НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ

НӨАТ-ын урамшууллын системийг одоогийн “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар хийж гүйцэтгэсэн ба нэмэлт сайжруулалтыг хариуцан ажилладаг байна. Харин тус системийн төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан Ц.Орхонтамирыг НӨАТ-ын буцаан олголт иргэдэд олгохын өмнөхөн үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд өмнө нь энэхүү төсөлд ажиллаж байсан Т.Батбилэгийг томилсон юм.

НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ

Т.Батбилэг нь НӨАТ-ын урамшууллын системийн багт 2013 оноос 2017 оны 2-р сар хүртэл ажиллаж байжээ. Тэрээр ажиллах хугацаандаа 2016 оноос ашиглаж байсан сугалааны программыг дотооддоо хөгжүүлж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдмөгцөө улсын үйлдвэрийн газартай өөрийн эзэмшлийн “Мэдээлэл харилцааны систем” ХХК-тай гэрээ байгуулан хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэн улсын үйлдвэрийн газарт буцаан худалдсан баримт байгаа юм. Мөн ажиллаж байх хугацаандаа улсын үйлдвэрийн газрын ажилтнуудаар хувийн компанийнхаа хэд хэдэн ажлыг хийлгэж байсан тохиолдол ч гарчээ.

Тэрээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яаманд технологийн хэлтсийн даргаар томилогдсон ч ажил нь төлөвлөгөөний дагуу явж чадаагүй учир тушаал нь гараагүй байхад өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарчээ. Харин үүний дараагаар гэнэт НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирлаар томилогдсон байна. Ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцсан ажилдаа эзэн болдоггүй энэ хүнийг яагаад төслийн захирлаар томилох болов?

Түүний хувийн компани болох “Мэдээлэл харилцааны систем” ХХК-ийн “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хийсэн гэрээний хуулбарыг хавсаргав.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.