30 настай мэт залуухан харагддаг 68 настай эрийн нууц юу вэ?

Өдгөө 68 нас хүрч байгаа Ху Хай (Hu Hai) нь яг л 30 настай мэт харагддаг. Ху Хай нь Шанхайд амьдардаг бөгөөд өөрийн залуу байх үеийн төрхөө одоогийнхтойгоо харьцуулсан зургуудаа цахим ертөнцөд хуваалцсанаар нэрд гарчээ. Түүнээс яаж ингэж залуу харагддагийг олон хүн асуусан тул тэрбээр нууцаа дэлгэжээ.

30 настай мэт залуухан харагддаг 68 настай эрийн нууц юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөв хооллолт

Ху Хай нь тогтмол хоолны дэглэм барьдаг. Тэрбээр өдөрт насанд хүрсэн хүний авах ёстой илчлэгийн хэмжээг яг тааруулж авдаг гэнэ. Мэдээж хэрэг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг. 

Зөв хооллолт

2 Дасгал

Ху Хай "Хүмүүс дасгал гэхээр ямар ч хамаагүй хүнд хөдөлгөөн хийнэ гэж ойлгодог. Үнэндээ хэт их дасгал хийх нь эсрэгээрээ таныг илүү хурдан хөгшрүүлнэ" гэж хэлжээ.

Дасгал

Тэрбээр олон спортын төрөл сонирхож байсан ч аль нэгийг нь сонгон тууштай хичээллэж байгаагүй. Харин Ху Хай йогоор идэвхтэй хичээллэдэг бөгөөд өдөр бүр 20 минут доошоо харж зүүгддэг аж. Ингэснээр цусны эргэлт эрчимжиж өөрийг нь залуу байлгадгаас гадна халзралтаас сэргийлдэг гэнэ. 

3 Нэмэлт тэжээл

Ху Хай дан ганц хоол гэлтгүй, нэмэлт амин дэмээр баялаг тэжээл хэрэглэдэг. Тэрбээр А, Е, С витаминыг урт наслахад зайлшгүй шаардлагатай амин дэмүүд гэж хэлжээ.

Нэмэлт тэжээл

4 Биологийн нас

Эмч нар Ху Хай-ийн жинхэнэ биологийн насжилтийг мэдэхийн тулд эс, яс болон булчингийн эдийн шинжилгээнд хамруулжээ. Сонирхолтой нь шинжилгээний үр дүнд түүнийг 40-50 настай гэсэн дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл бие бялдрын хувьд  Ху Хай нь наснаасаа 15-20 жилээр залуу байгаа аж. Мөн Ху Хай нь өөрийгөө 25 настай мэт мэдэрдэг гэж хэлжээ.

Биологийн нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()