Энэ дасгалыг хийгээд дур булаам бэлхүүстэй болоорой!

Хүмүүс ихэвчлэн хооллолтоо анхаарснаар илүүдэл жингээсээ бүрмөсөн салж болно гэж боддог. Гэвч зөвхөн хоолоо хасах нь хангалтгүй юм. Учир нь хэвлийн хэсэг нэг суларвал эргээд заавал дасгал, хөдөлгөөн хийж байж чангардаг булчин юм. Энэ үүднээс та бүхэнд "эвхэх" нэртэй хэвлийн дасгалыг танилцуулж байна. Тус дасгалыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа тураах дамжаа, цэрэг, мэргэжлийн тамирчид хийдэг бөгөөд хамгийн үр дүнтэй дасгал юм. 

Энэ дасгалыг хийгээд дур булаам бэлхүүстэй болоорой!

"Эвхэх" дасгалыг гүйцэтгэхийн тулд та хэвлийн хэсгийн бүх булчин болон хөлийн бүдүүн булчин зэргийг бүрэн ажиллуулах шаардлагатай. Ингэснээр та ганцхан тураад зогсохгүйгээр цаашлаад төгс галбиртай ч болох боломжтой. 

  • Шалан дээр дээшээ харан хэвтээд гар хөлөө аль болох сунгаарай
  • Дараа нь хэвлийн хэсгээ урагш төвийлгөх хэрэгтэй
  • Амьсгалахын хажуугаар биеийн дээд хэсгээ хөлтэйгөө хамт өргө. Энэ үед нуруугаа аль болох бөхийлгөх хэрэгтэй. Ингэснээр та аарцаг, нуруунаасаа илүүдэл ачааллыг арилгаж чадна.
  • Хурууны үзүүрээ өлмийдөө хүргэж хэвлийн булчингаа чангал
  • Энэ байрлалдаа нэг секунд болоод амьсгаагаа гарган хэвтээ байрлалдаа шилж
  • "Эвхэх" дасгалыг өдөрт 15-аар 3-4 удаа хийх хэрэгтэй. Гэхдээ та өөрийн биеийн онцлогт тааруулан өдөрт нэгээс эхлэн аажмаар ахиулж болно.

Хэрвээ та гараа өлмийдөө хүргэж чадахгүй байвал өвдөг юм уу шилбэндээ хүргэсэн ч болно. Танд амжилт хүсье.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()