Хөгширч байгаагаа яаж мэдэх вэ?

Амьдрал гэдэг нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрч, цаг хугацааны эрхээр нас ахих нь өөрчилж болшгүй хувь тавилан гэлтэй. Хүн бүр л өтөл насыг тойрч биш, дайрч өнгөрөх бөгөөд гагцхүү яг хэдий үеэс эхлэн танд хөгшрөлт явагдаж буйг бидний дараах бэлтгэсэн мэдээллээс мэдэж авах боломжтой юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хөгширч байгаагаа яаж мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах

Нас ахисны тань дараах эмчийн танаас асуух хамгийн эхний асуулт бол "Хоол боловсруулах эрхтэн чинь ямар зовууртай байна вэ?" гэсэн асуулт юм. Учир нь нас ахиад ирмэгц суулгалт тусах магадлал илүү өндөр болж ирдэг. Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар идэж, уусан зүйлс тань төд удалгүй таны биеэс гарахыг шаарддаг байна.

Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах

2 Орчин цагийн хөгжмийн урсгалыг үзэн ядах

Мэдээж хэрэг таныг залуу байхад хөгжмийн урсгал, хэв маяг одоогийнхтой харьцуулахад тэс өөр байсан нь дамжиггүй. Энэ нь магадгүй аливаа зүйл үе үеэрээ байдаг гэдэгтэй ч холбоотой байж болно. Хэрвээ та орчин цагийн хөгжмийн шинэ урсгалыг сонсмогцоо дургүй чинь хүрч, өөлөхийг урьтал болгож байвал энэ нь нас ахисантай чинь салшгүй холбоотой юм. 

Орчин цагийн хөгжмийн урсгалыг үзэн ядах

3 Хүмүүс тантай яг тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг харьцах

Хэрвээ хүмүүс танд ямар нэгэн зүйл зааж, зөвлөхдөө юу ч мэдэхгүй, тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг хандаж байвал тэд таныг аль хэдийнээ ахмад настай болсныг тань илтгэж байгаа аж. Зурагт яаж унтраадаг, 00-ын ус хэрхэн татдаг болон ус буцалгагч яаж салгах гэх зэрэг хүний мэдэх энгийн зүйлсийг хүртэл яаж хийхийг заадаг. Энэ нь тэд таныг нас ахиж, аливааг амархан мартдаг болсон гэж үзэж буйтай холбоотой аж.

Хүмүүс тантай яг тэнэг хүнтэй ярьж байгаа юм шиг харьцах

4 Бие засахад хүндрэл учрах

Нас ахихын нэг хэцүү нь бие засахад багагүй хүндрэл учирдаг явдал юм. Энэ нь заримдаа өтгөн хэт хатах эсвэл суулгах зэргээр илэрдэг ажээ. Ийм тохиолдолд ихэвчлэн эмчид хандаж, зориулалтын эм тан уух хэрэгтэй. 

Бие засахад хүндрэл учрах

5 Орондоо хэвтэх

Өдрийн ихэнх цагийг орон дотроо өнгөрөөх болж, босъё гэхээр нэг л босмооргүй санагдах нь таны хөгширснийг илтгэх бас нэгэн шинж тэмдэг ажээ. "Би босоод ч угийн юу хийх билээ" хэмээн хэвтэхийг урьтал болгож байвал таны нас өндөр болж, үр хүүхэд ач, зээ нараараа асруулахыг хүсэж буйн илэрхийлэл гэнэ.

Орондоо хэвтэх

6 Найз нөхдийнх нь амьдрал нөлөөлөх

Таны үе тэнгийн найз нөхдийн тань ихэнх нь хөгширсөн бол та ч мөн тэдний нэгэн адилаар нас ахисан гэсэн үг. Түүгээр зогсохгүй найз нөхөд тань эхнээсээ нас нөгчиж байгаа нь хүнд "Би ч мөн удахгүй хадан гэрлүүгээ очих нь дээ" гэсэн бодлыг төрүүлдэг болохыг сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрсөн байна. 

Найз нөхдийнх нь амьдрал нөлөөлөх

7 Залуу, хойч үеийнхээ хийж буй зүйлсийг эсэргүүцэх

Одоо цагт залуусын чөлөөт цагаараа хийж буй зүйлс мэдээжийн хэрэг таны залуу насныхтай харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй байх нь ойлгомжтой. "Би чиний насан дээр ингэдэг байсан, Чам шиг залуу байсан бол ийм зүйл хийх байсан юм" гэх мэтээр залуу, хойч үедээ хандах нь утгагүй зүйл юм. Учир нь та ямар нийгэмд амьдарч буйгаа эхлээд сайтар ойлгох хэрэгтэй биз ээ. 

Залуу, хойч үеийнхээ хийж буй зүйлсийг эсэргүүцэх

8 Дасгал, хөдөлгөөн хийх

Хэрвээ таны бие нас ахисан ахмад настнуудынхтай адил болсон бол танаас өөрийн мэдэлгүй л хөдөлгөөн шаардаж эхлэх болно. Учир нь хөдөлгөөн хийснээр бие хөших, таргалах зэргээс сэргийлж чаддаг билээ. Түүнчлэн "Хүн хөгширч үхдэггүй, харин хөшиж үхдэг" гэсэн яриа хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр та өөрийгөө чийрэгжүүлэлтийн танхим руу хөдөлгөөн хийхээр явсан нь дээр гэж бодож байгаа бол энэ нь таны нас ахисантай холбоотой аж.

Дасгал, хөдөлгөөн хийх

9 Цагийг уйтгартайгаар өнгөрүүлэх

Нэг л цаг явж өгөхгүй, хийх юм ч олдохгүй, гадагшаа гаръя гэхээр залхуу тань хүрч эхэлдэг болсон бол та өөрийгөө ахмад настан гэж хэлж болох нь ээ. Байнга цаг харж, үр хүүхэд, ач, зээ нараа хэзээ ирэх бол хэмээн хүлээж суух нь энэ төрлийн хүмүүст ихээхэн тохиолддог байна. Тиймээс сонирхолтой зүйл хийхийг байнга эрмэлзэж байгаарай.

Цагийг уйтгартайгаар өнгөрүүлэх

10 Гэрийнхэн тань цаг зав бага гаргах

Үр хүүхэд тань бүгд нас биед хүрч, ажил амьдрал гээд таныг тоохоо больсон байна уу? Гэрээр чинь хүртэл ирж, үзэгдэж, харагдах нь багассан юм биш биз? Хэрвээ тийм бол таны хувьд тэдний ирэх дараагийн өдрийг харуулдан суудаг насан дээрээ очсоныг илтгэж байгаа аж. 

Гэрийнхэн тань цаг зав бага гаргах

11 Өөрийгөө тоохоо болих

"Би ямар харагдах нь хэнд хамаатай юм бэ?", "Одоо намайг харах хүн ямар байгаа биш" гэх мэтээр өөрийгөө дүгнэх нь хамгийн утгагүй зүйл юм. Хэдийгээр та нас ахисан нэгэн байж болох ч, өтлөх тусмаа цэвэр цэмцгэр байж, гоё сайхан харагдахыг эрхэмлэх нь чухал юм. Гэвч хөгширсөн хүмүүсийн ихэнх нь өөрийгөө шууд гаргуунд гаргадаг бөгөөд гаднах төрхөндөө ач холбогдол өгөхийг хүсдэггүй байна. 

Өөрийгөө тоохоо болих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()