1
Кардиган: Джеймс Томас Браднелл /Кардиганы удмын долоо дахь гүн/
Өнөө үед трэнд болоод байгаа захгүй, нэхээсэн хантааз болох кардиган нь Английн генерал долдугаар Кардиган Жеймс Томас Бранделлын цолоор нэршсэн гэдгийг та мэдэх үү? Анх ийм загвартай хувцсыг английн цэргүүд дулаахан байх зорилгоор дүрэмт хувцасныхаа дотуур өмсдөг байсан нь хожим энгийн хүмүүсийн хэрэглээ болсон юм. Түүнчлэн энэ хувцас ханцуйтай болсон бөгөөд бүсгүйчүүд өргөнөөр өмсөх болсон байна.
2
Меценат /Урлагийн зүтгэлтэн/: Гаиус Силнус Маэснэс
"Меценат" гэдэг нь шинжлэх ухаан, урлагийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулсан хүнийг нэрлэдэг нэршил юм. Энэ нэршил нь анх МЭӨ I зуунд амьдарч байсан орос гаралтай Ромын яруу найрагч Гаиус Силнус Маэснэсийн үйл хэргээс үүдэн гарч байжээ. Түүний залуу байхдаа бичсэн "Меценат" шүлэгт шинжлэх ухаан, урлагийн салбар төдийгүй өөр олон салбарт өршөөл, нигүүлсэл хэрэгтэйг ойлгуулсан байсан нь энэ шүлгийн нэр "урлагийг дэмжигчид"-ийн бэлэг тэмдэг болоход хүргэжээ. Үнэхээр ч тэр үед түүний сайн үйлсийн төлөө хийж байсан үйл хэргүүд үнэмлэхүй үлгэр жишээ байсан бөгөөд түүний бичсэн "Меценат" шүлэг тухайн үеийн нийгмийн бурангуй үйлдлийг зогсоох бас нэгэн хөшүүрэг болсон юм.
3
Бойкот: Чарльз Бойкотт
Хувь хүмүүс, байгууллага болон улс орон хоорондоо харилцаагаа хэсэгчлэн зогсоож эсэргүүцлээ илэрхийлэхийг "бойкот" гэж нэрлэдэг бөгөөд энэ хэллэг нь XIX зууны сүүл үеийн Ирландын Мейо гүнлэгийн лорд Эрнагийн газрын эзэн, Чарльз Бойкоттын нэрээс үүдэлтэй аж. Энэ нь 1880-аад онд иргэдийн газар эзэмших, наймаалахын төлөөх тэмцлээс үүдэн Ирландын газар эзэмших холбооны захирагч Чарльз Бойкоттын авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнээс үүдэн гарсан хэллэг бөгөөд цаашид хувь хүн, байгууллага болон улс хоорондын маргааныг шийдвэрлэх агуулгыг илэрхийлэх болсон байна.
4
Реглан ханцуй буюу үргэлжилсэн ханцуй: I Барон Реглан
Мөргүй ханцуй буюу хувцасны захнаас үргэлжлүүлэн исгэсэн ийм загвартай цамц кардиганы нэгэн адил цэргийн хүнээс гаралтай гэнэ. Орчин үеийн үргэлжилсэн ханцуй буюу реглан ханцуйг Ватерлүгийн тулаанд баруун гараа алдсан Британийн фельдмаршал Барон Реглан анх бий болгосон гэж үздэг. Ийм ханцуй түүний биеийн согогийг далдлахаас гадна бороотой үед хувцсанд ус нэвтрэхээс хамгаалдаг байжээ. Үүнээс гадна ийм ханцуй нь тулааны үед сэлмээр тулалдахад залгаа ханцуйг бодвол илүү чөлөөтэй, хөдөлгөөнд саад болох нь бага байсан байна.
5
Спортын усны хувцас буюу леотар: Жюль Леотар
Усны хувцас леотар нь анх эрчүүдийн хувцас байсан бөгөөд энэ хувцсыг анх өмссөн Францын циркийн акробатчин Жюль Леотарын нэрээр нэрлэсэн гэдэг.
Уг хувцсыг XIX зууны үед зөвхөн циркийн жүжигчид л өмсдөг байсан бол ХХ зууны эхээр бүжгэн жүжиг, уран сайхны гимнастик зэрэг спортын олон төрөлд өмсөх болсон байна.
