Динозавруудтай хамт амьдарч байсан өнөө үеийн амьтад

Гуравдагч Цэрдийн галавын үед дэлхий дээрх ихэнх амьтад устаж үгүй болоход олон тооны усны болон газрын сээр нуруутан амьтад амьд үлдэж чадсан байдаг. Гэхдээ та дэлхий дээр динозавр амьдарч байх үе ямар байсан бол гэж бодож байсан уу? Тэгвэл дараах амьтдын өвөг эцэг манай гарагийн хамгийн аймшигт араатантай хүртэл зэрэгцэн оршиж байсан юм шүү.

Динозавруудтай хамт амьдарч байсан өнөө үеийн амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Матар

Өнөө үед байгаа динозавртай хамгийн төстэй бүтэцтэй амьтад бол матрын бүлгийн амьтад юм.

Та 99 сая жилийн өмнө дэлхий дээр дүүрэн динозавр байсан гэдгийг мэдэх байх. Тэгвэл тухайн үед мөн тэр хэмжээний их матрын төрлийн амьтад байсныг мэдэх үү? Сонирхуулахад, матрыг оролцуулаад матрын төрлийн амьтад дэлхий дээр 240 гаруй сая жил амьдарсан байдаг. Түүнчлэн Цэрдийн галавын үед Сарзосучус, Драйосаурус, Дейносучус, Шийлдкрок зэрэг аварга биетэй матрын төрлийн амьтад амьдарч байсан аж.

Матар

2 Могой

Динозаврын амьд гарч чадаагүй үеийг даван туулж чадсан нь зөвхөн матар биш ээ. Могой ч бас чадсан юм. Учир нь тэд динозаврын үеэс амьд үлдэж, өнөөг хүртэл домог болон амьдарч байна.

Могойн хамгийн эртнийд тооцогдох чулуужсан олдвор нь 140-өөс 167 сая жилийн тэртээх бөгөөд тэр үед дэлхийн хамгийн том махчин араатнууд ч оршиж байжээ. Үүнээс гадна могой нь динозавруудтай зүгээр ч нэг зэрэгцэн оршоод зогсохгүй, бага насныхных нь хоол болдог байсан билээ.

Могой

3 Зөгий

Динозаврууд амьдарч байх үед зөгий энэ тэрүүгээр нисэж, хатган явдаг байв. Эрдэмтэд анх зөгийг Цэрдийн галавын үед буюу анхны цэцэгс цэцэглэж эхлэх үеэс харагдаж эхэлсэн гэж үздэг. Мөн чулуужсан олдвор нь тэр бүр байдаггүй учраас зөгийн бал хураагчийг хэрхэн, яаж галав юүлэх үеийг давж, амьд үлдсэн нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Гэхдээ ажилчин зөгийн тухай 2013 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд тэр цагт зөгий ч мөн адил үй олноороо устаж үгүй болсон ажээ.

Зөгий

4 Махчин загас

Үүнийг гарч ирнэ гэж та бараг таамаглаж байсан байх. Үнэхээр л тэнгис далайн хамгийн том энэхүү махчин амьтан нь 450 сая орчим жил амьдарч байна. Өөрөөр хэлбэл, махчин загаснууд динозаврууд бий болохоос өмнө дэлхийн таван галав юүлэлтийн дөрвийг давж гарсан амьтад ажээ. Одоо төсөөлөхөд хэцүү ч тэд Цэрдийн галавын үед аварга биет Спиносаурус аегиптакусыг ангуучилдаг байсан юм.

Махчин загас

5 Тах хэлбэрт хавч

Тах хэлбэрт хавчийг хүмүүс зүгээр ч нэг “амьд чулуужсан олдвор” гэж нэрлээгүй. Энэхүү үет амьтны хувьсал бусад амьтдыг бодвол маш удаан явагддаг учраас одоо байгаа бүтэц нь хэдэн сая жилийн өмнөхтэйгөө нэлээн төстэй байдаг.

