Эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоодог 9 асуултын хариу

2019-05-07, 12:28
3,383

Интернет, сошиал ертөнц хэтэрхий хөгжсөн өнөө үед сэтгэл тайван хүүхдээ өсгөнө гэдэг тийм ч амаргүй болсон асуудал. Үнэн худал, зөв буруу нь мэдэгдэхгүй маш олон мэдээллүүд зурагт, компьютерийн дэлгэцнээс уншиж, сонсож болдог болсон одоо цагт дэлгүүрийн эмээ, сайн найз хоёр зэрэгцэж сууж байгаад л таны хүүхдэд эдгэшгүй өвчний онош тавьчих нь энүүхэнд. Тэгвэл хоёр настай хүүхдийн чинь хэл нэг л зүгшрэхгүй байвал, хөөрхөн охин чинь мах идэхгүй, сүү уухгүй дургүйцээд байвал сандарч сүйд болохгүйгээр асуудлыг шийдэх аргыг өнөөдөр бид хуваалцаж байна. 

Эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоодог 9 асуултын хариу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэд хумсаа мэрэх нь айж сандарсны шинж үү?

Сэтгэл судлаачид хумсаа мэрэх үйлдлийг “мэдрэлийн зуршил” гэж нэрлэдэг бөгөөд бага наснаасаа эхлэн хумсаа мэрсэн хүүхэд бүхэл амьдралынхаа туршид энэхүү зуршлаа хаяхгүй байх өндөр магадлалтай байдаг аж. Гэхдээ орчин үеийн эмч нарын үзэж буйгаар бол хумсаа мэрэх нь сэтгэцийн эмгэгтэй ямар ч холбоогүй асуудал гэнэ.

Ийм төрлийн зуршил эрүүл хүүхдэд ажиглагдах нь уйдах, ганцаардах гэх мэт түр зуурын шалтгаанаар үүсгэгдсэн байдаг бол эмгэг байдлаар илрэх нь сэтгэл түгших, анхаарал дутагдах буюу өөр бусад таагүй шалтгаануудыг илэрхийлдэг байна. 

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Энэхүү асуудлын гол шалтгааныг тодорхойлоход, хэвийн үзэгдэл үү, эсвэл хэвийн бус уу гэдгийг ялгахад маш төвөгтэй байдаг гэдгийг эмч нар баталдаг бөгөөд хүүхэд удаан хугацааны туршид хумсаа мэрж, түүнийхээ үр дүнд хурууны өндгөө хүртэл гэмтээж эхэлбэл мэргэжлийн хүмүүст хандаж асуудлын шалтгааныг тодорхойлж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй хэмээн үздэг аж. 

Хүүхэд хумсаа мэрэх нь айж сандарсны шинж үү?

2 Орондоо шээх нь өвчин үү?

Цэцэрлэгийн насны хүүхэд орондоо шээх нь дэлхийн бүх улс оронд маш элбэг тохиолддог асуудал бөгөөд энэ нь эцэг эхчүүдийн толгойны өвчин болж байдаг зүйлсийн нэг яах аргагүй мөн билээ. Харин орчин үеийн хүүхдийн эмч нарын үзэж буйгаар бол хүүхэд 7 нас хүртэл орондоо шээх нь огтхон ч санаа зовоох асуудал биш бөгөөд энэ нь ихэвчлэн бие махбодын аль нэг үйл ажиллагааны түр зуурын саатлаас болж үүсдэг гэнэ. 

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрэв таны хүүхэд 7-с дээш настай ч орондоо шээсээр байгаа бол, мөн орондоо шээх асуудал намжсанаас олон сар, эсвэл хэдэн жилийн дараа гэнэт дахин ажиглагдаж эхэлбэл, мөн орондоо шээх нь ам цангах, давсагаар өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөх, хурхирах гэх мэт шинж тэмдгүүдтэй хавсарч байвал эмчид хандаж арга хэмжээ авах цаг болсныг сануулж байдаг байна.

Орондоо шээх нь өвчин үү?

3 Толгойг нь угааж байх үед хүүхэд уйлдаг шалтгаан

Хүүхдээ усанд оруулах нь аймшгийн кинонд тоглож байх шиг адал явдалтай санагддаг уу? Эцэг эхчүүдэд хамгийн элбэг тохиолддог энэхүү асуудал нь хүүхдийн насны онцлогтой шууд холбоотой учраас айж сандрах зүйл бараг л байхгүй. Гэхдээ толгойд нь ус хүрэх үед хүүхэд яагаад уйлдаг талаар бага зэрэг мэдээлэл хүргэе.

Хүүхэд ихэвчлэн толгойг нь хойш гэдийлгэх үед уйлж эхэлдэг бөгөөд энэ үед тэрээр тэнцвэрээ алдаж “намайг унагах нь” “би усанд унах нь” хэмээн айж сандарч эхэлдэг гэнэ. Түүнээс гадна толгойд нь ямар нэг зүйл хүрж эхлэх нь хүүхдийн хувьд шилэн дээгүүр хумсаараа зурахыг сонсох мэт маш таагүй мэдрэмж төрүүлдэг байна.

