Хосууд хоорондоо хэдэн насны зөрүүтэй байвал он удаан жил хамтдаа сайхан амьдрах вэ?

Таны эргэн тойронд олон насны зөрүүтэй хосууд байдаг уу? Тэдний харилцаа ээдрээтэй аль эсвэл гайхалтай сайхан санагддаг уу? Олон жилийн турш сэтгэл судлаачид, секслогичид, бүр цаашлаад энгийн хүмүүс гээд бүгдээрээ л хосуудын насны зөрүүний талаар янз бүрийн бодолтой байдаг ба хамгийн тохиромжтой нь яг хэдэн нас гэдгийг одоо хүртэл тайлж чадаагүй л байна. Ингээд эрдэмтдийн хийсэн судалгаа нь дээр тулгуурлаж, хосуудын насны зөрүү тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Хосууд хоорондоо хэдэн насны зөрүүтэй байвал он удаан жил хамтдаа сайхан амьдрах вэ?

1 0-5 насны зөрүү

Ийм хосуудын холбоо бат бөх үндэс суурьтай байдаг тул баярлахад буруудахгүй. Биенийхээ хүсэл мөрөөдөл болон өмнөө тохиолдсон бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулж улам ойртон дасна. Хамгийн гол нь хэн хэндээ итгэж, хайр сэтгэлээс гадна итгэлцлээ бэхжүүлэх нь чухал агаад тэгж чадсан тохиолдолд цэнгэлийн манлайд зовлонгүй хүрнэ. 

0-5 насны зөрүү

2 6-9 насны зөрүү

Хамгийн “тэнцвэргүй” хосууд гэхэд болно. Тэдний амьдралыг хатуу сорилт, яршигтай шалгуур хүлээж байдаг. Гэрлэлт нь тэмцэл хэрүүл, мөчөөрхөл, тулгалтаар дүүрч эцэстээ бие биеэ тэвчиж чадахгүйд хүрч гутрал цөхрөлд хүрэх нь олон. Хамгийн “гайтай” нь тэд өөрсдөө л өмнөө баахан төвөгтэй асуудлуудыг овоолчихдог “гэмтэй”. 

6-9 насны зөрүү

3 10+ насны зөрүү

Хол юм шиг санагдавч амьдрал дээр тэдний гэрлэлт ховорхон завшааатай хослолыг буй болгодог. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандана. Хов жив үүдэвч азаар хэрүүл уруул багатай, тайван гэр бүл. Дундуур нь гуравдагч хүн орохыг оролдовч амжилт олохгүй. 

10+ насны зөрүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()