Хятад, Япон хоёрын ялгаа

Ази төдийгүй дэлхийд ноёрхолоо тогтооосон том гүрнүүд болох Хятад болон Япон нь техник технологи, хөгжлийн түвшин, уламжлал, ёс заншил зэргээрээ үргэлж үеийн үед гайхагдан, бишрэгдсээр ирсэн билээ. Тиймдээ ч өнөөдөр уншигч та бүхэндээ зориулан Азийн төлөөлөл болсон Хятад болон Япон улсуудын ялгааг танилцуулъя. Энэхүү мэдээлэл таны мэдлэгийн хүрээг тэлж, тархийг тань амраах болов уу? 

Хятад, Япон хоёрын ялгаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Баяр ёслол

Хятад - Бөхийдөггүй

Япон - Бөхийж хүндэтгэл үзүүлэх

Хятадад баяр ёслолуудын үеэр зүгээр л мэндчилдэг бол Японд бөхийж мэндчилдэг байна. Ингэхдээ тавтай морил гэж хэлэх үед 15 градус, хүндэтгэл үзүүлэхдээ  30 градус, бүр ихээр хүндэтгэл үзүүлж буй нөхцөлд 45 градус бөхийдөг ажээ.

Баяр ёслол

2 Шашин шүтлэг

Хятад - Будда

Япон - Шинто (Shinto)

Хятадууд Буддын шашинг шүтэж, сүсэглэдэг бол Япончууд Шинто гэх шашныг шүтдэг аж. Түүнчлэн Хятадад шашин тийм ч хүчтэй нөлөөгүй бөгөөд нэг хүн хэдэн ч шашин шүтэх боломжтой байдаг байна. Харин Японд зөвхөн Шинто шашин хамгийн алдартай нь юмсанж.

Шашин шүтлэг

3 Тулааны урлаг

Хятад - Кун-фу

Япон - Сүмо, жүдо

Бид Хятадын тулааны урлагийг кун-фу гэдгийг сайн мэдэх билээ. Тэдний хийсэн тулааны төрлийн олон кинонуудаас үүнийг харж болох юм. Харин Япончуудын хувьд сүмо, жүдо, айкидо, каратэ, жиү жицү зэрэг нь тулааны гол урлагууд байдаг ажээ. 

Тулааны урлаг

4 Ёс заншил

Хятад - Гутлаа тайлахгүй 

Япон - Гутлаа тайлах

Япончуудын хувьд гэртээ болон айлд орохдоо зайлшгүй гутлаа тайлж үлдээдэг байна. Тэр ч бүү хэл дан ганц гэрт бус эмнэлэг, ресторан болон зарим оффист орохдоо гутлаа тайлах ёстой байдаг бөгөөд энэ нь тэдний ариун цэврийг дээдлэн сахидагтай холбоотой аж.

Ёс заншил

5 Хоол

Хятад - Банш, шарсан нугас

Япон - Суши, сашими

Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн Хятад улсын хоолны соёл нь олон өвөрмөц төрөл зүйлээс бүрддэг бөгөөд судалж дуусашгүй гайхалтай аж. Тэдний үндэсний хоол бол банш бөгөөд тэд баяр ёслолоор хийж иддэг байна. Харин Япончуудын түүхий загасаар хийсэн амтат суши нь өдгөө дэлхий нийтийн идэх дуртай хоол болсон билээ. Мэдээж сушиний эх орон болох Японд энэхүү хоолыг хамгийн дээд түвшинд хийж, гайхшруулдаг юм. 

Хоол

6 Амьдрал

Хятад - Сандал дээр суух

Япон - Сөхөрч суух

Хятад хүмүүс сандал дээр суух, эсвэл явган суухыг илүүд үзэж, өдөр тутамдаа энэхүү уламжлалаа дагаж мөрддөг. Учир нь VI  зууны сүүл үеэс ихэс дээдэс нь сандал дээр, боолууд газар сөгдөн суудаг байсан төдийгүй хүн бүр сандал дээр суухыг хүсэмжлэх болсноор тэдний өнөөгийн энэхүү байдал бий болжээ. Гэвч яг үүний эсрэгээр Япон улсын ард түмэн ихэвчлэн сөхөрч сууж, бусдад өөрсдийн хүндлэлийг үзүүлдэг. Энэхүү байдал нь өнөө хэр мөрдөгдөж яваа бөгөөд ахмад настнаа хүндэтгэж буй хэлбэр нь сөхөрч суух билээ. 

