Долоон ихрийн гайхалтай түүх

Америк улсад 1997 оны 11-р сарын 19-ний өдөр дэлхийд рекорд тогтоохоор нэгэн явдал болсон нь анхны 7 ихэр хүүхэд эрүүл энх  төрсөн явдал байлаа. АНУ-ын иргэд болох Бобби (Bobby) болон Кенни Маккоги (Kenny McCaughey) нарын 7 ихэр хүүхэд одоо аль хэдийн нас биед хүрчээ.
Долоон ихрийн гайхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Эмч нар тэдэнд хүүхдүүд амьд үлдэх боломжгүй бөгөөд эхийн биед дэндүү аюултай хэмээн зөвлөсөн ч, хосууд тэдний зөвлөгөөг үл тоож, хүүхдээ гаргахаар шийджээ. 



Азаар бүх хүүүхэд эрүүл төрсөн ч хоёр нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар алхаж сурсан байна. Хүүхдүүд дунджаар 1.35 килограмын жинтэй төрсөн гэдэг.





Хоёр ихэр хүүхэд өсгөх ямар хэцүү байдаг билээ. Харин 7 ихэр хүүхэд өсгөнө гэдэг бүр ч амаргүй даваа байсан байж таарна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торнисон ах дүүс өдгөө нас биед хүрчээ. 7 ихрийн 6 нь одоо их сургуульд сурахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг нь цэрэгт явах гэж байгаа юм байна. Тэдний нэг нь бүр гэр бүлтэй болоод амжжээ.



Тэд ах дүүс гэхээсээ илүү сайн найзууд шиг л байдаг бөгөөд үргэлж бие биедээ тусалж, илүү ойр дотно байдаг гэнэ.















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()