Жирэмсэн эхчүүдэд зориулсан дасгал

2015-10-15, 00:35
21,548
Нэг үеэ бодвол жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан фитнесийн ангиуд харьцангуй олон байдаг болжээ. Олон бүсгүйчүүд бие давхар болсон бол зөвхөн өрхийн эмнэлгийн хяналтанд орохоос өөрөөр яах ёстойгоо төдийлөн мэддэггүй. Тиймээс бид та бүхэндээ жирэмсэн эхчүүдэд зориулсан хэтэрхий их жин нэмэхгүй байхад туслах дасгалуудыг хүргэж байна.
Жирэмсэн эхчүүдэд зориулсан дасгал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Дасгал №1:
Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад нэг гараараа ямар нэгэн зүйл тулж зогсоорой. Энэ дасгалыг хийхэд нуруу цэх, өлмий дээрээ зосгохгүй байх ёстой бөгөөд зөв амьсгалах хэрэгтэй. Ингээд доошоо өвдөгөө салгаж хагас суугаарай. Энэ дасгалыг өдөрт 10 хийхэд хангалттай.



Дасгал №2:
Хажуу тийш харж, гараа дэрлэж хэвтээд доороо дэр тавих хэрэгтэй. Дараа нь нэг хөлөө нугалж, нөгөө хөлөө дээш 45 градусын өндөрт өргөөрэй. Энэ маягаар нэг талдаа 5-аас 10 удаа хийх хэрэгтэй.



Дасгал №3:
Энэ дасгалыг өдөрт нэг л удаа хийхэд хангалттай. Учир нь биед маш их ачаалал өгөх болно. Зураг дээрх шиг доош харан гараа тулаарай. Ингэхдээ хөлөө газар хүргэж болохгүй шүү. Дасгалыг хийхдээ амьсгаагаа гүнзгий авч суллах бөгөөд 5 удаа амьсгаа авж гаргахад хангалттай. Мөн ингэж хэвтэхэд гэдэс тань газар шүргэж байвал хийх хэрэггүй гэж зөвлөе.



Дасгал №4:

Сандал дээр 1-ээс 2 кг жинтэй гантел гартаа барин зураг дээрх шиг суугаарай. Гараа 90 градуст тохойгоор нь нугалаад доош чигээр нь буулгах хэрэгтэй. Энэ маягаар 10 удаа хийхэд хангалттай.



Дасгал №5:
Зураг дээрх шиг байрлал авч гантелаа буулгаж, өргөх хэрэгтэй. Энэ маягаар нэг талдаа 10 хийгээрэй.



АНХААРУУЛГА:
Жирэмсний үед хийж буй дасгал, анхаарал болгоомжгүй үйл хөдлөл нь таны хувьд эрсдэлтэй байж болзошгүй. Энэ үед аль болох мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу дасгал хийж байх нь хамгийн зөв арга юм.

1. Эмчээс асуу:
Хэдийгээр жирэмсний өмнөх ба жирэмсний үед хийж буй дасгал тань ямар ч асуудалгүй байгаа ч эрсдэлтэй байж болох учраас заавал эмчээс асууж, хэвлий дэх урагт эрсдэлтэй эсэхийг лавлах хэрэгтэй.



2. Ус уух:
Жирийн үеийнхээсээ илүү их ус буюу ойролцоогоор 8 аяга уугаарай. Ус уух нь жин хасахад туслах болно.



3. Хурдан хөдлөх хэрэггүй:
Дасгал хийж байна гээд жингээ барихын тулд хурдан, огцом хөдөлгөөн хийх эсвэл хэтэрхий их ядартлаа хийж болохгүй шүү.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()