Египетээс Ромын эзэнт гүрний үеийн сонирхолтой олдворууд олджээ

Газар дундын тэнгисийн эргээс холгүй, Египетийн боомт хот Думятын орчмоос саяхан Ромын эзэнт гүрний үед хамаарагдах булш олдсон байна. Хэдий газар доор өнө удаан жилийг элээсэн ч гайхалтай хадгалагдан үлдсэн тэрхүү булш болон дотроос нь олдсон эд өлгийн зүйлсийг Египетийн Түүхэн олдворын яам олонд дэлгэн танилцуулжээ.

Египетээс Ромын эзэнт гүрний үеийн сонирхолтой олдворууд олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэдэн мянган жилийн настай тус булшин дотроос зууван хэлбэртэй, хүрэн бор өнгөтэй Египетийн уламжлалт "Саркофаги" авс гарч ирсэн байна. Эхэндээ өнгө алаглуулан будсан, дээрээ гоёмсог зурагтай байсан боловч он цагийн эрхээр элэгдэж борлосон нь энэ ажээ.

2

Булшин дотроос мөн сүсэг бишрэлийн зориулалттай янз бүрийн дүрс бүхий жижигхэн баримлууд, гоёл чимэглэлийн зүйлс гарч ирснээс хамгийн онцгой нь таван ширхэг алтан бөгж байжээ. Жижиг баримлууд нь ихэвчлэн эртний Египетийн Исис тэргүүтэй домгийн бурхдын дүртэй байв.

3

Булшны ойролцоо малтлага хийхэд 700 гаруй тийм жижигхэн баримлууд олдсон байна. 

4

Эртний Египетчүүд ийм товч хэрэглэдэг байсан бололтой.

5

Цохны дүртэй ийм эдлэлүүдийг Египетчүүд гоёл чимэглэл, сүсэг бишрэлийн зорилгоор маш өргөн ашигладаг байв.

6

Усан үзэмний багц бүхий чимэглэлтэй энэхүү алтан бөгжнүүд нь эртний Грекийн ургацын бурхан Дионисийг илэрхийлсэн бололтой.

7

"Амьдралын түлхүүр" буюу "Ниль мөрний түлхүүр" гэгддэг "Анх" (Ankh) тэмдгийг дүрсэлсэн бөгж

8

9

Нохой дүртэй "Анубис" бурхны баримал

10

Хэдэн мянган жилийн өмнө хийгдсэн гэхэд итгэмээргүй сайхан хийцтэй бөгж

11

Алдарт пирамидуудаас холгүй, Гиза хотод шинээр "Египетийн их музей" баригдаж байгаа аж. 2002 онд Хосни Мубаракийн дэглэм дор тус музей баригдаж эхэлсэн боловч түүнээс хойш Египетэд өрнөсөн улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдлын улмаас барилгын ажил нь саатсаар өдийг хүрсэн байна. Эртний олдворуудын баялаг сан, орчин үеийн лабораториуд бүхий шинэ музей 2020 онд үүд хаалгаа нээхээр төлөвлөгджээ.

12

Одоогоор Каир хотын музейд хадгалагдаж байгаа дээрхтэй адил ихэнх олдворууд шинэ музей руу шилжүүлэгдэн байрших аж. Каирын музейн зай талбай бага тул олон гайхалтай олдвор, үзмэрүүд хүмүүсийн нүднээс далд байгаа гэнэ. Египетийн Түүхэн олдворын яамны мэдээлснээр үзмэрүүдийн шилжүүлэх ажил хэдийнэ эхэлсэн ажээ.

13

Шинэ музейд очих олдворуудын дунд мянга мянган жилийн настай энэхүү шувууны модон баримал оржээ.

14

15

Мөн эртний Египетийн хуучин хаант улсын үед хамаарагдах 50-120 сантиметрийн өндөртэй, тэр үеийн төрийн түшмэдүүдийг дүрсэлсэн  шохойн чулуун баримлуудыг шилжүүлэх юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()