Өлсөх гэдэг нь таны бие өдөрт авах ёстой хэрэгцээт шим бодис, амин дэмээ хангалттай хэмжээнд авч чадахгүй байх үед илрэх шинж тэмдэг юм. Гэхдээ эсрэгээрээ "эмчилгээний өлсгөлөн" гэж байх бөгөөд энэ нь турах хүсэлтэй хүмүүсийн сайн дураар хоол болон уснаас татгалзаж байгаа явдал юм. Энэ арга замаар тэд биеийнх нь бохирдол арилж, хөнгөн шингэн, эрүүл болдог гэж үздэг байна.
1
Өлсөх үед биед ямар өөрчлөлт гарах вэ?
Хэрэв 2 хоногийн турш өлсгөлөн байвал бидний бие өөрт хуримтлагдсан нүүрс усыг зарцуулж энерги болгож эхэлдэг.
Харин 3, 4 дэх хоног дээр кетозын задралын үйл ажиллагаа явагддаг бөгөөд энэ нь бие организм өөрт хуримтлагдсан илүүдэл өөхийг эрч хүч болгон ашиглана гэсэн үг. Гэвч энэ үед өлсөх мэдрэмж маш ихээр төрж, цусан дахь сахрын түвшин буурах болно. Ингэсэн үед дахин хоол идэхгүй байвал цусан дахь сахрын түвшин маш ихээр буурч даралт буурах аюул учрах магадлалтай. Мөн бодисын солилцоо удааширч, дааврын өөрчлөлт явагддаг.
Хэрвээ та хоолноос төдийгүй, мөн уснаас татгалзах юм бол энэ үйл явц илүү хурдан өрнөх болно. Харин ингэж олон хоног өлссөн тохиолдолд бага багаар юм идэж ходоодоо дасгах хэрэгтэй.
2
Сул болон давуу тал
Өлсгөлөн байхын давуу тал нь жин маш амархан хасагддаг явдал юм. Гэвч энэ нь мэдээж өөрийн гэсэн сул талтай.
Эрдэмтэд өлсгөлөнгийн тусламжтайгаар 7-10 төрлийн ходоод гэдэсний асуудлыг шийдэж болохыг тогтоосон байна. Гэхдээ энэ нь бүх хүмүүст нөлөөлдөггүй гэдгийг мартаж болохгүй. Хоолны дэглэм нь сайнаасаа илүү олон сул талтай.
- Жирэмсэн эмэгтэй жирэмснийхээ явцад өлсөж, амин дэм муутай хоол идэж байсан бол тухайн эмэгтэйгээс төрөх хүүхэд зүрхний асуудалтай болдог
- Сарын тэмдгийн өөрчлөлт явагдана
- Өтгөн хатна
- Яс хэврэг болно
- Удаан хугацааны турш өлсгөлөн байх нь арьс хуурайшиж, үс, хумс хугарах аюулд хүргэнэ
- Ходоод гэдэсний архаг үрэвсэлтэй болно
3
Өлсөх нь турахад тустай юу?
Ихэнх судлаачид өлсөж турах нь эрүүл мэндэд хортой гэж үздэг байна. Энэ үед биеэс өөх биш харин их хэмжээний шингэн алдагддаг.
Өлсөж байх үед тодорхой хэмжээний жин хасах хэдий ч та энгийн хооллолтондоо ормогцоо хассан жингээ буцаад нэмэх болно. Үүгээр ч зогсохгүй илүү их ч нэмэх магадлалтай. Учир нь өлсөх үед бие өөрт хэрэгтэй эрч хүчээ хадгалаж үлдэхийн тулд бодисын солилцоог саармагжуулдаг бөгөөд энэ нь эргэн хэвэндээ орохгүй байх магадлалтай байдаг байна.
Харин 1, 2 хоног өлсөх нь эрүүл мэндэд тийм ч хоргүй. Гэхдээ бөөр эсвэл элэгний асуудалтай хүмүүс өлссөнөөр өвчнөө илүү хүндрүүлэх магадлалтай. Тиймээс эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
Ямар тохиолдолд өлсөх хэрэгтэй вэ?
Хэдийгээр өлсөх нь эрүүл мэндэд хортой ч зарим тохиолдолд тустай. Ямар нэгэн шинжилгээ өгөх, хагалгаанд орохын өмнө хүмүүс өлсөх хэрэгтэй болдог. Учир нь энэ бол заавал авах ёстой шаардлагатай арга хэмжээ юм.
Гэхдээ хэрвээ та өлсөхөөр шийдсэн бол эмчээс заавал зөвлөгөө аваарай.