"Белмезийн дуулиан" буюу шалан дээр тодорч гарч ирдэг учир битүүлэг царайнууд

Испанийн Андалуз муж дахь Белмез тосгоны оршин суугч Мариа Гомез Перейра 1971 оны 8 дугаар сарын нэгэн өдөр шалан дээрээ сонин толбо байгааг анзаарчээ. Тэрээр өөрийгөө “Бэлмезийн царай” нэрээр тэмдэглэгдэн үлдсэн энэхүү 20-р зууны учир битүүлэг дуулиант хэргийн гол дүр болно гэж санаачгүй явсан биз. Уг үйл явдлыг нэлээн сайн баримтжуулан авч үлдсэн байдаг.

"Белмезийн дуулиан" буюу шалан дээр тодорч гарч ирдэг учир битүүлэг царайнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цаг хугацаа өнгөрөхөд өнөөх толбо учир шалтгаангүйгээр томорсоор царайны төрхтэй болжээ. Царайны төрх үүсэх үеэр үүссэн толбонууд хөдлөж байсан гэдэг. Үүнээс айсан Перейра удаа дараа хүчтэй үрж угаан арилгахыг оролдсон боловч оролдлого нь бүтэлгүйтсэнд нөхөр Хуан, хүү Мигел нараасаа тусламж хүсчээ. Хуаны шийдэл хамаагүй үр дүнтэй байсан буюу хүүтэйгээ хамт хуучин шалаа бүхэлд нь хуулаад шинэ цементэн шал цутгажээ. Хэсэг хугацаанд бүх зүйл хэвийн  байсан ч долоо хоногийн дараа царайны төрх дахин гарч иржээ.

Гал тогооны өрөөний шалан доорх араг яс

Перейрагийн гэр бүл тэр үүнээс бүр мөсөн ангижрахыг хүсч байлаа. Харин Испанийн жижиг тосгонд энэ тухай яриа аль хэдийн тархаж, тосгоны захирагч Бэлмезийн царайны тухай дуулмагцаа ямар нэгэн байдлаар эвдэж сүйтгүүлэхгүй, нарийн судлах арга хэмжээ авчээ. 

Судлаачид ирж үзээд гал тогооны шалан доорх газрыг ухаж үзэхээр болов. Энэ нь тэдгээр царай тодорч харагдаад байгаа цаад шалтгааныг илрүүлэх цор ганц арга байлаа.  Ердөө 3 м ухахад зарим нь гавлын ястай, зарим нь гавалгүй араг яснууд гарч ирснээр уг учир битүүлэг хэргийн учир харьцангуй хурдан тайлагдах шиг болов.

Гал тогооны өрөөний шалан доорх араг яс

Тэдгээр араг ясыг Католик оршуулгын газар луу зөөвөрлөхөөс өмнө судлаж үзэхэд ойролцоогоор 700 жилийн настай байжээ. Ухсан нүхээ битүүлж, шинэ бетонон шал цутгав. Орон нутгийн удирдлага, Перейрагийн гэр бүлийнхэн тэдний хоромхон зуурын дуулиан дууссан гэж бодсон ч  эндүүрчээ. Уг явдлаас хоёр долоо хоногийн дараа дахин нэг, өмнөхөөсөө өөр царай тодорч эхэлсэн аж.

Бэлмезийн царайнууд нэг тодорч, нэг алга болж байв

Энэ удаад өмнөхөөсөө арай өөр байв. Өмнө нь нэг л царай гарч ирээд яаж ч оролдсон алга болохгүй байсан бол энэ удаад нэг царай нөгөөгөөр байнга солигдож байлаа. Заримдаа хэд хэдээрээ зэрэг илэрч хэдэн цагийн турш байж байгаад алга болж байсан бөгөөд тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүдийнх гэмээр дүрснүүд ч ажиглагдаж байв. Ийнхүү нутгийн удирдлагын зүгээс тэдний гэр бүлийн төлөө авсан арга хэмжээ нөхцөл байдлыг улам дордуулсан юм. 

