Эдгээр дасгалыг хийгээд харааны шилэндээ баяртай гэж хэлээрэй!

2018-08-25, 16:16
9,716

Хүн хөгширч биш хөшиж үхдэг. Энэ үгний гол утга бол дасгал хөдөлгөөн хийснээр та эрүүл урт удаан амьдрах юм. Нүдний харааг ч мөн адил дасгал хийснээр сайжруулж болдог. Нүдний булчингуудыг сайтар ажиллуулж өгвөл хараа сайжирдаг. Чухам хэрхэн тэдгээр булчингуудын үйл ажиллагааг сайжруулах нууцыг бид тантай хуваалцаж байна. Хүлээн авна уу.

Эдгээр дасгалыг хийгээд харааны шилэндээ баяртай гэж хэлээрэй!

1 Нүдний энгийн дасгал

Нүдээ хэсэг аниад, тал тал тийш харсан дасгалыг өдөрт хоёроос гурван цагийн давтамжтай хийгээрэй.

Нүдний энгийн дасгал

2 Зураг дээрх сумны хөдөлгөөнийг даган хараарай

Энэ нь нүдний хүнд хэлбэрийн дасгалд ордог бөгөөд сумыг харж, анхаарлаа төвлөрүүлэхэд сайн ажээ.

Зураг дээрх сумны хөдөлгөөнийг даган хараарай

3 Аль болох нүдний шилээ тайлж, алсын бараа хар

Нүдний шил зүүдэг хүмүүс аль болох шилээ тайлж, холыг харж байгаарай. Ингэсэн тохиолдолд нүдний булчингууд сайн ажиллаж өгдөг.

Аль болох нүдний шилээ тайлж, алсын бараа хар

4 Массаж хийх цэгүүд

Доорх зураг дээр дүрсэлсэн цэгүүд дээр долоовор хуруугаараа бага зэрэг даран, массаж хийнэ үү. Эдгээр цэгүүд нь нүдний булчингууд байдаг чухал газрууд юм.

Массаж хийх цэгүүд

5 Зурагт удаан хугацаагаар бүү ширтэж үзээрэй

Зурагт, компьютер, утасны дэлгэц маш тод өнгийн цэнхэр өнгийг өөрөөсөө ялгаруулдаг. Харин энэ нь нүдийг амархан ядраадаг байна.

Зурагт удаан хугацаагаар бүү ширтэж үзээрэй

6 Нүдээ усаар угаа

Таны нүд ядарсан үед бүлээн усаар сайтар шавшиж өгвөл нүдний булчингууд сэргэнэ.

Нүдээ усаар угаа

7 Өдөр бүр луувангийн шүүс уу

Луувангийн шүүсэнд нүдний хараанд сайн D амин дэм байдаг юм шүү.

Өдөр бүр луувангийн шүүс уу

8 Энэтхэг дасгал

Энэ дасгал нь хүн аливаа зүйлийг удаан хугацаагаар ширтэж, нүдээ өвтгөхөөс өмнө, анхаарлаа хандуулж сургахад тусалдаг байна.

Тод гэрлийн өмнө сууж, бүх анхаарлаа нүдэн дээрээ хандуулаарай. Энэ үед аль болох нүдээ анихгүй байхыг хичээ.

Дараагаар нь нүдээ аниж, бүх анхаарлаа хоёр хөмсөгнийхөө голд хандуулна уу. Энэ дасгалыг 10 минутын турш хий ёстой юм.

Энэтхэг дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()