Эдгээр хоол хүнс ходоодонд хэр удаан боловсордгийг та мэдэх үү?

2018-09-29, 13:46
19,410

Хүн хоол идсэний дараа тухайн хүнсийг таны ходоод хэр хурдан боловсруулж байгаагаас шалтгаалж та өөрийгөө хэр эрүүл байгааг мэдэж болно. Хүн бүрийн бие махбод харьцангуй адил биш учир хоол шингэлт нь ч өөр өөр байдаг. Тухайлбал, энэ нь тухайн хүний нас бүр хүйснээс ч хамаардаг юм. Гэхдээ зарим хүнс өөрийн боловсруулагдах хугацаатай байдаг. Таны идсэн хүнс хэдэн цагийн дараа боловсорч гүйцдэг бол, та үүнийг мэдэх үү?

Эдгээр хоол хүнс ходоодонд хэр удаан боловсордгийг та мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоол боловсруулах үйл явцыг энгийнээр тайлбарлавал, энэ нь таны идсэн хүнс хэдий хэр хугацаанд жижиг хэмжээтэй болж, шингэхэд бэлэн болох хугацааг хэлдэг ажээ. Мөн энэ хугацаанд таны идсэн хоолны шим тэжээл бусад эрхтэнд очих ёстой байдаг. Тэгэхээр энэ үйл явц хэр хурдан явагдан тэр чинээгээрээ таны бие эрүүл байгааг илэрхийлнэ.

Хэрвээ та хурдан боловсордог хүнс их хэмжээгээр идэж,мөн тэдгээр нь тэр дороо шингэдэг бол та их хүнс идэж байх болно. Тухайлбал, хоол хурдан шингэх тусам танд өлсөх мэдрэмж илүү ихээр төрнө. Ингэсэн тохиолдолд маш хурдан таргалах магадлалтай.

Харин удаан боловсордог хоол хүнс идэх нь таны цусан дахь сахарын хэмжээг аажмаар нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь зөв гэж бодон, үргэлж ийм хүнс хэрэглэвэл танд тэдгээрийг шингээхэд их хэмжээний эрч хүч хэрэгтэй болдог. 

Тэгэхээр эдгээр хоол хүнсийг өдөр идэх нь хамгийн тохиромжтой. Харин оройн хоолондоо аль болох хөнгөн хоол идээрэй.

1 Ус - тэр дороо шингэдэг

Ус - тэр дороо шингэдэг

2 Жимс, ногоо - 15 минут

Жимс, ногоо - 15 минут

3 Түүхий ногоо - 40 минут

Түүхий ногоо - 40 минут

4 Болгосон ногоо - 40 минут

Болгосон ногоо - 40 минут

5 Салат - 1 цаг

Салат - 1 цаг

6 Загас - 1 цаг

Загас - 1 цаг

7 Будаа, үр тариа - 2 цаг

Будаа, үр тариа - 2 цаг

8 Цардуултай хүнс - 2 цаг

Цардуултай хүнс - 2 цаг

9 Самар - 3 цаг

Самар - 3 цаг

10 Сүүн бүтээгдэхүүн - 2 цаг

Сүүн бүтээгдэхүүн - 2 цаг

11 Тахиа - 2 цаг

Тахиа - 2 цаг

12 Үхрийн мах - 3 цаг

Үхрийн мах - 3 цаг

13 Гахайн мах - 5 цаг

Гахайн мах - 5 цаг

14 Хонины мах - 4 цаг

Хонины мах - 4 цаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()