Хараа булаам төгс өгзөгтэй болохын тулд юу хийх ёстой вэ?

Хүн юу иднэ түүн шигээ харагддаг гэдэг үг сайхан өгзөгтэй болох гэж буй хүмүүст хамгийн их хамааралттай байдаг гэнэ. Учир нь өгзөгний дасгал хийхдээ хэрэгтэй тэжээл, амин дэмийг агуулсан хоол хүнс хэрэглээгүйгээс болж сайхан өгзөгтэй болоход удаан хугацаа зарцуулагддаг. Фитнессиийн мэргэжлийн тамирчдын хэлснээр, өгзөгний булчин хамгийн дуулгавартай учир хурдан хөгждөг хэмээжээ. 

Хараа булаам төгс өгзөгтэй болохын тулд юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сайхан өгзөгтэй болохын тулд анхаарах зүйлс:

Та хавтгай, хэлбэргүй өгзөгтэй байсан ч дасгалын тусламжтай өөрчилж болно. Үүнд хамгийн чухал 2 зүйл байдаг. 

  • Өгзөг чангалах дасгалууд
  • Булчингаа амраах үедээ болон дасгалын дараах зөв хооллолт

Хооллохдоо: Биеийн булчингийн жингээ жигд нэмэх гэж байгаа бол уураг болон нүүрс усаар баялаг эрүүл хоол их идэх хэрэгтэй. Дасгал хийхийн өмнө хангалттай уураг авч чадвал, бэлтгэлийн үед бие хүчтэй байж, хурдан үр дүнгээ өгдөг.

Зөвхөн өгзгөө томруулах дасгал хийж байгаа бол: Энгийн үеийнхтэй адил хооллох хэрэгтэй. Их идвэл биеийн бусад хэсгийн жин нэмэгдэнэ, харин бага идвэл дасгалын үйлчилгээ удаан илэрч, амархан ядардаг. 

Хэтрүүлж болохгүй: Хүний өдөрт авах илчлэгийн хэмжээ эмэгтэй хүнд 1,400 ккал, эрэгтэй хүнд 2,000 ккал байдаг. Үүнийгээ сайтар тооцоолж уураг болон нүүрс усны хэмжээгээ тохируулж хооллох хэрэгтэй. Хэрэв та бага иддэг бол өөрийнхөө зохистой гэж үзсэн хэмжээнд л идэх хэрэгтэй. Цатгалан мэдрэмжтэй үедээ ахин хүчээр хооллож болохгүй.  

Өдөрт дор хаяж 1 жимс идэх хэрэгтэй: Эрүүл хооллолтонд өдөрт 3-5 ширхэг жимс идэхийг зөвлөдөг ч, өгзөгний дасгал хийж байгаа бол өдөрт 1 ширхэгийг идэхэд хангалттай. 

Сайхан өгзөгтэй болохын тулд анхаарах зүйлс:

2 Уураг

Өгзөгний дасгал нь тааз орчмын булчинг чангалж, өргөн, том харагддаг учир та булчингаа тэжээх уургаар баялаг шейкийг бэлтгэл хийснийхээ дараа уух хэрэгтэй.

Уургаар хамгийн баялаг хүнсэнд: Туна загас, өндөг, цацагт хяруул болон тахианы мах, буурцаг, гэрийн бяслаг, шараагүй бүр төрлийн загасны мах, өөхгүй үхрийн мах зэрэг ордог. 

Уураг

3 Нүүрс ус ч бас чухал

Өдөр тутмын хүнснээсээ цагаан гурилыг хасч үүний оронд бүхэл үрийн нарийн боов, талх, жигнэмэг идээрэй. Учир нь эдгээр нь байнгын булчинг хадгалахад чухал нөлөөтэй. 

Нүүрс усаар баялаг хүнсэнд: Шар будаа, бор будаа, овъёос, бүх үр тарианы үр тариа, амтат төмс зэрэг орно.

Нүүрс ус ч бас чухал

4 Биед хэрэгтэй өөх тосыг юунаас авах вэ?

Өөх тосыг ерөнхийд нь ашигтай болон ашиггүй гэж ангилж болно. Ашигтай тос нь биеийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй бөгөөд жин хасахад ч өөрийн гэсэн үүрэгтэй.

Ашигтай тос нь: загасны тос, органик оливын тос, бүйлс, хушга, газрын самар  зэрэгт ихээр агуулагддаг билээ. Тиймээс хооллолтондоо эдгээрийг оруулаарай. 

Биед хэрэгтэй өөх тосыг юунаас авах вэ?

5 Хүнсний ногоо

Хүнсний ногоо нь жимснээс 2 дахин их антиоксидант болон амин дэмүүдийг агуулдаг. Тиймээс броколли, бууцай, буржгар байцай зэрэг ногоон өнгийн хүнсний ногоог өдөр бүр, хүссэн хэмжээгээрээ идэж болно.

Хүнсний ногоо

6 Ямар дасгал хийх вэ?

Хичнээн зөв хооллосон ч ямар нэг дасгал хийхгүй бол өгзөг хэзээ ч томрохгүй. Өгзөгийг томруулж, сайхан хэлбэртэй болгодог ерөнхий 3 дасгал бий.

  1. Суулт буюу скуат: Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урагш сунгаж, нуруугаа нугалахгүй хагас сууж буцаад удаанаар босно. Энэ үедээ өлмийгөө өргөж эсвэл дутуу сууж болохгүй, хуруу заавал цэх байх ёстой. Мөн таны нуруу, гуя болон өгзгөнд даралт сайн очиж байх ёстой гэдгийг анхаарай. 
  2. Хайчин суулт: Хоёр хөлөө ээлжилж нэгийг нь урдаа хагас нугалан, нөгөөг нь тэгш хойш нь тэнийлгэж урд хойноо тавьж доош хагас суух байдлаар урагш алхаарай. Дасгалыг хийхдээ гараа ташаандаа авч, нуруугаа хотойж эсвэл бөгтийж болохгүй шүү. 
  3. Гүүр: Нуруугаараа газар хэвтээд хөлөө тавхайгаар нь шазар нааж дээш нугалан хэвтэнэ. Үүний дараа нугалсан хөлөө ээлжлэн тэнийлгэж үүнийгээ нэг хөлдөө 15 удаа хийнэ. 

Ямар дасгал хийх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()