Дэлхий ертөнц тааварлашгүй гэдгийг нотлох баримтууд

Амьтны болон ургамлын ертөнц бидний төсөөлж байснаас тэс өөр байх магадлалтай хэмээн та бодож үзсэн үү? Тэд наргиж, бодож, хов базаж, хоорондоо нөхөрлөж, хөдөлмөрлөж хүртэл чаддаг гэнэ шүү. Жишээлбэл нэг жижиг савыг зөгийн балаар дүүргэхийн тулд 22.7 мянган зөгий ажиллах хэрэгтэй болдог аж.

Дэлхий ертөнц тааварлашгүй гэдгийг нотлох баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ухаалаг мөөг

"Physarum polycephalum" мөөгөн дээр хийсэн туршилтаас харахад энэхүү мөөг нь “бодохоос” гадна “төлөвлөж” чаддаг болох нь батлагджээ.  Тэрээр хоолоо олох зорилготой байвал богино хугацаанд төөрөгдлөөс гарч, олон удаа давтагдаж буй хөдөлгөөнийг дуурайж чадна.

Мөөг протоплазмын тусламжтайгаар хойш, урагш хөдөлдөг бөгөөд үүнд ойролцоогоор хоёр минут зарцуулдаг аж.

Ухаалаг мөөг

Эрдэмтэд ухаалаг мөөгийг ухаалаг шавьж болох шоргоолжтой харьцуулжээ. Хачирхалтай нь "Physarum polycephalum" мөөг нь тархигүй, мэдрэлийн системгүй гэнэ.

Үүнээс гадна тэрээр таарсан бүх зүйлээ иддэггүй бөгөөд уураг, нүүрстөрөгчийг тэнцвэржүүлэн хэрэглэж өөртөө анхаардаг байна.

2 Шувууд ч гэсэн согтдог

Орегоны их сургуулийн судлаачдын хийсэн туршилтаас харахад согтууруулах ундаа шувуудын жиргэх дуу хоолойд нөлөөлж, тэд төрөл бүрийн дуу авиа гаргадаг болохыг баталсан аж.

Үнэн хэрэгтээ байгаль дээр шувууд иссэн жимс идсэнээс болж согтууруулах ундааны нөлөөлөлд автдаг учир заримдаа өөрийгөө хянах чадваргүй болдог гэнэ шүү.

Шувууд ч гэсэн согтдог

3 Хамгийн жижиг морь

Эйнштейн (Einstien) бол Англиас гаралтай орой морь бөгөөд дэлхийн хамгийн жижиг моринд тооцогддог. Тэрээр 2010 онд төрж, өнөөдрийн байдлаар найман кг жинтэй болоод буй. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн одой морь байдаг. Хамгийн жижиг морийг хэрхэн шалгаруулах тал дээр судлаачид удтал маргалдсаны эцэст Эйнштейн түрүүлсэн байна.

Учир нь тэрээр жижигхэн биетэй ч хөгжлийн хувьд ямар ч асуудалгүй байсан аж. Энэ бол одой морь биш харин зүгээр л маш жижиг морь юм. Өмнө нь дэлхийн хамгийн жижиг морь 26 кг жинтэй байжээ.

Хамгийн жижиг морь

4 Ноход дурлаж чадна

Эрдэмтэд нохой эзэндээ үнэн сэтгэлээсээ хайртай гэдгийг туршилтаар баталжээ. Бусад ноход болон хүнтэй харилцах үед нохойн биед окситоцин хэмээх сэтгэл хөдлөлийн даавар ялгардаг бөгөөд энэхүү даавар нь хүмүүсийн хувьд тэврэлдэх, үнсэлцэх үед ялгардаг аж.

 Ноход дурлахаас гадна гуниглаж, санаж хүртэл чадна.

Ноход дурлаж чадна

5 Муур эзнээ том муур мэтээр хүлээж авдаг

Та тэжээвэр муураа гэрийнхээ нэг бяцхан гишүүн мэтээр хүлээж авдаг уу? Харин муур тань таныг хэрхэн хүлээж авдаг бол? Английн биологич Жон Брэдшоу олон жилийн турш мууранд туршилт, ажиглалт хийсний эцэст муур өөрийн эзнээ том муур мэтээр хүлээж авдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Тиймээс барьсан хулганаа эзэндээ авчирч өгдөг нь олзоо гэр бүлдээ аюулгүй газар авчирлаа гэж үздэгтэй холбоотой.

