Суралцангаа ажиллаж буй хүмүүст өгөх 7 зөвлөгөө

Ажил болон сургуулийг хослуулах гэдэг тийм ч хялбар зүйл биш. Шалгалтаа хугацаанд нь өгөх, шалгалтандаа бэлдэх, ажлаа хугацаандаа дуусгах гэдэг байж боломжгүй зүйл мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь боломжтой зүйл бөгөөд хэрхэн энэ бүхнийг хослуулах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Суралцангаа ажиллаж буй хүмүүст өгөх 7 зөвлөгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өөрийн ажлын графикийг гарга

Хэрвээ та ажил болон сургалтаа давхардуулахгүйгээр төлөвлөгөө гаргаж чадвал энэ нь танд ашигтай байх болно. Сургалтын төлөвлөгөөний мэдээллийг тэмдэглэж аваад, шалгалт, бие даалт болон дипломын ажил хурааж авах өдрийг тэмдэглэх хэрэгтэй. Ажилд тань хэрэгтэй зүйлсийг өнгийн маркераар тэмдэглэ. Ингээд та хэзээ ажлаасаа чөлөө авах, хэзээ амралтаа төлөвлөхөө мэдэх болно. Захиралдаа яагаад энэ өдрүүдэд чөлөө авахыг хүсэж байгаа талаараа тайлбарлаарай. Тэд таныг дэмжих болов уу.

2. Боломж олдвол илүү цагаар ажилла

Захиралдаа сургууль болон ажлаа хослуулж чадаж байгаагаа харуул. Хэрвээ ажлын өдөр, ажлын цагаар ажлаа хийж амжихгүй байгаа бол амралтын өдөр, баярын өдөр бага зэрэг цаг  зарцуулж ажлаа хэзээ ч хийж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Ингээд ажлаа чухалчилдаг болохоо батласны ачаар та захиралтайгаа чөлөөний талаар асуудалгүй ярилцаж чадна.

3. Чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүл

Ажил, сургуулийг хослуулах үед чөлөөт цаг огт байхгүй мэт санагдана. Гэхдээ бага ч болов чөлөөт цаг гарвал аль болох бүтээлчээр өнгөрүүлэх хэрэгтэй. Бид таныг тогтмол ажил эсвэл хичээлээ хий гэж хэлэхгүй ч шалгалтын үеэр хором бүрийг бүтээлчээр ашиглах нь зүйтэй. Ажил руугаа явах замдаа, гэр рүүгээ харих замдаа, цайныхаа цагаар гэх мэт цаг гарсан үед та хичээлээ уншиж болно шүү дээ.

4. Өөртөө анхаарал хандуул

Ажил, сургуулиа хослуулах гэж хичээснээр та маш их стрессийг мэдрэх болно. Энэ байдлаас ямар нэг аргаар салах хэрэгтэй. Стресс хэт ихээр хуримтлагдсанаар нойргүйдэлд хүрэх, булчин өвдөх, даралт ихсэх, дархлаа сулрах, сэтгэл санааны гүн хямралд автах магадлалтай. Танд аз жаргалыг мэдрүүлдэг дуртай зүйлдээ өдөрт 30 минутыг зарцуулаарай. Жишээлбэл: Хөгжим сонсох, ном унших, йог эсвэл бясалгалаар хичээллэх гэх мэт. Энэ нь эндорфин дааврын түвшинг нэмэгдүүлж, эрч хүчээр цэнэглэгдэхэд туслах болно.

5. Тухтай орчноо ол

Хүн бүрт анхаарал сайн төвлөрдөг таатай орчин гэж бий. Сургуулийн номын сан, кофе шоп, унтлагын өрөө гэх мэт анхаарал төвлөрөхөд туслах өрөөг сонго. Гар утас, гудамжны дуу чимээнээс өөрийгөө тусгаарлаж, хамгийн гол нь ажлынхаа талаар бодох хэрэггүй. Хэрвээ хичээлээ хийхээр суусан бол зөвхөн оюутан болно гэдгээ санаарай. Харин ажлаа хийхээр шийдсэн бол мэдээж ажилтан болно шүү дээ.

6. Сайн унтаж амар

Дутуу нойртой байх нь таны бүтээлч чанарт сөргөөр нөлөөлнө. Өмнө нь нэг цаг зарцуулдаг байсан зүйл 2 болон түүнээс дээш цагийг ч авах магадлалтай.  Үүнээс гадна ой тогтоолт, анхаарал хандалт, сэтгэн бодох чадвар гээд бүх оюун ухаантай холбоотой зүйлд дутуу нойр муугаар нөлөөлдөг юм. Тиймээс эрүүл мэнддээ хор учруулахгүйгээр ажлаа хийж, сурахыг хүсэж байвал өдөрт 6-8 цаг унтаарай.

7. Өөрийгөө шагна

Ажил болон хичээлээ таатайгаар хослуулахын тулд нэн түрүүд эерэг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө хангах хэрэгтэй. Хугацаандаа ажлаа хийсэн, улирлынхаа шалгалтыг гуравгүй өгсөн гэх мэт таатай нөхцөл байдлын үеэр өөрийгөө урамшуулах нь зүйтэй. Амтат оройн хоол, хөөстэй усанд хэвтэх, дуртай киногоо үзэх, шинэ туфли худалдаж авах гэх мэт танд аз жаргалыг мэдрүүлэх зүйлисийг хийгээрэй. Энэ нь дараа дараагийн даалгаварыг биелүүлэхэд танд түлхэх хүч болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()