Тах хэлбэрт хавч нь байгаль дэлхий дээрх хамгийн тэсвэртэй амьтдын нэг бөгөөд аварга махчин загасны адилаар энэ нь манай гараг дээрх таван галав юүлэлтийн дөрвийг нь давж гарч чаджээ.

Тах хэлбэрт хавч

6 Далайн од

Далайн динозаврууд амьдарч байх үед далайн од (мөн далайн зараа, далайн өргөст хэмх) тэдэнтэй зэрэгцэн оршдог байжээ.

Далайн одны одоо устсан нэг төрөл болох Пентастериа нь Юрийн галавын эхэн үеэс Цэрдийн галавын эхэн үе хүртэл далайн гүний динозавруудтай хамт амьдардаг байв. Мөн эрдэмтэд үүнийг одоогийн бидний мэдэх далайн одтой адилхан таван гартай, доороо амтай байсан гэж үздэг.

Далайн од

7 Хавч

Хавчны өвөг эцэг 500-аас илүү сая жилийн тэртээ далайд зургаан урт сарвуу, дөрвөн нүдтэйгээр амьдарч байжээ. Бидний мэдэж буйгаар энэ нь аномалокаридидын бүлэгт хамаарах амьтдын хамгийн анхныхаар нь бүртгэгдсэн бөгөөд хүмүүс үүнийг хавчны элэнц-хуланц-өндөр өвөг гэж хүлээн зөвшөөрдөг билээ.

Хавч

8 Нугасан хошуут

Нугасан хошуут нь 210 сая жилийн тэртээ Мезозойн галавын эрт үед хамаардаг бөгөөд тэд одоо хүртэл амьдарч буй хөхтөн амьтны хоёрхон төрлийн нэг юм.

Түүнчлэн нугасан хошуутыг бүр Юрийн галавын үед амьдарч байсныг эрдэмтэд 2008 онд тогтоожээ. Тэд эхиднатай зэрэгцэн оршиж байсан ба тэр цагт хөхтөн амьтад нэлээн бий болсон юм.

Нугасан хошуут

9 Далайн ногоон яст мэлхий

Далайн яст мэлхийг Юрийн галавын үед амьдарч байсан гэж үздэг ч тэд 100 сая жилийн тэртээ Цэрдийн галавын үеэс л хувьсаж эхэлсэн ажээ.

Анхны яст мэлхийн төрөл нь динозавруудтай зэрэгцэн оршиж байгаад 65 сая жилийн өмнө устаж үгүй болж байв. Энэхүү далайн яст мэлхий нь Архелоны бүлгийн эртний хэвлээр явагчид хамаардаг бөгөөд өнөөгийн бидний мэдэх яст мэлхийтэй маш төстэй байсан гэдэг.

Далайн ногоон яст мэлхий

10 Туатара гүрвэл

Сфенодонтиа нь динозаврын үед амьдарч байсан хэвлээр явагч бөгөөд яг ч гүрвэл биш, бас яг ч динозавр биш тус амьтан нь энэ бүлгийн амьтдаас одоог хүртэл амьдарч байгаа нь юм. Мөн туатара нь одоо зөвхөн Шинэ Зеланд улсад л байдаг аж. Тэд анхны динозавруудтай зэрэгцэн оршиж байгаад 200 сая жилийн тэртээ Мезозойн галавын үед бусад хэвлээр явагчдаас ялгагдаж эхэлжээ.

Туатара гүрвэл

11 Жоом

Жоом нь Пермийн үеэс Мезозойн галавын үе буюу Агуу мөхлийн үед тооцогддог үеийг хүртэл давж гарсан байдаг. Үнэхээр үхэшгүй амьтан юм аа! 360 сая жилийн өмнө л амьдарч байсан (динозавраас даруй 112 сая жилийн өмнө) жоом нь тухайн үедээ одоо байгаагаасаа хоёр дахин том хэмжээтэй байжээ.

Жоом

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()