6
Силуэт: Этьен де Силуэт
Сүүдэрлэсэн хөргийг нэрлэдэг "силуэт" гэдэг үг нь Францын санхүүгийн хянагч Эвьен де Силуэтийн нэрнээс үүдэлтэй гэнэ. Тэрээр 15-р Луй хааны төсвийг байж болох дээд хэмжээнд нь хүртэл танадаг байсан нь улмаар "à la Silhouette" гэсэн хэлц үг болж "хэмнэх" гэсэн утгаар хэрэглэгддэг болсон байна. Энэ нь тухайн үед хөрөг зургаа бүтнээр нь зуруулах мөнгөгүй хүмүүс мөнгөө хэмнэхийн тулд өөрсдийн дүрсийг хар зургаар буулгуулах болсонтой холбогдож силуэт зураг гэж нэрлэгдэх болжээ.
7
Ватум цаас: Жеймс Уотман
Зузаан, цагаан өнгөтэй, хатуу ватум цаасыг мөн л өөрийнх нь зохион бүтээгч Английн цаасны үйлдвэрийн эзэн Жеймс Уотманы нэрээр нэрлэжээ. Уг нь Уотман өөрийнхөө энэ шинэ бүтээлийг "wove paper" буюу “нэхмэл цаас” гэж нэрлэсэн ч хожим өөрийнх нь нэрээр алдаршсан байна.
8
Саксофон: Адольф Сакс
Хөгжмийн энэ зэмсгийг 1842 онд Белгийн хөгжмийн мастер Адольф Сакс зохион бүтээж үлээвэр хөгжим гэж нэрлэсэн байжээ. Харин Саксын найз Францын хөгжмийн зохиолч Гектор Берлиоз аргил дуутай бас өвөрмөц хэлбэртэй энэ хөгжмийг зохион бүтээгчийн нэрээр нь буюу Саксофон гэж нэрлэх санааг гаргажээ.
9
Bluetooth буюу "Хөх шүд": Харальд I Синезубый
"Bluetooth" буюу утасгүй холбооны төхөөрөмжийг анх Х зуунд өнөөгийн Дани, Өмнөд Шведийн нутгийг нэгтгэсэн Дани, Норвегийн хаан Харльд I Синезубын хоч нэрээр нэрлэсэн юмсанж. Учир нь "Bluetooth" гэдэг үг нь шууд утгаараа "Хөх шүд" гэсэн үгнээс үүссэн нэршил бөгөөд үнэхээр ч Харальд I Синезубый хаан бараг хар хөх гэж хэлэхээр муухай шүдтэй байжээ.
10
Бүсгүйчүүдийг эзэмдэгч буюу Казанова: Жакомо Казанова
Адал явдалт, амрагийн хөнгөн явдлаараа алдартай энэ эр Дон Жуан, Ловела зэрэг уран зохиолын баатруудыг бодвол бодит хүн юм. Жакомо Казанова нь тухайн үедээ олон газраар аялах дуртайн дээр бор дарс, эмэгтэй хүн хоёрт туйлын дуртай нэгэн байсан гэдэг. Түүнчлэн Казановын өөрийнх нь дуртгалд 39 жилд 122 эмэгтэй гэсэн нь бий. Энэ нь нэг жилд хамгийн багадаа гурван амраг сольдог байсан гэсэн үг.
11
Сэндвич: Жон Монтегю, Сэндвич удмын дөрөвдүгээр гүн
Ихэнх суут нээлтүүд хүний залхуу зангийн ачаар үүсэн гэдгийг та мэдэх үү?
Үүний нэгэн жишээ бол Британий гүн Жон Монтегю Сэндвич нь тоглоом тоглож байх үедээ ширээнээсээ босож оройн хоолоо идэхээс залхууран зарц нартаа үхрийн махыг хоёр ширхэг шарсан талхны голд хавчуулан авч ирэхийг шаарддаг байснаас орчин үеийн сэндвич үүссэн явдал юм. Энэ нь түүнийг хоол идэхдээ заавал хутга сэрээ ашиглах шаардлагагүй болгосноос гадна гараараа барьж идэхэд гар бохирлуулдаггүй давуу талтай байжээ.
12
Папарацци: Тацио Секкьяроли
Папарацци гэдэг нь алдартай хүмүүсийг дагаж, хувийн амьдралын тухай зургийг нууцаар аван, өндөр үнээр худалдан мөнгө олдог гэрэл зурагчдыг хэлдэг. Харин энэ нэршил нь анх Италийн гэрэл зурагчин Тацио Секкьяролигийн Федерико Феллинигийн найруулсан "Ла Долче Вита" хэмээх киноны гол баатар, сурвалжлагч гэрэл зурагчин залуу Папараццогийн дүрд тоголсноос үүдэлтэй юм. Түүний тоголсон киноны Папараццогийн дүр нь алдартай хүмүүсийг мэдээгүй байхад нь зургийг нь авдаг тухай гардаг бөгөөд энэ нь дэлхийн папараццийн эхлэлийг тавьсан гэж үздэг.