25 наснаас хойш юу хийх хэрэгтэй вэ?

Хүн бүхэн 25 насыг тойрч биш, дайрч гарах нь тодорхой. Харин бид бүгд тус насанд ирмэгцээ олон зүйлсийн талаар эргэцүүлэн бодож, өнгөрсөндөө эдгээрийг хийх минь яаваа гэхчлэн харамсаж эхэлдэг. Гэхдээ тус нас бидэнд чухам юуг сануулж,  зааварчилж өгдөг тухай сонирхолтой мэдээллийг танд хүргэе. 

25 наснаас хойш юу хийх хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүссэн зүйлээ л хий

Амьдрал дэндүү богинохон шүү дээ. Тиймээс дургүй зүйлээ хийж, сайхан бүхнээс холуур зөрөн өнгөрөхөөс ямагт зайлсхийж байгаарай. Хүн бүхэн 25 нас хүрээд үүнийг ухаардаг тул үүнээс цааш өөрийн хүсэл мөрөөдлөө дагахаар зориг шулууддаг юм. Яг тухайн үед л та өөрөө бүхнийг бүтээн байгуулах уу? бусдын дор ажиллаж, энгийн нэгэн байсаар дуусах уу? гэдгийг шийдэх чухал мөч ирдэг. Иймд та 25 насандаа ямар шийдвэр гаргаснаар цаашид амжилтанд хүрэх эсэх тань хамаардаг аж. 

Хүссэн зүйлээ л хий

2 Төвөгтэй харилцаанаас татгалз

Магадгүй 25 насыг ухаарлын он жил хэмээн нэрийдэж ч болно. Бага залуу насандаа, гэнэн томоогүй аашилж явсан бол одоо таныг ухаан суух болсон гэдгийг сануулж өгдөг. Тиймдээ ч та хайргүй хүнтэйгээ хамт байн, муудалцаж, хором мөч бүрийг гуниг шаналалд өнгөрөөх гэсний хэрэггүй тул шууд л зориг шулуудан, бүхнээс өөрийгөө чөлөөл. Эхлээд өөрөөсөө түүнд үнэхээр хайртай эсэх, түүнтэй хамт байхдаа сайхан байдаг эсэхээ асууж, мэдэн зөвхөн өөрийгөө жаргалтай байлгах замыг сонговол зохилтой. Хэрэв 25 насандаа шийдвэр гаргаж чадалгүй өнгөрвөл цаашдаа ч ийм байдалтайгаар насыг барж мэднэ шүү.

Төвөгтэй харилцаанаас татгалз

3 Өөрийгөө хөгжүүл

Боловсролтой, эрч хүчээр өөрийгөө цэнэглэсэн залуу хүнд чадахгүй зүйл, хүрэхгүй амжилт гэж үгүй юм. Харин та олон жил төөрч явсаар 25 нас хүрээд л чухам юу хийх ёстой гэдгээ ойлгож авдаг. Иймд өөрийн зорилго тэмүүлэлдээ хүрэхийн тулд илүү их хичээн, зүтгэж, өөрийгөө хөгжүүлэх шаардлага тулгардаг. Та одоо л хийж бүтээхгүй бол дараа нь хэтэрхий хожимдсон ч байх нь бий.

Өөрийгөө хөгжүүл

4 Шалгуурыг дав

Алхам тутамд амьдралын шалгуур тулгарах бөгөөд үүнийг давахгүй тойрч явна гэж үгүй. Харин танд зориг зүрх дутсаар өнөөг хүрсэн бол одоо цаг тань ирсэн болохыг ухаараарай. Амжилтын эх үндэс нь ердөө л бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэлтэй байдал болоод хөдөлмөрч зан чанар байдаг болохыг ойлгож, юу ч бодолгүй урагш алх. Мэдээж маш олон шалгуур, сорил таньтай учирч, тааралдах бөгөөд энэ бүхний зориг тэвчээр заан, туулсны эцэст гагцхүү амжилтын зам тань зурайж эхэлнэ. 

