Америкчууд бидний амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

Америк улс бол техник технологийн нээлт, зам гүүр, барилга байгууламж гээд бүхий л зүйлээрээ бусад орноос эрхгүй ялгарсан үсрэнгүй өндөр хөгжилтэй орнуудын нэг билээ. Тэр ч утгаараа тэдний хийдэг, дасал болсон, шинээр сэдсэн зүйлүүд нь дэлхийг бүхэлд нь өөрчилсөн гэхэд болно. Ингээд тэдний дэлхийг өөрчилсөн 15 чухал зүйлсийг хүргэе.
Америкчууд бидний амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Бусдыг энэрч хайрлах хүлцэнгүй зан
Америкчууд хэзээд хүмүүсийг энэрч хайрлах, ядарсан хүмүүст гар таталгүй тусламж үзүүлдгээрээ алдартай сайхан сэтгэлтэй ард түмэн юм. Нийт хүн амын 80 орчим хувь нь ямар нэгэн байдлаар хандив, буяны байгуулагад тусламж үзүүлсэн гэх тоо баримт байдаг ажээ. Тиймээс ч тэдний энэхүү энэрэнгүй үйлдэл олон оронд үлгэр дууриалал болж чадсан.



2. Эрүүл мэндийн хувьсгал
АНУ-ын эрүүл мэндийн технологи, судалгаа, эмийн сан зэрэг нь үнэхээр гайхалтай систем дээр суурилсан бөгөөд түүгээрээ ч дэлхийд тэргүүлдэг. Энэ чиглэлээрээ Их Британи, Герман, Канад, Франц  зэрэг дөрвөн хүчирхэг орны дараа жагсдаг юм. Тиймдээ ирэх оны эм зүй шинэ бүтээгдэхүүнийхээ төлөвлөгөөнд ойролцоогоор 130 тэрбум долларыг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэд хүний биед ашиг тустай биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрхэн гаргах үйлдвэрлэх тал дээр хэнийг ч дагуулахгүй мэдрэмжтэй, чадварлаг гэдгээ олон бүтээгдэхүүнээрээ нотлон харуулсан. АНУ-ын эмийн бүтээгдэхүүн дэлхийн орнуудын талаас ч илүү хувийг бүхэлд нь хангахаар хэмжээний нөөцтэй гэдэг шүү.



3. Газар тариалан
Америкийн өргөн уудам газар нутаг, усны нөөц, хөдөө аж ахуйн технологи зэргүүд нь дэлхийд үнэлэгдэхүйц хамгийн үзэсгэлэнтэй, арвин их нөөцтэй, шинэ технологийг нэвтрүүлж чадсанаараа онцлог. Тиймдээ ч зөвхөн газар тариалангаас л гэхэд жилдээ 120 тэрбумыг хол давах ашгийг олдог байна. АНУ-ын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс гарч байгаа хүнсний нөөц, түүхий эд зэргүүдийг байнга олон улсад экспортолдог бөгөөд 1960 оноос хойш нийт 1.1 сая тонн үхрийн мах, 2,2 сая тонн гахайн мах, 30,000 гаруй тонн тахианы мах зэргүүдийг экпортолсон ажээ.



4. Техник технологи
"IBM" болон "Hewlett Packard" буюу "HP" компаниуд нь өдгөө АНУ-ын компьютер, программ хангамжыг хөгжүүлэх жишиг стандарт нь болсон. Түүнчлэн "Microsoft" болон "Apple" компаниуд нь дэлхийн улс орнуудад хүчээ авч, нэр хүнд нь өсөхийн хэрээр тухайн компанийн бүтээгдэхүүний борлуулалт мэдэгдэхүйц өсөж байсан юм. 90-ээд оны технологийн өөрчлөлт хувьслыг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй биз ээ. 



5. Агаарын нисэх хүчин
Олон зуун жилийн өмнөөс, дэлхийн улс орнуудад багагүй нисэх оролдлогууд хийгдэж байсан бөгөөд голцуу шувууны бүтцийг дуурайж далавч, сүүл хэрэглэсэн нь өнөөгийн онгоцны гол бүтэц болон уламжлагджээ. ХХ зууны эхээр европ ба америкт технологийн эрчимжсэн хөгжлийн нөлөөгөөр АНУ, Франц, ОХУ-д анхны орчин үеийн онгоц бүтээгдсэн. Хамгийн анх АНУ-д Нисэх онгоц зохион бүтээгч Уилбер Райт, Орвил Райт нар анх анхны хөдөлгүүрт нисэх онгоцыг зохион бүтээн амжилттай агаарт хөөргөсөн түүхтэй. Харин өнөө үед АНУ-ын тэнгэрт 7000 гаруй нисэх онгоцууд хөөрдөг юм. 



6. Ашигт малтмал олборлох
АНУ нь ашигт малтмал, нүүрс, газрын тос зэрэг байгалийн бүхий л эрдэс бодис нөөц баялгийг байгальд хор нөлөөгүй эко аргаар олборлож, нөхөн сэргээх тал дээр аль болох анхаарч ажиллаж байгаа билээ. Тиймдээ ч тэдний багаж хэрэгслүүд нь ашигт малтмал олборлох хөгжлийг шинэ шатанд аваачсан юм.



