ 10%-ийн татвар ноогдуулах болжээ. Тиймээс тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн газарт биш бусад цацраг туяагаар бие борлуулах үйлчилгээнд орсон хүн бүр татвар төлдөг болжээ. Энэ нь ард иргэдээ арьсны хорт хавдраас сэргийлэх зорилготой юм.

Цацраг туяагаар биеэ борлуулахад төлдөг татвар

10 Балеарын арлуудын нарны татвар

Балеарын арлууд (4 том арлаас бүрддэг) жилд 11 мянган жуулчин хүлээн авдаг ба энэ нь тухайн бүс нутгийн байгалийн нөөцөд ихээхэн хохирол учруулдаг байна. Тиймээс 2016 оноос аялал жуулчлалын шинэ татвар буюу нарны татвар авахаар шийджээ.

Энэ төлбөр нь Мажорка, Менорка, Ибиза, Формэнтера зэрэг бүх аралд үйлчилдэг бөгөөд өдөрт 2-4 доллар байдаг. Татварын мөнгийг аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах буюу эрэг орчмын газрыг цэвэрлэх, өв соёлын дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, орон нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт зарцуулдаг байна.

Балеарын арлуудын нарны татвар

11 Сүүдрэвчийн татвар

Итали улсын Венето мужид байдаг Конеглиано дахь ресторан, дэлгүүрийн эзэд, нийтийн гудамжинд барьсан сүүдрэвчийнхээ төлөө  жилд 100 орчим долларын татвар төлдөг байна.

Энэхүү татварыг 1993 онд санаачилсан бөгөөд Итали даяар албадан хэрэгжүүлэх ёстой байсан ч зөвхөн Конeглианы эрх баригчид л хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн байна.

Сүүдрэвчийн татвар

12 Үхрийн унгансы татвар, Эстони улс

Эстони улсад үхрийн хийд (унгасанд) татвар ногдуулдаг гэвэл та итгэх үү. Магадгүй энэ нь танд инээдтэй санагдаж болох юм. Гэхдээ энэ бодлого нь нилээд том шалтгаантай юм. Засгийн газрын зүгээс агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулахын тулд дээрх арга хэмжээг авч эхэлжээ.

Учир нь нэг үхэр идсэн өвс ногоогоо боловсруулах явцдаа өдөрт дунджаар 350 литр метан, 1,500 литр нүүрс төрөгчийн давхар ислийг ялгаруулдаг. Энэ нь агаарт дэгддэг хийн 15-25% эзэлдэг байна. Тиймээс гурван зуугаас дээш үхэртэй Эстони-ийн фермүүд 5000 долларын татвар төлдөг. Сонирхолтой нь тус улсад бусад агаарын бохирдол үүсгэгч бусад амьтдад татвар ногдуулдаггүй гэнэ.

Үхрийн унгансы татвар, Эстони улс

13 Америк, Арканзас мужийн шивээс болон пиэрсинг-ийн татвар

Америкчуудын дунд биеийн урлаг эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан 18-29 насны иргэдийн 36% нь хамгийн багадаа нэг шивээстэй гэсэн судалгаа гарчээ. Үүнийгээ дагаад эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт мэргэжлийн бус хүнээр шивээс хийлгэж  арьсны халдвараар өвчлөх, цаашлаад ХДХВ буюу ДОХ-ын халдвар авах эрсдэл үүссэн тул мужийн эрх баригчдын зүгээс 2006 оноос эхлэн биеийн шивээс болон пиэрсинг-ийн үйлчилгээнд 6 хувийн татвар ногдуулж эхэлжээ.

Америк, Арканзас мужийн шивээс болон пиэрсинг-ийн татвар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()