Энэтхэгт болдог хачирхалтай уламжлал

Энэтхэгчүүд шинэ он өнгөрмөгц нийтээрээ нэгэн ёс жаягийг баримталж, уламжлалт баяр зохион байгуулдаг нь ариун Ганга мөрөнд орж, нүгэл хилэнцээ угаан ариутгах ёс ажээ. Энэхүү баярт энгийн ард иргэдээс гадна, олон жил бясалгал үйлдсэн “ариун хүмүүс” ч бас оролцдог байна.
Энэтхэгт болдог хачирхалтай уламжлал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Уг баярыг Магха-мела хэмээн нэрийддэг бөгөөд Хинди шашинтнуудын тооллоор бол Магха сар буюу аргын тооллоор 1-р сарын 15-аас 3-р сарын 7-ийг хүртэл үргэлжилдэг. Уламжлал ёсоор нар мандахад тэд бүгд Ганга мөрөнд нүцгэн орж, биеэ угаах бөгөөд ингэснээр нүгэл хилэнц арилдаг хэмээн үздэг ажээ.



Зөвхөн нүглээ арилгаад ч зогсохгүй сүнсэн бие, махан бие хоёроо нэгтгэж, үйлийн үрээс чөлөөлөгдөнө хэмээн итгэдэг байна.



Ариун угаал үйлдэхэд байрлал мөн чухал үүрэгтэй. Тривени Сангам мөрөн нь Ганга, Ямуна болон Сарасвати гэсэн гурван голын бэлчир бөгөөд Сарасвати голоос урсаж ирдэг хэсэгт бурхад болон чөтгөрүүд тулалдаж байдаг хэмээн итгэдэг төдийгүй Махатма Ганди зэрэг агуу хүмүүсийн чандарыг цацсан тул хамгийн дагшин газар хэмээн машид хүндэтгэж, асар олон хүн цугларан, хөл тавих зайгүй болдог ажээ.



Зарим хүмүүс сар, нарны эрчим хүчийг цуглуулахын тулд нүүрэндээ үнсээр тэмдэг тавих ч тохиолдол бий.





2013 онд л гэхэд уг баярын үеэр 100 сая хиндис шашинтнууд цугларсан байна.










Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()