Их дэлгүүрийн худалдагч нарын итгэмээргүй заль

Мэдээж өөрт тохирох, таарах хувцсыг сонгож худалдан авна гэдэг хэцүүхэн даваа. Харин үйлчлүүлэгчдэд туслах хүмүүс бол дэлгүүр дэх бэлэн хувцасны худалдагчид байдаг юм. Гэвч бодит амьдрал дээр тэд биднийг төөрөгдүүлж, худал хэлэн, бараагаа худалдах нь элбэг билээ. 

Их дэлгүүрийн худалдагч нарын итгэмээргүй заль
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Угаахад сунана, агшина”

Та энэ үгийг урьд өмнө нь сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Ямар нэгэн хувцас сонгон өмсөж үзэхэд томдсон тохиолдолд худалдагч “Зүгээр дээ угаагаад л агшчихна” харин багадах аваас “Зүгээр ээ угаагаад суначихна, угийн сунадаг материал” гэж бидний тархийг угаан, бараагаа борлуулахыг зорьдог. Харин гутал авахад томдвол “Улавч хийгээд яг л таарна” гэх бөгөөд харин багадвал “Хөл тань хөөчихсөн байгаа, гутал тань сунана” гэдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Томдсон ч таарна, багадсан ч таарна. Ийм юм бол яах гэж размер, хэмжээ гэж байдаг юм? Иймээс та бүхэн худалдагчийн хоосон үгэнд итгэлгүй, өөрт яг таарч байгаа, өөрийн размерийн хувцсыг сонгож байгаарай.

“Угаахад сунана, агшина”

2 “Энэ сүүлийнх нь!”

Сүүлийнх гэхээр ямар ч хүн тус барааг авах хүсэл улам ихээр төрдөг юм. Хүний шунал дээр тулгуурласан энэхүү сэтгэл зүйн байдлыг мэддэг худалдагч нар тухайн бараанаас дахиад нөөц байсан ч "Хамгийн сүүлийнх" гэж хэлдэг байна. Тэдний энэхүү үгнээс болж үйлчлүүлэгчид өөрт зохихгүй, таалагдахгүй барааг авч, сүүлд харамсах явдал ихээр гардаг билээ. 

“Энэ сүүлийнх нь!”

3 “Ноолууран эдлэл бол том размерийг ав”

Ноолуур, үслэг, арьсан хувцас хувцас зэргийг худалдан авахдаа хүмүүс ихэвчлэн том размерийг сонгох хэрэгтэй ба эс бөгөөс энэ нь угаамагц агшина хэмээн ташаа ойлгодог. Харин үнэн хэрэгтээ сайн чанарын ноолуур ч бай, арьс ч бай ямар ч хувцас өөрийн хэмжээгээ алдаггүй юм. Хамгийн гол нь ноолууран бүтээгдэхүүнээ зөв арчилж, хадгалахад л тухайн хувцасны чанар илхэн харагдаад ирнэ. Тус төрлийн барааг гараар зөөлөн угаах нь зүйтэй бөгөөд хэт хүчтэй үрж, мушгих аваас сунах, агших, хэлбэрээ алдах аюултай байдаг. Харин худалдагч нар үүнийг нь ашиглаж үйлчлүүлэгчдэд буруу зөвлөгөө өгснөөр худалдан авагчдын толгойд буруу бодол сууж, дэмий зүйлд мөнгөө зарлагадах нь их байдаг байна.

“Ноолууран эдлэл бол том размерийг ав”

4 “Та үүнийг насан туршдаа өмсөнө”

Муугаар бодоход золгүй тохиолдлоор амиа алдахчихгүй л бол энэ нь хамгийн худал үг. Ямар ч бараа бүтээгдэхүүн элэгдэн хуучирч, энд тэндээ цоорч, урагдахаас гадна өнгө нь үхэж, өмсөхийн аргагүй болдог юм. Хамгийн сайн материалттай хувцсыг өмслөө гэхэд дээд тал нь 10 жил л болно. Гэхдээ мэдээж энэ нь тэр хүртлээ нэлээдгүй "зовлон үзэж", хэд хэдэн удаа оёулж нөхүүлсэн байж таарна аа даа? Тиймээс худалдагчийн энэ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэн, өөрт тань яв цав таарч таалагдаж байгаа эсэхийг бодолцож үзэхийг зөвлөж байна. 

“Та үүнийг насан туршдаа өмсөнө”

5 Чамин болоод энгийн

Тухайн худалдагч ямар төрлийн бараа, хувцас зарж байгаагаас хамаарч таны стилийг тодорхойлхыг оролдох болно. Хэрэв тус дэлгүүр чамин, гоёмсог хувцас түлхүү худалдаалдаг бол таныг аль болох гоёмсог болгохыг хичээж, бусад охидуудтай ижилсүүлж, жишиж ярих юм. Харин энгийн, задгай хувцас худалдаалдаг бол мөн л тив дэлхийг хаман ярьж, дэлхийн трэнд гээд л явж өгнө дөө. Гэхдээ та өөрт таалагдсан хувцсаа сонгох нь л хамгийн чухал бөгөөд бусдын нүдэнд сайхан харагдах бус өөрт тухтай байх хувцсыг авах нь мэргэн сонголт байх аж. Үнэхээр л мэргэжлийн салон биш л бол энгийн дэлгүүрүүдийн худалдагч нарт таныг гэсэн ямар ч сайн санаа үгүй, ганц л зорилгын төлөө юу ч гэж таныг магтаж мэднэ гэдгийг санахад илүүдэхгүй. 

Чамин болоод энгийн

6 “Зарагдсан бараа буцаахгүй”

Энэ нь мөн л тэдний хэлдэг хуурмаг үгсийн нэг. Та бараа аваад энэ нь танд таалагдахгүй эсвэл багадаж, томдож байвал буцаалт хийлгэх эрхтэй. Та тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн хариуцсан менежертэй уулзаж, өөрийн учир байдлаа тайлбарлахад тус болж, барааг тань сольж эс бөгөөс мөнгийг тань буцаан олгодог юм.

“Зарагдсан бараа буцаахгүй”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()