Муур эзнээ том муур мэтээр хүлээж авдаг

6 Зул сар арлаас нүүдэллэж буй хавчнууд

Австралийн Зул сар арал дээр та байгалийн нэгэн гайхалтай үзэгдлийг ажиглаж болох юм. Энэ нь 120 сая орчим хавч үржихийн тулд Энэтхэгийн далай руу нүүдэллэж буй явдал юм. Яг л аварга улаан хивс мэт харагдаж байгаа биз. Хавчнууд замдаа усгүйдлээс болж хатаж үхэхгүйн тулд анхны аадар бороо орсны дараа нүүдлээ эхэлдэг бөгөөд энэхүү аялал 18 хоногийн турш үргэлжилдэг.

Австраличууд хавчны нүүдэлд туслахыг хичээж, тэдэнд зориулж зам хүртэл засаж өгдөг байна. Энэ үйл явц нь гэрэл зурагчдын болон дэлхийн экологичдын анхаарлыг татдаг аж.

Зул сар арлаас нүүдэллэж буй хавчнууд

7 Ижил сүргээс нь салгавал үхэр маш их гунигладаг

Жинхэнэ нөхөрлөл амьтдын ертөнцөд ч гэсэн байдаг бөгөөд үүний баталгаа бол үхрийн нөхөрлөл юм. Британийн биологич Криста Макленнаны хийсэн туршилтаас харахад үхэр тугал байхаасаа эхлэн хамт байсан сүрэгтээ маш ихээр дасдаг бөгөөд ижил сүргээс нь салгахад маш ихээр гуниглаж, стресстдэг болохыг ажигласан байна.

Тиймээс үнээг илүү их сүүтэй болгохыг хүсэж байвал үхэр сүргээс нь салгахгүйгээр хамтад нь өсгөх хэрэгтэй хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.

Ижил сүргээс нь салгавал үхэр маш их гунигладаг

8 Зарим цэцэг цасыг хайлуулах чадвартай

"Symplocarpus foetidus" хэмээх цэцэг нь өөрийн дулааныг 15-35 градус хүртэл хадгалах чадвартай учир хаврын сард бусад цэцэгсээс хамгийн түрүүнд цасан доороос цухуйдаг аж. Үүнээс гадна өөрийн хурц үнэрээрээ шавьжны анхаарлыг татдаг.

Зарим цэцэг цасыг хайлуулах чадвартай

9 "Инээмсэглэж" буй могой

"Heterodon nasicus" хэмээх энэхүү могой нь Америкт амьдардаг хоргүй амьтан юм. Түүний нүүрний хэлбэр нь яг л инээмсэглэж буй мэт харагддаг нь жуулчдын анхаарлыг татдаг. Зарим тохиолдолд энэ могойг гэрийн тэжээвэр амьтан болгох тохиолдол бий.

Ямар нэгэн аюул тохиолдсон үед тэд хэлээ унжуулан, муухай авиа гаргаж, хурц үнэр ялгаруулдаг байна. Та энэ могойг үхсэн гэж бодоод гэдрэг нь харуулбал тэр дахин доош харж өөрийгөө үхсэн мэт харагдуулахыг хичээнэ. Хөгжилтэй байгаа биз?

"Инээмсэглэж" буй могой

10 Эмгэн хумс өндөг дардаг хэдий ч хос хүйстэй амьтан

Ихэнх эмгэн хумс хос хүйстэй байдаг хэдий ч үр удмаа үлдээхийн тулд заавал өөр нэгэн эмгэн хумстай үржилд ордог. Эмгэн хумс нь нэг улирал эмэгтэйн үүрэг гүйцэтгэж, дараагийн улирал эрэгтэйн үүрэг гүйцэтгэдэг нь хачирхалтай.

Эмгэн хумс өндөг дардаг хэдий ч хос хүйстэй амьтан

11 Аалзнууд биеэ хамгаалахын тулд хуурамч аалз хийж сурчээ

"Cyclosa" төрлийн "Araneidae" аалзнууд Перуд байдаг. Хоолоо олохоос гадна тэд занганд орохгүйн тулд өөрсөдтэйгөө ижил хуурамч аалзыг хийж сурсан байна. Энэ нь амьд аалзтай тун төстэй бөгөөд эрдэмтэд "Araneidae" аалзыг эрт үед байсан эсэхэд өдгөө эргэлзэж байгаа гэнэ.

Навч болон хуурай шавьжаар тэд аалз хийж, үүнийг шүлснийхээ тусламжтайгаар хөдөлгөдөг байна. Ийм аргаар тэд зэрлэг амьтдыг төөрөгдөлд оруулж, өөрсдөө амьд гардаг аж.

Аалзнууд биеэ хамгаалахын тулд хуурамч аалз хийж сурчээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()