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Энэ бол санаагаа зовоож, сэтгэлээ түгшээх хэрэггүй цөөн хэдэн асуудлын нэг бөгөөд цаг хугацааны эрхээр өөрөө л шийдэгдчихдэг зүйл билээ. 

Толгойг нь угааж байх үед хүүхэд уйлдаг шалтгаан

4 Хүүхэд мах идэхээс татгалзах нь аюултай юу?

Хүүхэд мах идэхээс татгалзах нь хэд хэдэн шалтгаантай: зажлахад хэцүү байдал, хүрэхэд тааламжгүй гадаргуу гэх мэт. Гэвч хүүхдийн эмч нарын мэдээллэснээр мах идэхгүй байх нь тийм ч ноцтой асуудал биш бөгөөд харин эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, маханд агуулагддаг амин дэм, витамин, мөн уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг агуулсан хоол, хоолны цэс гаргахад суралцах хэрэгтэй болдог гэнэ.

 Гэхдээ асуудлыг даамжруулж тэр бүр хүүхдийнхээ аясаар байх гэж хичээх хэрэггүй бөгөөд аль болох мах орсон хоол идүүлж сургахыг оролдох хэрэгтэй. Жишээлбэл ногоогоор хачирлах, өөр төрлийн махаар орлуулах, зутан шөл хийх гэх мэтчилэн. 

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Махнаас бүр мөсөн татгалзах нь маханд агуулагддаг чухал амин дэмүүд, олон төрлийн витаминууд болон уургийн дутагдалд орох шалтгаан болж байдаг бөгөөд улмаар хүүхдийн өсөлт зогсох, цус багадалтанд өртөх гэх зэрэг үр дагаварууд үүсдэг гэнэ. Тийм учраас эмчид хандаж тохирсон дэглэм, хоолны цэсийг гаргуулж авахыг зөвлөж байна. 

Хүүхэд мах идэхээс татгалзах нь аюултай юу?

5 Сүү уудаггүй хүүхдийн яс сийрэгжих магадлалтай юу?

Хүүхэд сүүнээс татгалзах нь айж сандрах асуудал огтхон ч биш бөгөөд сүү огт хэрэглэдэггүй улс орны иргэдийн яс сийрэгжилтийн түвшин сүүг амин чухал хэрэгцээгээ болгосон улс орны иргэдийнхээс бараг ялгаагүй байдаг болохыг саяхны нэг судалгаагаар батлагджээ.

Гэхдээ энэ нь сүүг өдрийн хэрэглээнээсээ бүр мөсөн хасч болно гэсэн үг биш юм. Сүүнд маш их хэмжээний кальци болон витамин Д агуулагддагийг, тэдгээр нь бидний биед үзүүлэх маш чухал ач холбогдолтой гэдгийг яав ч мартаж болшгүй. Хүүхдэд өдөрт дор хаяж 200-400 мл сүү уулгахыг эмч нар зөвлөдөг бөгөөд хэрэв таны хүүхэд сүү уух дургүй бол аарц, ааруул, тараг, бяслаг, түүгээр ч зогсохгүй загасны мах, брокколи байцаа, шош, буурцаг гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдээр орлуулж болдог гэнэ.

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрэв сүү уусны дараа хүүхдийн гэдэс хямрах, дотор эвгүйрхэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл таны хүүхдийн организм лактоз хүлээн авах чадваргүйг илэрхийлж байх магадлалтай тул эмчид хандаж сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаад үзээрэй.

Сүү уудаггүй хүүхдийн яс сийрэгжих магадлалтай юу?

6 Хуруугаа хөхөх нь хэл ярианы гажиг үүсэх шалтгаан мөн үү?

Таны хүүхэд хуруугаа хөхдөг гэж бодъё л доо. Тэгвэл энэ нь хүүхдийн насны онцлог юм болов уу, эсвэл муу зуршил уу? Орчин үеийн судлаачдын дүгнэснээр хүүхэд эхийнхээ гэдсэнд байхдаа л хуруугаа хөхөж эхэлдэг ба энэхүү үйлдэл нь тэдний хувьд нэгэн төрлийн тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг гэнэ.

Тэр ч байтугай хуруугаа хөхдөг хүүхдүүд харшлын төрлийн эмгэгт өртөх магадлал багатай байдаг талаар Шинэ Зеландын эмч нар тэмдэглэжээ. Үүний учир нь юу вэ гэвэл хүүхэд хуруугаа хөхснөөр хуруун дээрээ байгаа олон төрлийн нян бактериудтай байнга “харьцаж” байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний организмд тухайн бактериудын эсрэг үйл ажиллагаатай эсрэг бие тогтмол үүсч дархлааны системийг нь дасгалжуулж байдаг байна. 

Мөн хүүхэд тогтмол шүд нь ургаж эхлэхээс өмнө хуруугаа хөхөх нь зөв шүдний зуулт, хэл ярианы өөрчлөлтөнд ямар ч нөлөө үзүүлдэггүй талаар Америкийн шүдний эмч нар ч өөрсдийн санал бодлоо хуваалцжээ. 