7. Сансар огторгуйгаар аялах
АНУ-ын засгийн газар нь 1958 оноос хойш НАСА-ийн сансрын аялал жуулчлалын төсвийг санхүүжүүлэн ажиллаж байгаа юм. Түүнчлэн сансар огторгуйгаар аялахад шаардлагатай бүхий л зүйлсэд анхаарлаа хандуулж, хөгжлийн шинэ шатанд нь аваачсан билээ. Тиймээс ч өдгөө сансарт нисэх нь мөдөөдөл бус харин ч боломжтой зүйл болон хувирчээ.



8. Цэргийн хүчин
АНУ-ын цэргийн технологи нь дэлхийн жишигт нийцсэн стандарттай. АНУ-ын зэр зэвсэг, тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, байлдааны техник технологи зэргүүд нь дэлхийд тэргүүлэгч гэдгээрээ алдартай. Учир нь Америк улс цэргийн маш өндөр нарийн зохион байгуулалтан дор ажилладаг.



9. Автомат жолоодлого
Автомат жолоодлогыг нэвтрүүлснээр олон хүнийг гэнэтийн осол аваарт орохоос урьдчилан сэргийлж чадсан. Учир нь хүмүүс санаатай, санаагүйгээр зүүрмэглэж, утсаараа оролдон хэсэгхэн зуурт анхаарлаа сарниулах мөчид танд дохио ирүүлж, урд байгаа саад бартааг урьдчилан сануулдаг. Гэсэн хэдий ч энэ нь одоогоор тийм ч түгээмэл хэрэглээ болоогүй байна. Манай улсын хэрэглээнд хараахан орж ирээгүй ч, удахгүй бидний дотны анд болно гэдэгт итгэлтэй байж болно.



10. Сагсан бөмбөг
Хүүхэд залуусын шүтээн болсон сагсан бөмбөгийн тамирчид Америкт л байдаг шүү дээ. Тиймдээ ч залуус тэднээс үлгир дуурайлал болон, өөрсдийгөө хөгжүүлж байгаа нь нууц биш. 1990-ээд оны үед залуусын шүтээн мэргэжлийн сагсан бөмбөгийн домог болсон тамирчид Майкл Жордан (Michael Jordan), Чарльз Баркли (Charles Barkley), Мэжик Жонсон (Magic Johnson), болон Патрик Эвин (Patrick Ewing) нар сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа 8:0 харьцаатай ялалт байгуулснаас хойш тэдний шүтэн бишрэгчид борооны дараах мөөг шиг л олон болсон юм.



11. Түргэн хоол
АНУ нь хэзээд түргэн хоолоороо дэлхийд алдартай улс юм. Тэр ч утгаараа таргалалт ихтэй орнуудын тоонд ч зүй ёсоор ордог. Иймэрхүү түргэн хоолууд нь хүний биед ашиг тустайгаас илүү сөрөг нөлөөтэй ч гэлээ хааяа идэхэд амттай, өег, дээр нь цаг хугацаа хэмнэдэг гээд олон төрлийн ашигтай. Бургер, пицца, шарсан төмс гээд л маш олон төрлийн амттай түргэн хоолуудыг дэлхий нийтээрээ маш өргөнөөр хэрэглэж байгаа билээ. Энэ бүхэн хаанаас эхтэй, Америкаас л эхтэй шүү дээ.



12. Үхрийн давтсан мах
Амттай стейк идэх дуртай л биз дээ. Тэгвэл энэхүү арааны шүлс асгаруулам хоолыг бид бүхэн мөн л Америкаас "авсан". Маш олон орны хоолны цэсэнд нэг бус удаа нэмэгдэж байсан энэхүү зоогийг манай улсад ч гэсэн өргөнөөр хэрэглэдэг болоод байгаа. Түүнчлэн үхрийн махаа шарж, жигнэж, шүүрхий гэх мэт олон төрлөөр хийж болдгоороо онцлог юм.



13. Хөгжмийн урсгал, төрөл
АНУ хэзээд л жазз, амьд хөгжмийн чиглэлээр бусад орныг дагуулааргүй байсаар ирсэн. Алдартай хамтлаг, уран бүтээлчидийн ихэнх нь Америкаас л төрөн гарсан байдаг. Бидний сайн мэдэх поп дууны хаан Майкл Жексон (Michael Jackson), Уитни Хьюстон (Whitney Houston), Eagles гэх мэт олон алдартай хамтлаг, уран бүтээлчид байдаг шүү дээ. Тэдгээр хамтлаг дуучдыг дэлхий нийтээрээ шүтэж, дууг нь даган дуулж, тэр нь өнөөг хүртэл хүмүүсийн сонсох дуртай уран бүтээлүүдийн нэг болсон билээ.



14. Мөнгө
АНУ-ын доллар бол дэлхийн худалдааны жишиг валют юм. Ойрхи Дорнодын газрын тос, Азийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн зэргүүдийг АНУ-ын валют доллараар гүйлгээ хийгддэг. Дэлхийн улс орнуудын нийт хүн амын 65 орчим  хувь нь өдөр тутамдаа АНУ доллараар гүйлгээ хийдэг ажээ.



15. Кино урлаг
Бидний үзэх дуртай алдартай кинонуудын ихэнхийг Америкийн кино компаниуд хийдэг. Та бидний үзэх дуртай, түүнчлэн хэд ч үзсэн уйдахааргүй кинонууд болох  "Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн", "Оддын дайн", "Титаник",  "Загалмайлсан эцэг" зэргүүд ч гэсэн тэдний бүтээл. Тэр ч утгаараа АНУ нь дэлхийн кино ертөнцийг хөгжлийг тодорхойлох хүчирхэг гүрэн юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()