Орчин үед эрчүүд яагаад ганц бие байх нь түгээмэл байна вэ?

Эрдэмтдийн судалгаанаас харахад 25-аас дээш насны ганц бие эрчүүд болон эмэгтэйчүүдийн тоо өссөөр л байгаа гэнэ. Мөн дэлхий дахинд эрчүүдийн 23, эмэгтэйчүүдийн 17 хувь нь огт гэр бүл болдоггүй аж. Тэгвэл яагаад эрчүүд маань гэр бүл болохоос зугтаж, ганц бие байхыг илүүд үздэг болсон юм бол. Энэ талаар мэдээллийг бид танд хүргэхээр бэлдлээ.

Орчин үед эрчүүд яагаад ганц бие байх нь түгээмэл байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөртөө итгэх итгэлгүй байдал, өөрийгөө дутуу үнэлэх

Өөртөө итгэлгүй хүмүүс нь ихэнхдээ бусдад хаягдахаас айдаг учир ийнхүү хосын харилцаанаас зугтдаг. Сүүлийн үед хүмүүс цахим сүлжээг ихээр ашиглаж, цахим сүлжээний хэн нэгэн одтой, эсвэл танаас илүү амжилттай явж буй хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, өөрийгөө дутуу үнэлэх нь нэмэгдэж байгаа.

Америкийн эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаанаас харахад танилцах сайтад татгалзах хариу авсан залуу сэтгэлээр илүү хямардаг гэнэ. Харин сэтгэл судлаачид өөрийгөө бага шүүмжилж, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байхыг зөвлөж байна.

Өөртөө итгэх итгэлгүй байдал, өөрийгөө дутуу үнэлэх

2 Гадаад төрхдөө итгэлгүй байх

Хамтрагчаа сонгохдоо бид ихэнхдээ гадаад төрхийг нь хамгийн түрүүнд хардаг. Үүнээс гадна тухайн хүний талаар мэдээллийг цахим сүлжээнээс түрүүлж авсан үед сонголт хийхэд илүү хялбар болдог байна.

Харамсалтайн гоо үзэсгэлэнгийн хэмжигдэхүүн нь эрчимтэй өөрчлөгдөж байгаа учир эрчүүд өөрсдийгөө эсрэг хүйстнээ татах хангалттай царайлаг хэмээн бодохоо больжээ. Гэхдээ гадаад төрх бүх зүйл биш гэдгийг эрчүүд ойлгох хэрэгтэй. Хувь хүний зан чанар, бусдыг өөртөө татах байдлыг хөгжүүлэх боломжтой бөгөөд үүний ачаар хэний ч анхаарлыг татаж чадна.

Гадаад төрхдөө итгэлгүй байх

3 Сэтгэгдэл төрүүлж чаддаггүй

Эрдэмтдийн үзэж байгаагаар сээтэн хаяж чаддаггүй эрэгтэйчүүд ихэнх тохиолдолд ганц бие үлддэг гэнэ. Урьд нь гэрлэлтийг эцэг, эх нь төлөвлөж байсан учир эрчүүдэд сээтэн хаях шаардлага гардаггүй байсан. Харин орчин үед эрчүүд өөрийн хөдөлмөрөөр бүсгүйг өөртөө татах хэрэгтэй болсон бөгөөд үүнд тэд тийм ч сайн биш ажээ.

Сэтгэгдэл төрүүлж чаддаг хүмүүс хожигдохоос айдаггүй бөгөөд нүүрний хувирал гаргаж, биеийн хэл ашигладаг гэнэ. Үүнээс гадна мунхаг харагдахаас мөн алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс айдаггүй, нийтэч байж, болзсон бүсгүйчүүдийнхээ нэрийг мартдаггүй, үргэлж инээмсэглэж харьцвал эсрэг хүйстэн дээ илүү сэтгэгдэл үлдээдэг гэж сэтгэл судлаачид хэллээ.

Сэтгэгдэл төрүүлж чаддаггүй

4 Завгүй байдал

Орчин үед хүн бүр ажлаа хүссэн газраа, хүссэн цагтаа хийх боломжтой болсон. Компьютерын технологийн ачаар ажлаа хийхийнхээ хажуугаар аялж, найз нөхөдтэйгөө уулзах боломж гарсан билээ. Харамсалтай нь хүн бүр гэр бүл, амралтад цаг гаргаж чаддаггүй.