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрэв таны хүүхэд хуруугаа хөхөхөө больсноосоо хойш 2-4 жилийн дараа дахин хөхөж эхлэвэл болгоомжилж, тэдэнтэй ярилцаж санааг нь зовоож буй асуудлыг тодруулж хамтдаа шийдэхийг хичээгээрэй. Учир нь гэвэл хүүхдүүд ямар нэг сэтгэл зүйн дарамт, дайралтанд өртсөн үедээ ийнхүү өөрийгөө тайвшруулж эхэлдэг гэнэ. 

Хуруугаа хөхөх нь хэл ярианы гажиг үүсэх шалтгаан мөн үү?

7 Хүүхдийн хэл зүгшрэхгүй байх нь хөгжлийн хоцрогдолд өртсөнийг илэрхийлэх үү?

Хүүхдийн хэл ярианы хөгжил нь түүний зан аашийн төрлөөс шууд хамаардаг болохыг саяхны нэг судалгаагаар баталсан. 1-2 насны хүүхдүүдийн 15 орчим хувь нь зүгээр л ичимхийгээсээ болоод өөрийгөө илэрхийлж чаддаггүй бөгөөд харин нийтэч зан нь давамгайлсан хүүхдүүд эрт хэлд орж, хэл яриа нь хурдан хугацаанд зүгширдэг байна. 

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ?

Улс орон бүрт өөр өөрийн гэсэн тусдаа үзүүлэлтүүд байдаг ба ОХУ-д л гэхэд хүүхэд 2 нас хүрэх үед төрөл бүрийн богино өгүүлбэр хэлэх чадвартай байх ёстой гэж үздэг бол АНУ-д арай зөөлөн шаардлага тавьдаг буюу 3 нас хүрэх үед хүүхэд өөрийгөө өгүүлбэрээр илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас хүүхдийн хэл ярианы хөгжлийн түвшинг хажуу айлын эмээ биш харин мэргэжлийн эмч тодорхойлох ёстой гэдгийг бүү мартаарай. 

Хүүхдийн хэл зүгшрэхгүй байх нь хөгжлийн хоцрогдолд өртсөнийг илэрхийлэх үү?

8 Хүүхэд байнга өвдөх нь түүний дархлаа сул байгааг илэрхийлж байна уу?

Цэцэрлэгт явдаг, аль эсвэл сургуульд сурдаг ах эгчтэй хүүхдийн хувьд нэг жилийн дотор 8-10 хүртэл удаа ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл гэж үздэг. Хэрэв хамар битүүрэх, ханиалгах шинж тэмдэг 2 долоо хоногоос бага хугацаанд үргэлжилж энэ үед хүүхэд эрч хүчтэй, цоглог байвал эцэг эхчүүдийн санаа зовох зүйл бараг байхгүй гэж хэлж болно. 

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрэв таны хүүхдийн ханиад хүндэрч төрөл бүрийн нянгийн гаралтай өвчлөл үүсгэх эсвэл нэг төрлийн зовиур удаан хугацааны туршид байнга илрэх гэх мэт үр дагавар илэрвэл эмчид хандаж хүүхдийнхээ дархлааны системийг шалгуулах нь зүйтэй. 

Хүүхэд байнга өвдөх нь түүний дархлаа сул байгааг илэрхийлж байна уу?

9 Гурван настай хүүхэд маань өөрөө бие засч сураагүй бол би муу ээж үү?

Хүүхдээ горшооконд суулгаж бие засуулж сургах нь эцэг эхчүүдийн хувьд эмзэг сэдэв нь болсон асуудал яах аргагүй мөн. Зарим хүүхдүүд дөнгөж 1 нас гарантай байхдаа өөрөө бие засаад сурчихсан байдаг бол зарим нь 3, 4 насандаа ч өмд хувцсаа норгож байх нь ажиглагддаг.

Барууны эмч нар 3-5 хүртэл настай хүүхдүүд живх хэрэглэх нь энгийн зүйл гэж үздэг бол статистикийн үзүүлэлтээс үзэхэд тухайн улс орны эдийн засгийн хөгжлөөс хүүхдийн бие засч сурах үйл явц шууд хамаардаг гэсэн сонирхолтой үр дүн харагджээ. Тухайн улс эдийн засгийн хувьд хэр өндөр хөгжилтэй байна тэр хэмжээгээр хүүхдүүдийнх нь живх хэрэглэх хугацаа удаан байдаг гэнэ. 

Гэвч живх удаан хэрэглэх нь дөнгөж алхаж эхэлж буй хүүхдийн тэнцвэрээ олох чадварт муугаар нөлөөлдөг ба үүнээс болж хүүхдийн явж сурах үйл явц удаашрах сөрөг талтай.

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрвээ таны хүүхэд 3 нас хүртлээ ганц ч удаа бие даан бие засч, горшоокон дээр суух оролдлого хийж байгаагүй бол эмчид хандаарай.

Гурван настай хүүхэд маань өөрөө бие засч сураагүй бол би муу ээж үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()