Та нойроо хангалттай сайн авч чадахгүй байна уу? Тэгвэл эдгээр аргуудыг туршаад үзээрэй!

Заримдаа бүхэл өдрийн турш унтах гэж хичээсэн ч, амжилттай болохгүй байх нь бий. Үүнээс болж, олон цагийг хий дэмий орондоо хөрвөөж өнгөрүүлдэг нь нууц биш юм. Тэгвэл унтаж чадахгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь стресс бухимдал байдаг аж. Хэрвээ та уг асуудалтай нүүр тулгарсан бол, бидний хүргэж буй дараах аргуудыг туршиж үзээрэй. Үр дүнд нь та бөх гэгч нь сайхан унтаж, амрах болно. 

Та нойроо хангалттай сайн авч чадахгүй байна уу? Тэгвэл эдгээр аргуудыг туршаад үзээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Магнигаар баялаг хоол хүнс хэрэглэх. Магнигаар баялаг хоол хүнс идэх нь шөнийн турш бөх гэгч нь унтаж амрахад ач тустай болохыг судлаачид олж тогтоожээ. Тиймээс та хулуун үр, бууцай, Швейцарь манжин зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй аж. Мөн орондоо орохоос 30 минутын өмнө магнигаар баялаг "ZMA" нэмэлт бэлдмэлийг уувал нойргүйдэлд орохоос сэргийлдэг байна. 

2. Болж өгвөл өдөр унтах. Үдээс хойш 10-30 минут унтах хэрэгтэй бөгөөд энэ нь орой орондоо орж, унтаж амрахад ихээхэн тустай байдаг аж. 

3. Унтлагын өрөөгөө зөвхөн унтаж, амрах зориулалтаар ашиглах. Унтаж амрах, алжаал ядаргаагаа тайлахаас өөр зүйл унтлагын өрөөндөө хийсний хэрэггүй. Гэхдээ мэдээж хэрэг сексийг мартаж хэрхэвч болохгүй. Харин ажлаа хэзээ ч бүү хийгээрэй.

4. Унтлагын өрөөгөө бага зэрэг сэрүүн болгох. Унтлагын өрөөнийхөө температурыг цельсийн 15-23 градуст тохируулаарай. Ингэснээр унтахад илүү тав тухтай мэдрэмжийг төрүүлэх болно. 

5. Орондоо орохоос өмнө халуун шүршүүрт орох. Халуун шүршүүрт орсноор алжаал ядаргаа тайлагдаж, нойргүйдлийг үгүй хийдэг.

6. Өглөө бүр тогтсон цагт сэрэх. Орой бүр унтахдаа тогтсон цагт унтаж, өглөө ч мөн ялгаагүй тогтсон цагт сэрж байхыг эрхэмлэх хэрэгтэй аж. Дан ганц ажлын өдрүүд гэлтгүй, амралтын өдрүүдээр ч үүнийг мөрдлөг болгоорой. Тодорхойгүй цагуудад унтаж, сэрэх нь нойр хулжихад хүргэдэг байна.

7. Өмнөх өдөр нь сайн унтаж чадаагүй бол маргааш нь нойроо сайтар нөхөх. Сүүлийн хэдэн өдөр ямар нэгэн шалтгаанаас болоод оройтож унтсан бол, дараагийн өдрүүдэд нь сайн унтаж амрах хэрэгтэй бөгөөд ингэснээр алдагдсан нойр болон эрч хүчээ нөхөж авах юм.

8. Нойр хүргэх зүйлс хийх. Хэрвээ та орондоо ороод, унтаж чадалгүй 20 минут болсон бол, ном унших, хөгжим сонсох гэх мэт үр дүнтэй аргуудыг туршиж үзээрэй. Хэзээ унтахын бол хэмээн хэвтэх нь  нойрыг улам бүр хулжаадаг болохыг бүү мартаарай.

9. Эмчид хандах. Нойр тань байнга хулжиж, унтаж чадахгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй юм. 

10. Цагаа өөрөөсөө хол газар тавих. Цагийн зүү хөдлөх чимээ нойр хулжихад нөлөөлдөг. 

11. Лаванда цэцгийн хатаасан навч үнэртэх. Энэ нь нойргүйдлийг үгүй хийх шалгарсан аргуудын нэг юм. Үүний тулд лаванда цэцгийн хатаасан навчийг найрлагандаа шингээсэн лаа хэрэглэж, орныхоо ойролцоо тавиарай.

12. Дасгал хөдөлгөөн хийх. Хөлнөөсөө авахуулаад, толгой хүртлээ алжаал ядаргаа тайлах дасгал хийх хэрэгтэй. Ингэхдээ амьсгалаа зөв гаргаж, авах ёстойг бүү мартаарай. Биеийн булчингууд жигд ачааллаж эхэлснээр унтаж, амрахад дөхөм болдог юм.

13. Гэрлээ бүдгэрүүлэх. Хурц өнгийн гэрэл, тэр тусмаа электрон төхөөрөмжнүүдийн "цэнхэр" туяатай гэрэл нь нойр хулжихад хүргэх нь бий. Тиймээс та унтах үедээ гар утас болон таблетаа ашиглах хэрэггүй бөгөөд гэрэлнүүдээ унтрааж байгаарай.

14. Цэвэр агаар амьсгалах. Байгалийн гэрэлд цэвэр агаар амьсгалах нь бөх гэгч нь унтаж амрах үндэс болдог. Нарны гэрэл нь хүнийг бага хэмжээгээр ядраадаг бөгөөд энэ нь алжаал ядаргаагаа тайлж, унтахад ач тустай юм.

15. Халуун юм уух. Нэг аяга халуун сүү орондоо орохын өмнө уувал, сайхан унтаж амардаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн халуун шоколад болон цай ч ууж болох аж.

16. Дэрнийхээ доор сармис хийх. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, дэрнийхээ доор сармис хийж унтах нь нойргүйдлийг үгүй хийхээс гадна, бөх гэгч нь унтах үндэс болдог байна. Энэ нь сармиснаас гарах өвөрмөц үнэртэй холбоотой бөгөөд хэдэн өдөр энэ аргыг туршиж үзсэний дараа та төвөггүй унтдаг болох боломжтой юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()