Хүний биед "Д" аминдэм дутагдвал юу болох вэ?

Бид үр хүүхдүүдээ төрсөн цагаас нь эхлэн аль болох өвчин тусгахгүй, эрүүл саруул өсгөх юм сан гэдэг хүсэлтэй байдаг. Бага насны хүүхдийн дархлаа нь бүрэн тогтоогүй байдаг учир агаараар дамжин халдварладаг янз бүрийн өвчин тусах нь их. Иймд бид хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн товлолт вакцин, эмчийн үзлэгт хамруулж байх шаардлагатай. Хүүхэд эхийн сүүнээс шим тэжээл, эрдэс бодисоо нөхөхөөс гадна өөрийнх нь бие дэх витамины хангамж дуусмагц өөрт хэрэгтэй амин дэмүүдээ хоол тэжээл, агаар салхи, витамин зэргээс нөхөж байх хэрэгтэй болдог. Тэдгээр аминдэм дундаас хамгийн чухал нь Д аминдэм байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлагатай хэмжээгээр нь Д витамин өгөөгүйгээс болж олон хүндрэл үүсдэг.

Хүний биед "Д" аминдэм дутагдвал юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Д" аминдэмийн тухай

Бид Д аминдэм зөвхөн яс, бүх эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж боддог ч тийм биш юм. Судалгаа шинжилгээгээр Д аминдэм нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдаг. Иймд эрүүл байхын тулд Д аминдэмээ хэвийн хэмжээнд байлгах шаардлагатай.

"Д" аминдэмийн тухай

2 "Д" аминдэм дутагдах нь ямар хүндрэл үүсгэдэг вэ?

Хэрвээ ойр ойрхон ханиад хүрээд байвал Д аминдэм дутагдсантай холбож болно. Мөн түүнчлэн зүрх судас, даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, дархлаа сулрах зэрэг олон өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Гэхдээ Д аминдэм авах хэрэгтэй гээд хамаагүй их хэмжээгээр хэрэглэж болохгүй, учир нь "Д"-ын илүүдэл нь дутагдалтайгаа яг ижил шинж тэмдгээр илэрдэг. Тийм учраас заавал шинжилгээ хийлгэсний үндсэн дээр хэрэглэх тунгаа тодорхойлох ёстой.

"Д" аминдэм дутагдах нь ямар хүндрэл үүсгэдэг вэ?

3 Д аминдэмийг хаанаас нөхөж болох вэ?

  • Байгалийн жамаар буюу нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор Д аминдэмээ ялгаруулж нөхөх.
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д аминдэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
  • Эм, бэлдмэл буюу гаднаас нөхөх. Ингэхдээ Д аминдэмийн хэрэгцээгээ тодорхойлуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх юм уу, эмчилгээний тунгаар нөхөж байх шаардлагатай. 

Д аминдэмийг хаанаас нөхөж болох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()