Нарны шилний муу болон сайн талууд

Зуны халуун наранд, хамаг нүүрээ үрчийлгэн, хялалзаж харах шиг хэцүү зүйл гэж үгүй. Тиймдээ ч зун цагийг нарны шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нарны хорт цацрагаас нүд болон арьсыг хамгаалах шил нь сайн тал олонтой шигээ муу талууд ч бас байх юм. Харин одоо бид та бүхэндээ нарны шил зүүх нь ямар сайн болон муу талтай болохыг дуулгая. 

Нарны шилний муу болон сайн талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэт ягаан туяаны цацраг

Хэт ягаан туяаг дотор нь А, В, С хэмээн гурав ангилж үздэг. Эдгээр нь арьсыг түлж, эрт хөгшрүүлэх төдийгүй нүдийг гэмтээдэг сөрөг нөлөөтэй юм. 

  • "С" хэт ягаан туяа 

Тус туяа нь хүний биед хор хөнөөл ихтэй. Харин үүнийг газрын гадаргуунд хүрэхээс өмнө агаар мандал шингээж авдаг байна. Тиймээс нүдээ хэт ягаан туяанаас хамгаалахын тулд нарны шилээ зөв сонгох хэрэгтэй. 

  • "В" хэт ягаан туяа

Таны нүд болон эвэрлэг салстыг гэмтээж, шингэх бөгөөд аажимдаа салстыг түлэх аюултай. Мөн арьсны хорт хавдар үүсгэж, хүндрүүлэх сөрөг нөлөөтэй байдаг.

  •  "А" хэт ягаан туяа

Нүдэнд хамгийн их аюул учруулах туяа бол "А" хэт ягаан туяа юм. Энэ нь нүдний гүн рүү нэвтэрч, нүдний линз болон торлог бүрхэвчийг гэмтээдэг. 

Үүнээс харахад та эдгээр аймшигт хорт туяанаас нүд болон арьсыг хамгаалахын тулд зөв нарны шилийг зүүх хэрэгтэй. Хамгийн гол нь зөв нүдний шил зүүх хэрэгтэйг бүү мартаарай. 

Хэт ягаан туяаны цацраг

2 Нарны шилийг хэрхэн сонгох вэ?

Нарны шилнүүд нь харагдах байдал үзэмжээс гадна, хэт ягаан туяаны цацрагаас хамгаалах үзүүлэлтүүдээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг.

Тунгалаг шил (0 зэрэг)- Нарны гэрлийг  80-100 хувь дамжуулдаг. Тус төрлийн шил нь таны нүдийг хэт ягаан туяанаас хамгаалж чадахгүй бөгөөд ердөө л гэртээ болон оройн цагаар гоёл болгон зүүхэд тохиромжтой.

Гэрэлтэй шил (1 зэрэг)- Нарны гэрлийг 43-80 хувь дамжуулдаг. Энэ нь бага зэрэг хар линзтэй байдаг бөгөөд хэт ягаан туяанаас хангалттай хамгаалж чаддаггүй. Та үүнийг хот дотор явахдаа зүүж болно. Гэхдээ нар шууд тусахуйц хөдөө газар явахдаа зүүхээс татгалзаарай

Дундаж шил (2 зэрэг)- Нарны гэрлийг 18-43 хувь дамжуулдаг. Зуны улиралд, хотын гудамжаар зугаалах үед зүүхэд тохиромжтой.

Хүчтэй шил (3 зэрэг)- Нарны гэрлийг 8-18 хувь дамжуулдаг. Энэ нь таны нүдийг хэт ягаан туяанаас хамгаалж чадна. Та машин барьж явах, агаар салхинд гарахдаа зүүж болох юм.

Дээд зэргийн шил (4 зэрэг)- Нарны гэрлийг 3-8 хувь дамжуулдаг. Таныг хэт ягаан туяанаас хамгийн сайн хамгаалж чадах шил юм. Та нарны тусгал ихтэй газар, цанын бааз руу явахдаа зүүгээрэй. 

Нарны шилийг хэрхэн сонгох вэ?

3 Нарны шилний сул тал

Та буруу нарны шил сонгосноос болж, нүд болон эрүүл мэндээ хохироох аюултай. Та уул тал, голоор зугаалж явахдаа 0 болон 1-р зэргийн хорт туяанаас муу хамгаалдаг шилийг зүүж болохгүй. Энэ нь эсрэгээрээ улам их хор нөлөөг үзүүлж, шилгүй байснаас дордуулдаг гэмтэй. Тиймээс ямар хамгаалалттай шилийг хаана зүүх вэ? гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Мөн шил худалдаж авахдаа анхааралтай байж, сайтар шалгасны эцэст сонголтоо хийгээрэй. Хорт ягаан туяанаас хамгаалж чадахгүй, ердөө л чамин харагдах шилнүүд нь эсрэгээрээ таныг нүдийг гэмтээх аюултай болохыг мартуузай. 

Нарны шилний сул тал

4 Нарны шилний давуу тал

Нарны шил зүүгээгүй тохиолдолд нүд гэмтэж, арьс хуурайшиж, түлэгдэх магадлал харьцангуй өндөр байдаг. Тэгвэл яагаад нарны шил зүүх ёстойг танд танилцуулъя.

10:00-16:00 цагийн хооронд нар хамгийн ихээр хорт туяаг цацруулж байдаг. Тиймээс тухайн цагуудын хооронд гэрээсээ гарахаар төлөвлөсөн бол заавал нарны шил зүүх хэрэгтэй. 

Мөн далайн түвшнээс дээш 1000 метр тутамд хэт ягаан туяаны хорт цацрагийн мэдрэгдэх байдал нь 5 хувиар нэмэгддэг байна. 

Далайн эрэг, амралтын газруудаар явахдаа нарны туяанаас хамгаалах чадвар сайтай, сайн чанарын шил сонгож зүүгээрэй. 

Магадгүй та нарны шилийг зөвхөн наранд зүүх ёстой гэж бодож болох юм. Гэхдээ үүнийг бороотой бүрхэг өдөр ч гэсэн зүүж, нүдээ хамгаалж болно. 

 

Нарны шилний давуу тал

Та шилээ сонгохдоо анхааралтай байж, сайтар шалгаж байгаарай. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()