Давсгандаа чулуутай болохоос хэрхэн сэргийлэх вэ?

Давсагны өвчлөлөөр эрэгтэй, эмэгтэй ялгаагүй маш олон хүн өвчилж байгаа билээ. Ихэвчлэн хөгшрөлтөөс үүдэж, давсагны үйл ажиллагаа мууддаг бөгөөд энэ нь даамжирсаар "давсганд чулуу үүсэх аюултай" байдаг аж. Иймд өнөөдөр бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан дээрх асуудлыг шийдвэрлэх арга замыг хүргэхээр бэлтгэлээ. 

Давсгандаа чулуутай болохоос хэрхэн сэргийлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Британид гэхэд нийт 9 сая эмэгтэй, 4 сая эрэгтэй хүн ойр ойрхон шээс хүрэх өвчнөөр өвчилсөн гэх судалгаа байдаг бөгөөд энэ нь нийт хүн амынх нь 16 хувь юм байна. Ойр ойрхон шээс хүрэхэд хүргэж буй гол хүчин зүйлсийн нэг бол "давсагны чулуу" аж. 

 

1 Давсаг ямар үүрэгтэй вэ?

Давсаг нь шээс хуримтлуулах үүрэг бүхий булчинлаг, хагас зууван хэлбэртэй эрхтэн юм. 500-700 мл багтаамжтай байдаг. Хэвийн нөхцөлд насанд хүрсэн  хүн хоногт дунджаар 4-6 удаа шээх ёстой. Гэхдээ шингэн зүйл их уусан тохиолдолд илүү олон шээх нь бий. Лондон хотын "Center for Prostate"-ийн зөвлөх эмч Рожер Кирби (Roger Kirby) хэлэхдэ: "Хэрвээ хүн өдөрт 2 литр ус уухын бол, 300-500 мл шингэнийг гадагшлуулдаг." гэжээ. Энэ нь давсаг уг хэмжээний шингэнийг хамгийн ихдээ гадагшлуулалгүй 5 цаг байлгах боломжтой гэсэн үг юм.

Давсаг ямар үүрэгтэй вэ?

Иймд насанд хүрсэн хүн нэг өдөрт 6 эсвэл 7 удаа давсгаа суллах ёстой байдаг бөгөөд харин 10 буюу түүнээс дээш удаа шээвэл, энэ нь нөхцөл байдал муудсаныг илтгээд зогсохгүй, эмчид үзүүлэх цаг болсныг анхааруулж байгаа хэрэг аж. Эс бөгөөс үр дүнд нь давсагны чулуутай болох, түрүү булчирхай өвчлөх зэргээр эрүүл мэндэд аюул учрах нь бий.

2 Ойр ойрхон шээс хүрэх шалтгаан

Давсгийг өвчлөхөд хүргэж буй хэд хэдэн шалтгаан байдаг бөгөөд тэдгээрийг сонирхуулъя. Үүнд:

1. Стресс бухимдал. Ойр ойрхон шээмээр санагдах нь мэдрэлийн ядаргаа, стресс бухимдалтай холбоотой байдаг. Хүн мэдрэлийн ядаргаанд орох үед зүрх дэлсэж, улмаар цусны даралт ихэсдэг. Энэ нь үед давсаг бие дэх илүүдэл шингэнийг ойр ойрхон гадагшлуулж эхэлдэг байна.

2. Хүйтэн цаг уур. Хүйтний улиралд, доогуураа дулаан хувцас өмсөөгүйгээс болж, цусны урсгалд саад учруулж, улмаар цусны даралтыг ихэсгэдэг. Үүний үр дүнд шээс  ойр ойрхон хүрдэг хэмээн ойлгож болох юм.

Ойр ойрхон шээс хүрэх шалтгаан

3 Ойр ойрхон шээс хүрэх нь ямар аюултай вэ?

1. Чихрийн шижин өвчин тусах. Хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдлын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, шингэн их уух, турах, ойр ойрхон шээлгэх зэрэг хам шинжээр илэрч, олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм.

2. Өндөр настай хүмүүсийн давсгийг өвчлүүлэх. 65 настай хүмүүсийн хувьд шөнө шээс нь хүрч байвал, энэ асуудал биш бөгөөд харин 80 нас хүрмэгц шөнө 2 буюу түүнээс дээш удаа шээс нь хүрвэл, давсагны үйл ажиллагаа муудсан гэж ойлгож болох аж. 

3. Жирэмсэн эх болон урагт нөлөөлөх. Ойр ойрхон шээс хүрснээр жирэмсэн эмэгтэйн аарцагт сөрөг нөлөө үзүүлж, давсаг султай болгодог байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд давсагны булчингаа 10 секунд орчим чангалж, суллах дасгалыг хийгээрэй. Өдөрт 10-15 удаа хийхэд болно. 

Ойр ойрхон шээс хүрэх нь ямар аюултай вэ?

4 Давсагны чулуунаас хэрхэн ангижрах вэ?

Шээс ялгаруулах системд чулуу үүсэх эмгэгийн гол шалтгаан нь, чулууг бүрэлдүүлдэг "уусагч давс" үүсэхэд хүргэдэг бодисын солилцооны алдагдал гэж үздэг. Чулууны тоо, байрлал нь янз бүр байж байж болно. Залуу хүмүүсийн шээсний судал, бөөрөнд гол төлөв чулуу үүсдэг бол, хижээл насны хүмүүс болон хүүхдүүдийн давсганд чулуу үүсэх үзэгдэл нь түгээмэл тохиолддог аж.

Давсагны чулуутай болохгүйн тулд дараах зүйлсээс татгалзаарай. Үүнд:

  • Давсгийг цочроодог төрөл бүрийн халуун ногоо болон исгэлэн жимс /нимбэг, лайм, жүрж/ идэхгүй байх
  • Шингэний дутагдалд орохоос сэргийлж, ус тогтмол ууж хэвших
  • Давсны агууламж өндөртэй хоол хүнснээс татгалзах

Давсаг нэгэнт чулуутай болсон үед мэргэжлийн эмчид хандаж, эмчийн хяналтан дор шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

Давсагны чулуунаас хэрхэн ангижрах вэ?

5 Шинж тэмдэг

Чулууны байрлалаас хамаараад хүнд янз бүрийн шинж тэмдэг илэрч болдгийг дээр дурдсан. Гэхдээ тус өвчний үед, дараах шинж тэмдгүүд түгээмэл ажиглагддаг байна. Үүнд:

  • Давсгаар үе үе гэнэт өвдөх
  • Цустай шээс гарах
  • Бие тавгүйрхэх


Бөөрөнд чулуу үүссэн үед, биеийн хүчний ажил хийх үед гэнэт өвдөж эхлэх нь цөөнгүй бөгөөд шээс, бэлгийн замын бусад эмгэг хурцдаж болно. Мөн чулуу шээсний судалд ч байрласан тохиолдолд ойр ойрхон шээс хүрэх, бүсэлхийнээс гуяны дотор тал, хэвлийн доод хэсэг рүү дамжсан өвдөлт мэдэрдэг. Чулуу нь шээсний судлын зайг хааж, бөөрөнд шээс хуримтлагдсан тохиолдолд бөөрөөр хатгуулна. Ингэхдээ бүсэлхийнээс эхлэн гэдэс рүү дамжсан өвдөлт мэдэрнэ. Чулуу байрлалаа өөрчлөн шээсний судлаас гарах хүртэл ийм өвдөлт мэдрэгддэг аж.

Шинж тэмдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()