Хэт их ажилдаа улайрах нь өөрийн ганцаардлыг нууж байгаа хэрэг хэмээн сэтгэл зүйчид үздэг. 

Завгүй байдал

5 Бүх эмэгтэйчүүдийг адилхан гэж боддог

Сүүлийн 20 жилийн дотор эрчүүдийн гэрлэх нас 3-6 насаар хөгширсөн байна. Залуучууд бүсгүйчүүдтэй харилцаа холбоо тогтоох хангалттай хугацаатай болсон. Гэхдээ энэ харилцаа бүр гэрлэлтээр төгсдөггүй, ердөө түр зуурын харилцаа байх нь элбэг. Энэ нь эрчүүд ганц бие амьдрах бас нэгэн шалтгаан болдог юм.

Эрчүүд зүрхийг нь шархлуулсан эмэгтэйгээс болж бүх бүсгүйчүүдийг адил гэж бодох нь элбэг болдог. Гэхдээ сэтгэлзүйчдийн хэлснээр эрэгтэй хүний толгойд ийм бодол хэр удаан байна төдий чинээ хайраа олох магадлал нь буурдаг гэсэн юм.

Бүх эмэгтэйчүүдийг адилхан гэж боддог

6 Салсны дараах харилцаа

100 жилийн өмнө л гэхэд бүсгүйчүүд өөрийн эрхийг хамгаалж, нөхөргүй хүүхдээ өсгөх гэдэг нь санаанд оромгүй зүйл байсан билээ. Учир нь тухайн үед эмэгтэйчүүд санхүүгийн хувьд хараат, ямар нэгэн эрхгүй байсан юм. Харин орчин үед бүх зүйл өөрчлөгдөж, бүсгүйчүүдийн санхүүгийн хараат бус байдал нь хэний ч гайхшралыг төрүүлэхээ байжээ.

Орчин үед хоёр хос салахад эмэгтэйгээс илүү эрчүүдийн амьдрал орвонгоороо эргэх болжээ. Мөн гэр бүл салсны дараа хүүхдүүд ихэнх тохиолдолд ээжтэйгээ үлддэг нь эрчүүдийн сэтгэл зүйд тийм ч таатай нөлөөг үзүүлдэггүй.

Салсны дараах харилцаа

7 Хариуцлагаас зугтах

Орчин үеийн эрчүүд өвөг дээдсээсээ илүү хожим гэрлэж, албан ёсны харилцаа тогтоох болсон бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаантай. Эдгээр шалтгаануудын нэг нь амьдралдаа том шийдвэр гаргаж чадахгүй байх явдал юм. Эцэг эх нь хүүхдээ хэт их халамжилж, түүний өмнөөс шийдвэр гаргаснаас эсвэл амьдралд хэт их сонголттой байснаар дээрх асуудал үүсдэг. Судлаач Барри Шварцын үзэж байгаагаар энэ төрлийн хүмүүс өөрчлөлт нь бидний амьдралыг аз жаргалгүй болгодог гэдэгт итгэлтэй байдаг гэнэ.

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар орчин үеийн залуус алдаа гаргахаас, өрсөлдөхөөс, азгүйдлээс айж хожим өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болдог гэнэ.

Хариуцлагаас зугтах

8 Дассан амьдрал

Гэр бүл болох нь эр хүний амьдралд маш том өөрчлөлтийг авчирдаг билээ. Хэрвээ өмнө нь эрэгтэй хүн гэр бүлээ тэжээж, эмэгтэйчүүд нь гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж байсан бол орчин үед эхнэр нөхөр нэг нэгнээсээ үл хамааран аз жаргалтай амьдрах боломжтой болсон. Мөн сүүлийн үед залуучуудад зориулсан төрөл бүрийн сонирхолтой зүйлс гарсан учир эрэгтэйчүүд гэрлэлтийг хойш тавих болжээ.

Ийнхүү удаан хугацааны турш ганцаар явснаар ганцаараа амьдрах дадалтай болж, өөрийн дадал зуршлыг орхихоос айж гэр бүл зохиох гэж яардаггүй.

Дассан амьдрал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()