Бэлмезийн царайнууд нэг тодорч, нэг алга болж байв

Ингээд “Бэлмезийн царай”-тай холбогдох хачирхалтай хэргийн яриа тосгоноос хальж, үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд хэвлэлийнхэн болон судлаачидын анхаарлыг татах болжээ. Германы далд ертөнц судлаач, доктор Ханс Бэндэр энэхүү учир битүүлэгт тохиолдлыг зууны онцлох үйл явдал гэж үзсэн юм. 

Перейрагийн гэр бүлийн хувьд энэхүү хачирхалтай зүйлсээс бүр мөсөн ангижрах ганц л хүсэлтэй байсан боловч тэдэнд бас нэгэн асуудал үүссэн нь хүмүүсийн сониуч зан байлаа. Оюутнууд, судлаачид, номлогчид, цагдаа нар, сэтгүүлчид, үл итгэгчид гээд бүх л хүмүүс өөрийн нүдээр тэрхүү учир битүүлэг тохиолдлыг харахыг хүсч тэдний байшин руу өдөр, шөнөгүй шавдаг болжээ.

Судалгааг үр дүнтэй явуулахын тулд гал тогоог битүүмжлэв

Бүрэн хэмжээний судалгааны ажлыг эхлүүллээ. Бетоны дээжийг шинжлүүлэхээр Керамик Шил судлалын Институт (ICV) руу илгээжээ. Шинжилгээгээр тус бетонд ямар ч будаг, будаг шингэлэгч, өнгө оруулагч төрлийн зүйл илрээгүй нь олон нийтийг улам гайхшралд оруулав. Шалны үлдсэн хэсгийг хэсэгчлэн зургийг нь авч ирмэгийг нь битүүмжилж бүтээжээ. Эцэст нь бүх хаалга, цонхыг лааны тосоор мөн битүүмжилсэн байна.

Энэ бүх эхний шатны үзлэгийн явцыг Германы телевизийн баг бичиж авч байв. Битүүмжилсэн учраас тус гал тогоонд хэн ч орох боломжгүй гэж үзэн гурван сарын турш оролдолгүй орхижээ. Дараа нь гал тогооны битүүмжлэлийг албан ёсоор арилган дотогш ороход Бэлмезийн Царайнууд байрнаасаа хөдөлж, хэлбэр нь өөрчлөгдсөн байв.

Судалгааг үр дүнтэй явуулахын тулд гал тогоог битүүмжлэв

Үл итгэгчид ба Онол

Перейрагийн гэрт өрнөсөн энэхүү ер бусын зүйл олон судлаачдын анхаарлыг татсан. Аливаа зүйлийг нотлох эсвэл няцаахын тулд туршилт хийдэг. Зарим нь тийм зүйл яавч байх боломжгүй гэхэд зарим нь бетон дээр ямар ч будаг байгаагүй тухай ярьж байв. Өөр олон тооны боломжит хувилбаруудыг дэвшүүлсэн байдаг.

Үүний нэг нь Тотографи байсан ба энэ нь зөн билгээ ашиглан толгой доторх дүр зургаа гадаргуу дээр зөвхөн бодлоороо гаргаж ирэх чадвартай хүнийг хэлдэг байна. Энэ тохиолдолд эхний сэжигтэн нь Мариа Перейра болж байгаа юм.

Царайнуудыг судалсан эрдэмтэд дийлэнх царайны хувирлууд нь Мариаг байх үед илэрсэн тэр царайтай ижил байсан гэдгийг онцолжээ. Түүний эсрэг ашиглагдаж байсан бас нэг зүйл нь тэр царайнууд зөвхөн Мариаг ойр байх үед тодорч байсан явдал юм. Түүнийг байшингаас холдоход царайнууд бүдгэрэх эсвэл бүр алга болдог байж. 

Гэвч 2004 оны 2-р сарын 3-ны өглөө Мариаг нас барахад эдгээр таамаглал няцаагдсан юм. Учир нь түүнийг нас барсны дараа ч царайнууд гал тогооны чулуун шалан дээр тодрон гарсан хэвээр байсан юм.

Таамаглал, үл итгэгчид олон байдаг ч бусад нь энэ үзэгдлийг одоо ч үргэлжилсэн хэвээр гэдэгт итгэдэг ажээ.

Үл итгэгчид ба Онол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()