Таны амьдралыг өөрчлөх 25 онч үгс

2014-12-29, 06:20
107,393

Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал танд хатуу хандаж байгаа мэт санагдаж, хариулт нь олдохгүй асуултууд ундарсаар л байдаг. Бид яагаад хайрлаж, хайрлуулах хэрэгтэй гэж?... бид хаанаас бий болсон бэ?, бид нас барсныхаа дараа хаашаа очдог вэ?, бид яагаад нас бардаг вэ? гэх мэт олон асуултууд урган гардаг бөгөөд хамгийн чухал нь амьдралын утга учир юу болох, бид юуны төлөө амьдардаг болох нь ихээхэн хачирхалтай санагдана.

Таны амьдралыг өөрчлөх 25 онч үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Тиймээс олон алдартнууд энэ асуултуудад хариулт өгөхийн тулд “Онч үгс” үлдээсэн байдаг бөгөөд бид үүнийг уншиж, ойлгосноор амьдрал гэгч юу болохыг бага боловч ойлгох болов уу. Ингээд таны амьдралыг өөрчилж чадах 25 онч, мэргэн үгсийг хүлээн авцгаая.

25. Уильям Шекспир (William Shakespeare)
“Үйлдэл болон бодолдоо ижил анхаарал хандуул”

www.caak.mn

24. Оскар Уайльд (Oscar Wilde)
“Өөрт байхгүй зүйлийг бий болгохын тулд төсөөлөл хэрэгтэй бол, өөрт байгаа зүйлээрээ өөрийгөө тайвшруулахын тулд хошигнол хэрэгтэй”

www.caak.mn

23. Бертран Рассел (Bertrand Russell)
“Хэрвээ дэлхий дээр өөрт хүсдэг аз жаргалаа бусдад хүсдэг хүмүүс их байвал бид тун удахгүй диваажинд амьдрах болно”

www.caak.mn

22. Аристотель (Aristotle)
“Хүн бүр уурлаж чадна. Гэхдээ зөв хүндээ, зөв цагтаа, зөв зүйл дээр уурлах нь тийм ч хялбар биш”

www.caak.mn

21. Альберт Эйнштейн (Albert Einstein)
“Хүмүүс хоорондоо дурлах таталцлын хүчийг буруутгах хэрэггүй. Анхны хайр гэдгийг та хими болон физикийн хэлээр хэрхэн тайлбарлах вэ? Халуун плиткан дээр гараа тавиад нэг минутыг өнгөрөөгөөд үз. Энэ нь танд нэг цаг өнгөрсөн мэт санагдана. Харин хайртай хүнийхээ хажууд өнгөрүүлсэн нэг цаг танд нэг минут мэт санагдах болно. Энэ бол харилцааны онол юм” -гэжээ.

www.caak.mn

20. Элеонора Рузвельт (Eleanor Roosevelt)
“Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч таныг үнэлэх ёсгүй”

www.caak.mn

19. Наполеон I Бонапарт (Napoleon Bonaparte)
“Хүчтэй хүн гэдэг өөрийн оюун бодлоор зүрх сэтгэлээ захирч чадахыг хэлнэ”

www.caak.mn

18. Платон (Plato)
“Сайн хүмүүст хууль хэрэггүй байдаг бол муу хүмүүс хуулийг тойрч гарах арга замыг хайдаг”

www.caak.mn

17. Фридрих Ницше (Friedrich Nietzsche)
“Биднийг гуниглуулдаг зүйл биднийг хүчтэй болгодоггүй”

www.caak.mn

16. Жидду Кришнамурти (Jiddu Krishnamurti)
“Гитлер болон Муссолини нар төрийн давамгайлагчид байсан бөгөөд тэд хүн бүхний зүрхэнд хүрсэн юм. Гарал үүсэл нь устахгүй л бол дэлхийд үзэн ядалт, дайн гэх мэт зүйлс баaсаар байх болно”

www.caak.mn

15. Гераклит Эфесский (Heraclitus)
“Нэг голын усанд хоёр дахин орж болохгүй”

www.caak.mn

14. Марсель Пруст (Marcel Proust)
“Хичнээн ухаантай байсан ч залуу насандаа алдаа хийгээгүй хүн гэж байдаггүй. Тэрээр насанд хүрмэгцээ боломжтой бол үүнийгээ засахыг хүсэх ч энэ бүтэмжгүй зүйл юм”

www.caak.mn

13. Мартин Лютер Кинг (Martin Luther King Jr)
“Хэрвээ та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй”

www.caak.mn

12. Лао-цзы (Lao Tzu)
“Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Харин энэ амьдралд танд юу ч хэрэггүй болохыг та ойлгох үед та дэлхийг удирдах болно”

www.caak.mn

11. Винсент Ван Гог (Vincent Van Gogh)
“Хэн нэгэнд хайртай байх нь энэ хорвоогийн хамгийн сайхан үзэсгэлэн юм”

www.caak.mn

10. Десмонд Туту (Desmond Tutu)
“Хүн төрөлхтөн бүгд өөр харагдаж байгаа ч бүгд бурхны гараар бүтээгдсэн”

www.caak.mn

9. Виктор Хюго (Victor Hugo)
“Иргэний дайн гэж юү вэ? Гадаад дайн гэж байдаг юм уу? Дайны үеэр ахан дүүс хоорондоо тулалддаг шүү дээ”

www.caak.mn

8. Будда (Buddha)
“Өнгөрснийг бүү сөх. Ирээдүйг бүү төсөөл. Өнөөдрийн байдлаар амьдар”

www.caak.mn

7. Сократ (Socrates)
“Өөрт хүсэхгүй байгаа зүйлээ өрөөлд бүү хүс”

www.caak.mn

6. Махатма Ганди (Mahatma Gandhi)
“Маргааш үхэх мэт амьдар. Харин хэзээ ч үхэхгүй мэт сур”

www.caak.mn

5. Конфуций (Confucius)
“Дуртай ажилаа сонгож хийж чадвал, амьдралдаа огт ажиллаагүй мэт амьдрах болно”

www.caak.mn

4. Альбер Камю (Albert Camus)
“Амьд байхдаа бурхан байхгүй мэт амьдарч, нас барахдаа бурхан байгаа гэдгийг мэдсэнээс, амьд байх үедээ бурхан байгаа мэт амьдарч, нас барсныхаа дараа түүнийг байхгүй гэдгийг мэдсэн нь дээр”

www.caak.mn

3. Вольтер (Voltaire)
“Засгийн газар алдаж байхад таны зөв байх нь хэцүү”

www.caak.mn

2. Рене Декарт (René Descartes)
“Хэрвээ би сэтгэж байвал би амьдарч байнаа гэсэн үг”

www.caak.mn

1. Эпикур (Epicurus)
“Үхэл хүнийг айлгах ёсгүй. Бид амьдарч байгаа үед үхэл гэж байхгүй. Харин таныг нас барсан үед, та үгүй болсон байх болно”

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()