Арьсаа хичнээн арчилсан ч хүссэн үр дүнд тань хүрэхгүй байна уу? (Үүний 4 шалтгаан)

Арьс арчилгаа гэдэг урт удаан хугацааны туршид үргэлжлэх дайн мэт зүйл. Өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг сонгохоос эхлээд түүнийг хэрхэн зөв дэс дарааллаар хэрэглэх бөгөөд бүсгүйчүүд маань олон асуудалтай тулгардаг. Гэсэн ч тэр болгон хүссэн үр дүндээ хүрэхгүй байх нь олонтаа. Ингээд арьс арчилгааг хэрхэн үр дүнтэй болгох талаар зөвлөгөөг танд хүргэе.

Арьсаа хичнээн арчилсан ч хүссэн үр дүнд тань хүрэхгүй байна уу? (Үүний 4 шалтгаан)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хангалттай хугацаа өнгөрөөгүй

Таны худалдаж авсан бүтээгдэхүүн богино хугацаанд үр дүнгээ өгнө гэсэн бол үүнд итгэх хэрэггүй. Нью-Йоркийн арьс, харшлын эмчийн үзэж байгаагаар аливаа нэгэн бүтээгдэхүүнийг 4-8 долоо хоногийн турш тогтмол хэрэглэснээр үр дүн гарна гэжээ. Энэ бол үнэхээр байж болох тоо бөгөөд арчилгааны үр дүн нь олон хүчин зүйлээс хамаарна. Жишээлбэл: Хуурайшсан арьсыг эмчлэхэд хэдэн долоо хоног шаардлагатай бол, үрчлээг арилгахад хэдэн сар шаардагдана.

Гэхдээ зарим гоо сайхны бүтээгдэхүүнүүд үр дүн сайтай байдаг. Хэрвээ та тухайн бүтээгдэхүүнийг 3-6 сар хэрэглээд үр дүнд хүрээгүй бол таны хэрэглэж буй бүтээгдэхүүн танд тохирохгүй байгаа бололтой. Заримдаа таны хэрэглэсэн бүтээгдэхүүний үр дүн эхний удаагаар гарах тохиолдол байдаг ч энэ нь төдийлөн удаан үргэлжлэхгүй л болов уу. Энэ нь асуудлыг шийдвэрлэх бус харин түр зуур хаацайлсан хэрэг болно.

2. Өөр хүнд таарч байгаа бүтээгдэхүүн таны арьсанд тохирохгүй байж болно

Хэн нэгний зөвлөгөөг дагаж эсвэл сурталчилгаанд хууртаж гоо сайхны бүтээгдэхүүн сонгох нь буруу. Бидний арьс өөрийн гэсэн онцлогтой учир тохирсон арчилгааг сонгох нь зүйтэй. Олон бүсгүйчүүдэд таарч буй арьс арчилгааны арга нь танд үр дүн үзүүлэхгүй байх магадлалтай. Эсвэл бүр сөрөг нөлөөлж ч болно. Тиймээс эхлээд хэн нэгний зөвлөгөөг дагахын оронд тухайн бүтээгдэхүүний найрлагыг үзэж, арьсныхаа ямар асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаагаа тодорхойлоорой. Өөрт тохирсон бүтээгдэхүүнийг зөв олохын тулд багагүй хугацаа, тэвчээр, бас мөнгө зарцуулах хэрэгтэй. Гэхдээ хэрэглэх бүтээгдэхүүнээ анхааралтай, найдвартай сонгох нь ирээдүйд хэрэггүй худалдан авалт хийхээс урьдчилан сэргийлж, арьсны бүх төрлийн асуудлыг шийдвэрлэхэд тусална.  

3. Та гоо сайхны бүтээгдэхүүнээ буруу сонгодог

Арьсны асуудал бүрд тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд хэдий чинээ та арьсаа зөв оношилж, арьсандаа шаардлагатай байгаа асуудлыг мэднэ төдий чинээ та зөв бүтээгдэхүүнийг  худалдаж авна. Энэ тал дээр танд арьс харшлын мэргэжилтэн тусалж чадах ч хэрвээ та тухайн бүтээгдэхүүний найрлагад буй зүйлс ямар үйлчилгээтэйг мэдэж байвал өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг төвөггүйхэн сонгож чадна.

Батга: Бүтээгдэхүүний найрлагад альфа-гидроксил хүчил(AHAs), бензоилын хэт исэл, бета-гидроксилйн хүчил(BHAs), ретиноид, салицилын хүчил зэрэг орсон байх

Нөсөө толбо: альфа-гидроксил хүчил(AHAs), гидрохинон, коейн хүчил, Л-аскорбины хүчил, фитины хүчил, ретиноид, санскрин

Хуурайшилт: керамид, гиалуроны хүчил, сквалан;

Улайлт: алоэ, керамид, гиалуроны хүчил, ниацинамид, овъёос, пептид, ягаан тос;

Сорви: гликолины хүчил, салицилын хүчил;

Жигд бус арьс: альфа-гидроксил хүчил (AHAs), бензоилын хэт исэл, бета-гидроксилийн хүчил ( BHAs), керамид, гиалуроны хүчил;

Жижиг үрчлээ: ретинол.

Үнэтэй болон боломжийн үнэтэй бүтээгдэхүүний дунд эргэлзэж, сонголтоо хийж чадахгүй байна уу? Хэдийгээр үнэтэй бүтээгдэхүүнд илүү чанартай бодис орсон байдаг ч брэндийн нэр, үнэ бус харин найрлага нь чухал гэдгийг санаарай. Гэхдээ зарим арьс арчилгааг жишээлбэл: нүүрний гүн нөсөө толбыг мэргэжлийн хүний хяналт дор лазер, химийн аргаар гуужуулах зэрэг аргаар арилгаж болно гэдгийг санаарай. Зөв бүтээгдэхүүнийг сонгох нь салонд хийлгэж буй эмчилгээний үр дүнг илүү сайжруулна.

4. Зөв бүтээгдэхүүн сонгосон ч буруу хэрэглэх

Хэдийгээр тухайн бүтээгдэхүүн таны арьсанд төгс тохирч байвч та буруу хэрэглэснээр үр дүнг үгүй хийх магадлалтай. Зарим бүтээгдэхүүнийг хольж хэрэглэж болохгүй бөгөөд харин тодорхой дэс дарааллаар явах хэрэгтэй. Мөн тогтмол хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ тогтмол хэрэглэж байна гээд хэтрүүлж болохгүй. Жишээлбэл: Тослог арьс амархан хуурайших бол батга эмчилж байна гээд хүчтэй гуужуулалт хийснээр арьсаа гэмтээх магадлалтай.

Аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг цэвэрлэсэн, чийглэг арьсан дээр түрхэх хэрэгтэй бөгөөд эхлээд хамгийн шингэн зүйлийг нь түрхэнэ. Жишээлбэл: тоник, серум, тос. Дараагийн зүйлийг түрхэхийн өмнө өмнөх давхарга шингэсэн байх хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()