Дарсыг хэрхэн зөв хадгалах вэ?

Дарс бол ууж согтуурахад бус ухаарч, таашаал авахад зориулагдсан нэг ёсны тансаг хэрэглээ гэж хэлж болно. Түүнчлэн ямар дарс хэрэглэж байгаа нь таны нэр хүндийн баталгаа ч болж болох учир болгоомжтой зөв сонгох хэрэгтэй юм. Нэгэнт сайн дарс сонгосон тохиолдолд дараагийн чухал зүйл бол зөв хадгалалтын асуудал байдаг. Иймд танд дарсыг хэрхэн хадгалах талаар зөвлөмж хүргэе.

Дарсыг хэрхэн зөв хадгалах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Сэрүүн газар байлгах

Хамгийн тохиромжтой хадгалалтын температур нь цельсийн нэмэх 7-18 хэм бөгөөд онцгой тохиолдолд 21-ээс ихгүй хэмд түр хадгалж болно. Хэт халуун байх нь дарсны исэлдэх чанарыг нэмэгдүүлж амт үнэрийг эхүүн болгох аюултай. 

Түүнчлэн хөргөгчинд дарсаа түр хадгалж болох ч хэт удаан хүйтэн орчинд хадгалбал мөн л дарсны амт үнэрт сөргөөр нөлөөлнө. Тийм учраас харанхуй өрөө эсвэл том шүүгээ зэрэг нь дарс хадгалахад хамгийн тохиромжтой газрууд юм.

  • Гэрэлд орхихгүй байх

Гэрэл нь дарсны амтыг арилгаж, шар айрагтай төстэй болгодог. Тиймээс харанхуй газар байлгаж шууд нарны гэрэл тусах газраас  хол байлга. Хэрэв та үнэтэй дарсаа аюулгүй байлгахыг хүсвэл дарс хадгалах өрөөнд улаан юм уу ногоон гэрэл тавих хэрэгтэй. 

  • Дарсны лонхыг доош нь харуулж болохгүй

Дарсны бөглөөг ихэвчлэн үйсэн болон хувцанцараар хийдэг учраас удаан хугацаанд хадгалсны дараа дарсны амтанд нөлөөлж эхэлдэг. Тиймээс дарсаа хадагахдаа доош нь харуулж тавихаас сэргийлээрэй. 

  • Хамаагүй хөдөлгөж болохгүй​

Шаардлагагүй л бол шилийг бүү хөдөлгө. Байнгын Хөдөлгөөн нь дарсны чанарт нөлөөлдөг гэж үздэг. Хэрвээ зайлшгүй зөөвөрлөх шаардлагатай бол аль болох чичиргээ багатай байлгахыг хичээгээрэй.

  • Хадгалалтын цагийг бүү мартаарай

Дарс худалдаж аваад хадгалах хугацааг харж байх хэрэгтэй. Учир нь  зарим дарс нь 20 ба түүнээс дээш жил тэсвэрлэх чадвартай бөгөөд тэдний чанар он өнгөрөх тусам сайжирдаг бол зарим нь үйлдвэрээсээ гарснаас 2 жилийн дотор хугацаа нь дуусдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()