Дэлхийн хамгийн хүйтэн газрууд

Өвлийн улирлын хамгийн гоё нь юундаа байдаг билээ? Мэдээж будран орох хөвсгөр цагаан цас, шинэ жилийн баяр. Харин хамгийн муухай нь юундаа вэ? Хамаг байдгаараа зузаалчихаад байхад л хавирга нэвт салхилах зэвэргэн жиндүү салхийг мэдэрч, ясандаа тултал даарна гэдэг ч тийм сайхан зүйл биш билээ. Тэгвэл хамгийн хахир хатуу өвөлтэй, даарах ч багадах 10 газрыг сонирхуулж байна. 

Дэлхийн хамгийн хүйтэн газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Рожерс Пасс, АНУ
АНУ-ын Монтана мужид байрлах  Рожерс Пасс (Rogers Pass)-ийн нурууд нь Канадын Селкирк нуруудтай холбоо, далайн түвшнээс дээш 1710 метрийн өндөрт өргөгдсөн газар юм. Энэ нь Аляска мужаас гадна Америкийн хамгийн хүйтэн температуртай газарт тооцогдох ажээ. 1954 онд агаарын хэм цельсийн -57 градус болтлоо буурч байв.



9. Форт Селкирк, Канад
Канадын Британийн Колумб мужид байрлах энэхүү тосгоныг анх 1848 онд Канадын арилжааны “Hudson’s Bay” компанийн судалгааны багийнхан олж нээж байжээ. 20-р зууны эхэн хүртэл тодорхой хэмжээний оршин суугчтай байсан хэдий ч хэтэрхий хүйтэн, цэвдэг уур амьсгалаас болоод ямар ч эзэнгүй болон хоцорсон гэдэг. Яг тэр үед буюу 1950 онд цельсийн -59 градус хүрч байсан юм.



8. Проспект Крик, АНУ
Энэхүү бяцхан суурин нь АНУ-ын хамгийн хүйтэн муж болох Аляскд байдаг бөгөөд 1971 оны 1-р сард цельсийн -62 градус хүртэл хүйтэрч хүн амьдрах аргагүй болсон гэдэг. Уг нь Транс-Аляскийн дамжуулах хоолойн тээврийн бүтээн байгуулалтын үед цөөнгүй хэдэн хүн суурьшиж байсан ч цаг агаарын цочир хүйтрэлээс болоод бүгд дайжин одсон түүхтэй.



7. Снег, Канад
Дэлхийн хамгийн хүйтэн орнуудын тоонд Канад улс зүй ёсоор багтдаг. Тиймдээ ч бас энэ жагсаалтын ихэнх хэсгийг Канадын тосгон, суурингууд эзэлж байна. Снег хэмээх энэхүү тосгон нь Юкон мужийн Бивер-Крикээс урагш 25 км-ийн зайд байрлах бөгөөд жилийн ихэнх саруудад өвлөөрөө байдаг. Хамгийн хүйтэн сар нь нэгдүгээр сар бөгөөд энэ үед цельсийн -63 градус хүртэл хүйтэрдэг. Байгалийн зурагтай хуанлийн хуудсуудыг эндэхийн хахир хатуу ч үзэсгэлэнтэй харагдах буурал уул толгод, хөлдсөн гол мөрөн чимдэг билээ.



6. Айсмитте, Грийнланд
Айсмитте (Eismitte) бол 20-р зууны эхээр Арктикийн экспидецийн багийнхны байрлаж байсан газар юм. “Eismitte” гэдэг нь Германаар “Мөсөн төв” гэсэн утгатай бөгөөд үнэхээр л бүх хэсэг нь цасаар ч биш, бүр битүү мөсөөр хучигдсан гэж хэлж болно. Агаарын температур хамгийн доод талдаа цельсийн -64.9 градус, хамгийн дулаандаа -2.8 градус хүрч байжээ.



5. Нортейс, Грийнланд
Английн туйл судлалын экспидецийнхний байрлаж байсан энэхүү газар нь далайн түвшнээс дээш 2345 метрт байрлах бөгөөд 1954 онд цельсийн -66.1 градус хүрч, хамгийн их хүйтэрсэн хэмээн тэмдэглэгдсэн юм.



4. Верхоянск, ОХУ
Манай хойд хөрш ч гэсэн эрс тэрс уур амьсгал, хахир хүйтэн өвлөөрөө дэлхийд алдартай. 1300 гаруйхан хүн амтай энэхүү тосгон нь зундаа шаттал халж, өвөлдөө хөлдтөл хүйтэрдэг эрс тэрс уур амьсгалтай газар юм. Энд агаарын температур хамгийн багадаа цельсийн -69.8 градус хүрч байжээ.



3. Оймякон, ОХУ
Якутын энэхүү тосгон нь дэлхий дээр хамгийн хүйтэн цаг агаартай ч хүн тогтмол суурьшдаг газар гэдгээрээ танигдсан ажээ. Ердөө 462 хүн амтай бөгөөд нэгдүгээр сарын дундаж температур нь цельсийн -46.4 градус байдаг. 1924 онд геологич Обручев Оймякон -71.2 градус хүрч байсан хэмээн тэмдэглэжээ.



2. Плато, Зүүн Антарктид
Агаарын температур 1969 онд цельсийн -73.2 градус хүрэхэд АНУ-ын судалгааны багийнхан эндэх судалгааны ажлаа зогсоосон гэдэг.



1. Зүүн Антарктид
Энд жилийн 12 өдөр туйлын шөнө үргэлжилдэг бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн газар хэмээн тэмдэглэгджээ. Жилийн бүх улиралд ямагт хүйтэн, цасан шуургатай байх бөгөөд дундаж температур нь цельсийн -40 градусаас үргэлж доош байх аж. Харин хамгийн хүйтэндээ цельсийн -89.2 градус хүрч байжээ.



​​​​​​​​Сонирхуулахад:
Монгол орны хүйтний улирал үндсэндээ 12-р сараас 2-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд цас их унах, цасан шуурга дэгдэх зэрэг үзэгдэл болдог. Монголд агаарын хамгийн бага температур Идэр, Тэс, Завхан голын хөндий, Увс Дархадын хотгороор цельсийн -50 градус хүрсэн тохиолдол байдаг. Харин 1976 онд Увс аймгийн Зүүнговь суманд -55.3 градус хүрч байжээ.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()