Амьдрал

7 Үндэсний хувцас

Хятад - Ханфу буюу Хан Хятадын хувцас

Япон - Кимоно

Хятадуудын үндэсний хувцас нь шулуун загвартай, дээл мэт байх бөгөөд эр эм хэмээн ялгалгүй ижил, төстэй загварын хувцас өмсөх аж. Хувцас нь ихэвчлэн даавуугаар хийгдэх бөгөөд дээд зиндааны хүмүүс торгоор дээлээ урлуулдаг байна. Япон улсын үндэсний хувцас нь алдарт кимоно юм. Ерөнхийдөө Хятад улсын үндэсний хувцастай төстэй мэт боловч хоорондоо нэлээдгүй ялгаатай байдаг. Өдгөө тэд үндэсний хувцсаа баяр ёслолд л өмсөх бөгөөд үргэлж дээдэлсээр иржээ. 

Үндэсний хувцас

8 Эмчилгээ

Хятад - Зүү

Япон - "Shiatsu"  бариа засал

Зүү төнүүрийн эмчилгээ нь Хятад улсын уламжлалт анагаах ухааны гол төлөөлөл бөгөөд ямар ч өвчнийг ул мөргүй эмчилдэг гэдгээрээ алдартай. Тэд хүний дотоод эрхтэн нь гадаад эрхтэнтэй холбогдсон байдаг тул оновчтой цэгийг олж зүүг хатган, өвчнийг анагааж буй хэрэг гэж үздэг юм. Жишээлбэл элэгний өвчтэй хүний чих, хөлийн ул зэрэгт зүү хатгадаг билээ. Харин Японы бариа засал ямар ч өвчин зовлонг анагааж, хэвийн байдалд оруулах шидтэй аж. Японы нэгэн физикч өвчтэй ээжийгээ харж байгаад яагаад оновчтой цэгийг нь олж бариа засал хийж, эдгээж болохгүй гэж сэтгэн, цаашлаад өвчнийг нь анагаасан байдаг. Чухам тэр цагаас л Япон улсад бариа засал илүүтэй хөгжих зам нь зурайсан байдаг. 

Эмчилгээ

9 Бэлэг тэмдэг

Хятад - Луу

Япон - Сакүра

Хятад улсын бэлэг тэмдэг нь хөх тэнгэрт сүр хүчээ гайхуулах луу аж. Энэ нь домгийн амьтан бөгөөд тус улсын ард иргэд лууг шүтэн биширч, хүндэлж явдаг билээ. Тэд лууг дотор нь 9 ангилж үздэг төдийгүй төрөл бүрийг нь өөр өөр зүйлийн бэлэг тэмдэг болгон ашигладаг аж.  Япон улсын хувьд хамгийн түрүүнд Сакүра цэцэг санаанд буудаг. Энэхүү улсын билэг тэмдэг, онцлог нь болсон сакүра дэлгэрэх цагаар Япон улсын аялал жуулчлалын компаниуд ачааллаа дийлэхээ больдог гэнэ. Мөн сакүра цэцгийн өнгөлөх төрх, хараа булаам байдал зэрэг нь Япон улсын сайн сайхныг бэлгэддэг ажээ.

Бэлэг тэмдэг

10 Дайчид

Хятад - Терракоттагийн арми

Япон - Самурай

Хятадын Цинь Ши Хуан (Qin Shi Huang)-ийг хаан ширээг залгамжилж байх үед, улс орон сүсэг бишрэлд маш ихээр автаж байсан юм. Учир нь тэрээр үхлийн дараах амьдралд итгэдэг нэгэн байжээ. Тиймээс ч 6000 шавар цэрэг эрсийг бүтээлгэж, насан эцэслэснийхээ дараа хаант улсынхаа аюулгүй байдлыг хамгаалуулахаар барималчин эрсийг дайчилсан аж. Түүний төлөвлөж байснаар өөрийг нь насан эцэслэхэд тэрхүү шавар цэргүүд үр хүүхэд, улс орныг нь заналт дайснаас хамгаална хэмээн санажээ. Гэвч энэ нь ердөө л төөрөгдөл төдий зүйл байсан бөгөөд хааныг нас барахад түүний цогцсыг тэдгээр цэргүүдийн нэгт булшилсан хэмээх яриа байдаг. Мөн түүний шарилыг өнөөх хэр нь олоогүй юм. 

Харин Японд самурай болон нинжа нараар дэг журам, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалуулдаг байжээ. Самурай хэмээх үг нь "ууланд үйлчлэх" хэмээх утга санааг илэрхийлдэг байна. Хүмүүс самурай нарыг эрхэм дээд зиндааны байлдагчид байсан мэтээр санадаг. Гэвч тэд хааны гэр бүл болон нөлөө бүхий хүмүүсийн бие хамгаалагчаар ажиллан, өдөр тутмын амьдралд нь тусладаг байжээ. Тэд цэргүүдээ ихэвчлэн энгийн тариачин ардаас сонгодог байсан бөгөөд цаашлаад тусгай тагнуулчдыг бэлддэг байсан юм. Түүнчлэн эмэгтэй нинжа гэж байсан бөгөөд түүнийг "Кунойчи" хэмээн дууддаг байна.

Дайчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()