Шалгуурыг дав

5 Бусдын юу гэхийг бүү тоо

Та ингэхэд хэний төлөө ажиллаж, амьдарч, оршин байгаа юм бэ? Бусдад таалагдаж, сайн сайхан үгс дуулах гэж өөрийгөө зовоохоо болих хэрэгтэй. Тиймээс шийдвэр гаргахдаа ч мөн өөрийгөө биеэ даасан нэгэн гэдгийг ухаарч, бусдын үзэл бодлоос илүүтэй өөрийн хүслээ дагаж байгаарай. 25 нас чухам танд үүнийг л хэлж өгөхөөр хүрэлцэн ирдэг байна. Бусдын үзэл бодолд авталгүй өөрөө бүхнийг шийдвэрлэх хэрэгтэй бөгөөд алдсан ч та алдаж, цаашид үүнээсээ суралцах боломжтой  тул эмээх шаардлагагүй юм. 

Бусдын юу гэхийг бүү тоо

6 "Үгүй" гэж хэлж сур

Ямагт бусдын үгийг даган, гуйсан гуйлт бүрийг биелүүлсээр 25 нас хүрсэн бол үүнээс ангижрах цаг тань иржээ. Өөрөө хүсээгүй зүйлээ хийх гэж бүү зовж, цухалдаарай. Тэр бүхэн бусдын асуудал болохоос таных биш юм. Мэдээж хэрэгтэй үед нь бусдад тусламжийн гараа сунгах нь зүйн хэрэг боловч юм бүхнийг хүсэхгүй байлаа ч хийх нь ердөө л таныг бусдаас хэт хамааралтай, өөрийн гэсэн үзэл бодолгүй нэгэн болгож хувиргадаг байна. 

"Үгүй" гэж хэлж сур

7 Эцэг эхдээ анхаарал хандуул

Хорвоод хүн болгон төрүүлж, бусдаас дутаалгүй өсгөсөн хүндэт аав ээждээ ямагт анхаарал тавьж, асарч халамжлах ёстойг хүн бүхэн мэдэх хэдий ч 25 нас хүрч байж л ухаардаг. Өөрөөсөө илүүтэй хайрлаж өсгөсөн үр нь ганцхан та тул тэднийг ч мөн хайр, халамжаар дутаалгүй, үүргээ ухамсарлах хэрэгтэй. Залуус ихэвчлэн 25 нас хүртлээ өөрийн аз жаргал зугаа цэнгэлийг эрэлхийлж явах боловч чухам тус насанд ирээд л тэднийгээ илүүтэй ойлгох болж, анхаарч эхэлдэг. 

Эцэг эхдээ анхаарал хандуул

8 Дургүй хүмүүсээ өөрөөсөө холдуул

Таны уур бухимдлыг төрүүлж, ямагт муу муухай энерги цацдаг хүмүүсээс ангижрах хэрэгтэй. Ингэснээр илүү амар амгалан, аз жаргалтай орчин бүрдэх бөгөөд бүх зүйлсийг эерэг талаас нь ажиглах боломж ч нээгдэх юм. Ганцхан амьдрах хорвоод ганцаардал, уур бухимдал стресс зэргээс өөрийгөө чөлөөлж, амьдралын амт, сайн сайхан бүхнийг эрэлхийлээрэй. 

Дургүй хүмүүсээ өөрөөсөө холдуул

9 Эрүүл мэнддээ анхаар

Би л нэг залуу хүн гэсэн шиг, тоолгүй явсаар нэг л мэдэхэд та өвчин зовлонтой нүүр тулж мэднэ. Иймд та одооноос эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж эхлэвэл зүйтэй бөгөөд амьдралын хамгийн чухал зүйл бол алдар нэр, амжилт, эд хөрөнгийн аль нь ч биш төдийгүй гагцхүү эрүүл мэнд л гэдгийг ухаарч ойлгоорой. Нас ахих тусам бие тань суларч, өвчин эмгэг амархан тусдаг болох тул урьдаас сэргийлж, дархлаа суулгаж өгөх нь таны амьдралдаа хийх хамгийн зөв алхам юм.

Эрүүл мэнддээ анхаар

10 Гэр бүл зохиох

Хэрэв та 25 нас хүртлээ гэр бүл зохиож амжаагүй яваа бол одоо цаг тань иржээ. Гэр бүл, үр хүүхэд таны амьдралд тохиох хамгийн гайхалтай зүйл тул хүлээж, цаг нь болоогүй гэх бодлоосоо ангижраарай. Гэр бүлтэй болсон цагт та тэднийхээ төлөө амжилт өөд тэмүүлж, амьдралын утга учрыг илүүтэй ухаарч, мэдэрдэг юм шүү. 

Гэр бүл зохиох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()