Испани улсын тухай сонирхолтой 35 баримт

Испани улс бол архитектурын их өв болсон барилга байгууламж, сайн дарс, сайхан хөгжим, амтат хоолоороо дэлхийд алдартай.  Эдгээрээс гадна Испанийн талаархи илүү хачирхалтай мэдээллүүдийг хүлээн авна уу!
Испани улсын тухай сонирхолтой 35 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Испанид биеэ үнэлэгчдийг шөнийн цагаар дугуй болон машинд дайруулахаас сэргийлж, цацруулагч хантааз өмсөхийг шаарддаг байна.



2. “La Tomatina” хэмээх жил бүр зохиогддог наадам нь бие биерүүгээ улаан лооль шидэж зугаацдаг нэгэн төрлийн баяр юм.



3. Испанид ойролцоогоор 357 мянган шөнийн клуб байдаг бөгөөд энэ нь 129 хүнд 1 клуб ноогддог гэсэн үг юм.



4. Салаатай углааш өмссөн үедээ машин барих хориотой байдаг байна. 



5. Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр гэрлээгүй эмэгтэйчүүд “Ermita de San Isidro” сүмд цугларан хуруугаа зүсч цусаа дусаан үлдээдэг. Ингэснээр заяаных нь хань тэднийг олж ирнэ гэж итгэдэг байна.



6. Каталони мужид хүүхдүүд инээсэн царай зурсан модны тайрдаснаас "Зул сар"ын бэлэг гардаг хэмээн итгэдэг байна.



7. Нэг хүнд ноогдох кокайны хэмжээгээрээ сүүлийн үед дэлхийд дээгүүрт орж байна.



8. Испанид одоо хүртэл хэрэглэгддэг 1900 оны Ромын үеийн 2 далан байдаг.



9. Испани Португалийг холбосон 720 метрийн урттай, 60 секундын хугацаанд гулсаж буудаг "zipline" байдаг байна. Үнэхээр гоё байгаа биз?



10. Их хямралын үеэр буюу 2013 онд Испанийн ажилгүйдлийн хэмжээ АНУ-с их байжээ.



11. Дэлхийн хамгийн аюултай уулын замтай гэгддэг “El Caminito Del Rey” нь Испани улсад байдаг.



12. Гудамжинд нүцгэлэхийг хориглосон ямар нэгэн хууль байдаггүй.



13. Испани улс нь Франц, Америкийн дараа орох хамгийн том аялал жуулчлалын орон юм.



14. Испаничуудын ихэнх нь 13 насандаа хамгийн анх бэлгийн харьцаанд орсон байдаг байна.



15. “The Sagrada” сүм нь анх 1880 онд баригдаж эхэлсэн бөгөөд 130 жилийн турш баригдах төлөвлөгөөтэй байна. Энэ нь 2026 онд бүрэн дуусна гэсэн үг юм.



16. “Арван хоёр усан үзэм” нэртэй Испанийн Шинэ жилийн баярын нэгэн уламжлал байдаг бөгөөд улаан дотуур хувцас өмсөж усан үзэм иддэг хачирхалтай заншилтай ажээ.



17. "Шүдний дагина" хэмээх хүүхдийн үлгэр байдгийг уншигч та сонсож байсан биз ээ. Хүүхдийн сүүн шүд унахаар дэрэн доор нь хийн, унтаж байх зуур энэхүү дагина ирээд сүүн шүднийх нь оронд бэлэг тавьдаг гэж ярьдаг. Тэгвэл Испанид энэ үлгэрийн баатар нь мэрэгч амьтан байдаг байна.



18.  Испанийн сагсан бөмбөгийн тамирчид 2000 оны параолимпоос алтан медал авч үүний дараахан нь, тэдний хөгжлийн бэрхшээлгүй байсан нь илчлигджээ.



19. Эйфелийн цамхагийг хамгийн анх Барселона хотод байрлуулахаар төлөвлөж байсан ч хотын захиргаа эсэргүүцсэн байна.



20. Дэлхийн хамгийн эртний гэрэлт цамхаг Испанийн “Геркулэсийн цамхаг” бөгөөд одоо хүртэл ажилладаг.



21. Испанийн хамгийн ядуу жижиг хот болох “Granen”-ы оршин суугчид дэлхийн томоохон сугалааны азтан болж, хотоо санхүүгийн хямралаас гаргасан байна.



22. Дэлхийн оливийн тосны 43%-г Испаничууд үйлдвэрлэдэг байна.



23. Испанийн хэсэг биеэ үнэлэгчидэд гадаадын томоохон банкны эзэдтэй уулзахаас татгалзсаных нь хариуд хэрэг үүсгэж байсан бөгөөд тэдгээр банкны эзэд ядуу амьдралтай өрхүүдэд зээл олгох болзолтой байжээ.



24. Дэлхийн хамгийн том салютын фестивал болох “Las Fallas” Испанийн Valencia хотод болдог бөгөөд 3 долоо хоногийн турш тасралтгүй салют буудуулдаг байна. 



25. Испанийн иргэн Manual Jalon Corominas шалны мод бүтээсэн нь дэлхийн томоохон нээлтүүдийн нэг байлаа.



26. Испанид марихуан тарих, татах нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг.



27. “Сардина загас оршуулах наадам” гэж болдог бөгөөд энэ нь шинэ амьдралыг бэлгэддэг байна.



28. “Pamplona Running” тэмцээн нь бухын хашаанаас тулааны талбар хүртэл бухтай уралддаг нэг өвөрмөц уламжлал юм. 



29. Испанид дээрэмчдийн музей байдаг.



30. Rio Tinto гол маш их бохирдсон бөгөөд бүхэлдээ улаан өнгөтэй болж, дан химийн хортой бодисуудаар дүүрчээ.



31. Жилд ойролцоогоор 60.000 амьтан 16.000 шашны зан үйлийн золиос болдог байна. Тэдгээрийн ихэнх нь бух болон цацагт хяруул байдаг. 



32. Испанийн иргэд 2 овогтой. Эхний овог эцгийнх нь нэр, дараагийнх нь эхийнх нь нэр байдаг байна.



33. Европийн ихэнх улсуудын адил, Испанид ч мөн адил “тип” буюу гарын мөнгө өгөх нь бүдүүлэг үйлдэлд тооцогддог.



34. Нийт хүн амын ердөө 72% нь л Испаниар ярьдаг. Бусад нь Англи болон Португалиар ярьдаг байна.



35. Испанийн төрийн дууллийг “Marcha Real” гэдэг бөгөөд ямар ч үггүй, дан аянаас л бүтдэг ажээ. Гэвч сүүлийн үед албан ёсны биш ч төрийн дууллын үгтэй болсон байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()